Багш нар илүү цагийнхаа мөнгийг Засгийн газраас нэхэж, яаралтай шийдэхийг шаардав

М.Амаржаргал / Боловсрол

Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Тодруулбал, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбоотойгоор 2018 оны эцэс, 2019 оны эхэнд гаргасан Засгийн газрын тогтоол шийдвэрүүд нь амьдралд нийцэхгүй, холбогдох хууль зөрчсөн, хүрсэн түвшнүүдийг дордуулсан байна гэж тэд мэдэгдсэн юм.

Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 12 сарын 19-ний өдөр 382 дугаар тогтоол гаргаж илүү цагаар ажиллуулахыг хориглосон байдаг Хэрэв илүү цагаар ажилласан бол хөлсийг олгохгүй байхаар тусгасан юм. Үүнээс болоод илүү цагаар ажилласан багш, ажилчдын цалин хөлс буурч байгааг багш нар эсэргүүцэж байна. Төрийн үйлчилгээний байгууллагууд болох сургууль, цэцэрлэгийн багш нар ажлын онцлогоос шалтгаалан байнга илүү цагаар ажилладаг. Жишээлбэл, Ердийн цэцэрлэгийн багш нарын нэг өдрийн албан ажил 10 цаг үргэлжилдэг. Цэцэрлэгийн багш өдөр тутам хоёр цаг илүү цагаар ажилладаг гэсэн үг. Бага насны хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хариуцан тасралтгүй хараа хяналтдаа байлгадаг багш нарын илүү цагаар ажиллах хөлсийг бүр мөсөн хассан бөгөөд үүнийг зохицуулах тодорхой шийдвэр алга байна. Энэ асуудлыг яаралтай шийдвэрлэхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжихэд бэлэн байна хэмээн тус холбооны тэргүүн ярьсан.

Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ж.Батзориг: “Боловсролын салбарт ажиллаж буй мэргэжилтэнүүд ажлын онцлогоосоо шалтгаалан илүү цагаар ажилладаг. Энэ хөлсийг нь Засгийн газрын 382 дугаар тогтоолоор хязгаарлаад байна. Жишээлбэл, ердийн цэцэрлэгийн багш нар өдөрт 10 цаг ажиллах ёстой байдаг. Цэцэрлэгийн багш нар илүү цагаар ажиллах зайлшгүй шаардлага гардаг. Өнөөдөр багш нарын илүү цагийн 300 орчим мянган төгрөг цалингаас нь хасагдаж байна. Засгийн газар яаралтай үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай зөвшилцөж, өөрчлөлт оруулах шаардлага байна. Багш нарын хувьд Засгийн газраас цалин нэмсэн болдог ч буцаад нэмэгдэл урамшуулал, илүү цагийн мөнгийг нь хасчихдаг. Ингэхээр эргээд гар дээрээ бага цалингаа авч байна” гэв.


Сэтгэгдэл

зочин [202.55.188.45] 2019-03-30 06:49:48

Одооны багш нар бол хүүхдийг сургах хүмүүжүүлэх сэтгэлгүй, мөнгөнөөс өөр юм бодохоо байсан нөхдүүд, ихэнх нь өдөр өнжүүлэх нэртэй мөнгөний машинтай, хичээл дээр залхуурч нойрмоглон зүгээр сууж, заах ёстой зүйлээ бие даалт гэдэг нэрээр хүүххдээр хуулан бичүүлэх гэрт нь сурах бичиг хуулах маш их даалгавар өгч хүүхдүүдийг тамлан зовоож, өөрсдөө жаргадаг, нэмэлт давтлага нэрээр мөнгө авдаг л хүмүүс, юун цалин нэмэх вэ????

ЗОЧИН [64.119.19.167] 2019-03-30 01:52:25

БАГШ НАР БИТГИЙ ДАВРААД БАЙ ГЭДЭГ ҮНЭН ШҮҮ. ХАРИН ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ХИЙХ АЖЛАА САЙЖРУУЛАХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ БАЙГАА ШҮҮ. ХҮҮХДЭЭР ДАМЖУУЛАН АР ГЭРЭЭС НЬ ТӨРӨЛ БҮРИЙН ТАТААС АВАХАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ. БАГШИЙН ЦАЛИН БАГА БАЙГАА БОЛ ЦАЛИН ӨНДӨР АВАХ ӨӨР АЖИЛ ОЛЖ ХИЙХ ХЭРЭГТЭЙ. ОРИЛСОН БОЛГОНЫ ЦАЛИНГ НЭМЭЭД БАЙХ БОЛОМЖ ЭНЭ УЛСАД АЛГА БАЙГААГ ЭРХЭМ БАГШ НАР ОЙЛГОЖ БАЙНА УУ.

А [202.5.198.59] 2019-03-29 08:47:27

Ганц багш биш ээ. жижүүр тогооч гээд л туслах ажилтны илүү цагийг хассан. нэмсэн нэртэй 20-50 мян төг нэмчихээд хуучин авч байсан илүү цагийн 50,0 мянгаас дээш хэлбэлзэлтэй төгрөгний нэмэгдлийг нь хасахаар цалин нэмсэн гэж болох уу Төр засаг минь. иргэдээ дэндүү дормжлох юм даа та нар. Авах суутгах болохоор цаг хугацааг алдахгүй авна. өгөх болохоор бөөн шалтаг хэдэн сар жилээр хойшлуулна. оюутны 70,0 яасан байхгүй. Үйлчилгээний албан хаагчдыг ялгаварлахаа болиоч. багш нарт 100,0 аас дээш нэмсэн, ажилчдад 20,0 мян хавьцаа л нэмсэн.

Зөв [219.142.99.4] 2019-03-29 08:45:57

Сайн бна, одоо дуугарах хэрэгтэй, алийн болгон дуугүй боол шиг ажиллахав дээ

Зочин [103.229.121.153] 2019-03-29 08:02:18

Энэ цор цор гээд байгаа нөхдийг цэцэрлэгийн нэг бүлэгт хагас өдөр болгохсон.ёстой амьтан болно доо.хагас өдөр битгий хэл ирээд хүүхдийнхээ талаар багштай 5 үг сольж чадахгүй хэцүүг нь гайхаад л 2 чихээ дараад зугтаадагаа мэдэхгүй утасны цаанаас их бна та нар.Оюуны нэртэй онцгой хүнд хөдөлмөр шүү багшийн ажил.

иргэн [202.179.27.220] 2019-03-29 07:17:44

Багш нар одоо болно аан Даварч байна Та нар Түмний хүүхдүүдыг Барьцаалж хичнээн хоног Хичээл завсардуулж хохироов Хичээлээ цагтаа багтааж зааж чадахгүй Сурагчид аа Гэрийн даалгавараар Залхаана Сурагчидын Өвлийн амралтын үеэр Хичээлийн цагаар Зааж амжаагүй хичээлээрээ өчнөөн төчнөөн Даалгавар өгч Сурагчидыг Дарамтална Өөрсдөө Сурагчидынхаа дэвтэрийг Шалгахгүй Сурагчидаараа шалгуулж ажлаа хөнгөвчилдөг Эцэг эхийн зөвлөлөөр дамжуулж өчнөөн Мөнгө төг Эцэг эхчүүдээс Хуримтлал нэрээр татаж Баяр ёслолоор Багш Та нарт элдэв бэлэг болоод явчихдаг ш дээ

ИРГЭН [64.119.19.167] 2019-03-30 01:53:27

ЗӨВ

Зочин [66.181.185.222] 2019-03-29 07:49:14

Яаг үнэн бас дээрээс нь хүний хүүхэд зодно.

багш [112.72.11.112] 2019-03-29 07:16:21

Давраад бай.багш нэртэй наймаачид минь

zochin [66.181.160.21] 2019-03-29 07:01:13

bagsh nar odoo bolimoor yum hiij chadahgui bol uchnuun bolovson huchin bn neeh ih mungu tugrugtei yum shig ur shir tavina hunjliinhee hireer huluu jiih heregteishd

СУРАГЧ [112.72.11.112] 2019-03-29 07:21:36

БИТГИЙ ДАВАРААД БАЙ.БАГШ ГЭРТЭЙ НАЙМААЧИД МИНЬ.


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.