Ерөнхийлөгч Х.Баттулга зарим байгууллагын удирдлагад зөвшилцөх, томилуулах саналаа эгүүлэн татлаа

Б.Гэрэлмаа / Улстөр
  • 2019-03-28 11:33:06
  • 2019-03-28 11:33:06

    Ерөнхийлөгч Х.Баттулга зарим байгууллагын удирдлагад зөвшилцөх, томилуулах саналаа эгүүлэн татлаа

    photo

    Монгол Улсын Ерөнхийлөгч Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, батлагдсантай холбогдуулан зарим байгууллагын удирдлагад зөвшилцөх болон томилуулах саналаа өнөөдөр эгүүлэн татлаа.

    Тухайлбал:

    Авлигатай тэмцэх газрын даргаар Даваанямын Даваа-Очирыг, дэд даргаар Жанжаагийн Батсайханыг тус тус томилуулах саналаа эгүүлэн татаж, Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хуралд дахин санал оруулах шийдвэр гаргаснаа өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичгээр мэдэгдэв.

    -А.ЦЭРЭНСОДНОМЫГ ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ОРЛОГЧООР ТОМИЛОХ АСУУДЛЫГ ЗӨВШИЛЦӨХ САНАЛАА ЭГҮҮЛЭН ТАТАВ-

    Мөн Александрын Цэрэнсодномыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөхөөр Улсын Их Хуралд хүргүүлсэн саналаа эгүүлэн татаж, Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 17, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасны дагуу зөвшилцөх асуудлаар Улсын Их Хуралд дахин хандах шийдвэр гаргаснаа УИХ-ын дарга Г.Занданшатарт уламжлалаа.

    Эх сурвалж: PRESIDENT.MN

  • 2019-03-28 10:21:35
  • 2019-03-28 10:21:35

    Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат нарыг албан тушаалаас нь огцрууллаа

    photo

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Албан тушаалаас огцруулах тухай” зарлиг гаргалаа.

    ЗАРЛИГТ:

    “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6.4, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2019 оны 10/09 дүгээр зөвлөмжийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

    1. Магванноровын Энх-Амгаланг Монгол Улсын Ерөнхий прокурорын албан тушаалаас огцруулсугай.

    2. Ганбатын Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалаас огцруулсугай.

    Улсын Ерөнхий прокурорыг шинээр томилогдох хүртэл хугацаанд түүний бүрэн эрхийг хэрэгжүүлж байхыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч Баяраагийн Амгаланбаатарт даалгасугай” гэжээ.

    Мэдээллийн эхийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

    Эх сурвалж: PRESIDENT.MN

    image

  • 2019-03-28 09:51:34
  • 2019-03-28 09:51:34

    Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийг өөрийнх нь хүсэлтээр албан тушаалаас нь чөлөөллөө

    photo

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Ц.Зоригийг албан тушаалаас чөлөөлөх тухай” зарлиг гаргалаа.

    ЗАРЛИГТ:

    “Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийг үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

    Цэвэгмэдийн Зоригийг Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалаас өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсүгэй” гэжээ.

    Мэдээллийн эхийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

    Эх сурвалж: PRESIDENT.MN

Сэтгэгдэл

OYuna [43.242.242.128] 2019-03-29 04:23:06

Hundet erenhiilegch tany hiij baigaa buh zov alhamuudad saad hiih olon humuus baisan ch tany uls eh ornoo ureedui harsan buh bodlogiig bud urgelj demjiij tand ih amjilt eruul ench sain saihanyg ereeie

Зочин [43.242.242.128] 2019-03-29 04:12:37

Mash sain ,sain sudlah hergetei, tany buh bodlogiig chen olon zuun humuus demjij baigaa erhem erenhiilegchiig , tand ulam ih amjilt husie.

Зочин [139.5.218.17] 2019-03-29 02:04:22

Бусдын үгэнд орж бүтэлгүй хүмүүсийг өргөн мэдүүлж, түүнийгээ эргүүлэн татах зэргээр өөрийн нэр төрөө унагасан юм л хийгээд байна даа. Болохгүй хүмүүс эргэн тойронд л байгаагийн л гай байх даа.

Далай [103.26.195.129] 2019-03-29 01:58:35

Еронхийлогчоо амжилт хүсье, уух цайгаа ч хянаж бгарай, эргэн тойронд чинь итгэх аргагүй амьтад бга шүү дээ.

Зочин [202.179.31.32] 2019-03-29 01:45:42

Жэнко самарнаа

Зочин [122.201.24.16] 2019-03-29 01:09:23

.... хийвэл бүү ай - айвал бүү хий ..

зочин [103.14.38.136] 2019-03-29 00:51:13

Хүнээ нэр дэвшүүлээд нийгмээр сар орчим шүүлгэх хэрэгтэй шүү дээ. Нийгэм хэн бэ гэдгийг нь хэлээд өгнө дөө Үнэхээр шудрага хүмүүс тавих гэж байгаа бол. Харин өөрсдийн гар хөлөө төвих гэж байгаа дахиад манан, хонгил үүснэ дээ

Зочин [64.119.16.109] 2019-03-29 00:32:43

Еронхийлогчоо Элбэгдорж Батуулдээ яагаад Улсын баатар цол олгох болов заавал шалгаарай. Батуул нэг ярилцалгандаа баатар цол авиааргуй бна гэсэн чинь Элбэгдорж би огч байгаа юм ухааний юм ярьсан тэгсэн ногоох нь за тэгвэл би авьяа ч гэх шиг ийм яриа болсон. Гээд бна цаана чинь

ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ НӨГӨӨ АМЛАЛТАА БИЕЛҮҮЛЭЭЧ АРД ТҮМНИЙ ӨР ДАРНА ГЭСЭН ЯАСАН БЭ ХАРУУЛДСААРЛ БАЙНА ШҮҮ [202.179.31.49] 2019-03-29 00:24:57

ИРГЭН [66.181.180.86] 2019-03-28 23:57:04

ХҮМҮҮС ЗӨВ ГЭЭД БАЙНА ШҮҮ.ХАРИН ОРУУЛСАН САНАЛАА ЭРГҮҮЛЖ ТАТААД БАЙДАГ НЬ ЯМАР УЧИРТАЙ ЮМ БОЛ ДОО?

Иргэн [66.181.179.133] 2019-03-28 23:28:00

Зөв зөв харин дараагийн сонголтдоо алдаа гаргав даа Эзэн Чингис хаан удам судрыг нь харж тал талаас нь шинжиж шударга хүмүүсияг сонгодог байсийм гэсэн Тиймээс ч урвагч гараагүй юм гэнэ лээ

Zuv [1.75.7.149] 2019-03-28 23:27:35

Zuvuu zuv

Zochin [103.229.120.115] 2019-03-28 13:07:36

Sanal bolgoj bga humuus deerdhuu

Зочин [202.9.43.121] 2019-03-28 12:56:01

ЗӨВ ЗӨВ САЙН СУДЛАХ ХЭРЭГТЭЙ , ХҮНИЙ НЬ САЙН ХАР

Зочин [116.48.116.39] 2019-03-28 12:45:24

Цолыг нь хурааж, хариуцлага тооцох хэрэгтэй

Зочин [64.119.17.89] 2019-03-28 12:23:22

ажилаас нь чѳлѳѳлѳх яах вээ хэргэм зэргийг нь мѳн хурааж тѳрийн албаны хэргэм зэргээр ашиг олох боломжийг нь хааж энгийн иргэн болгож шалгах хэрэгтэй албан ёсоор зарлахгүй бол


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.