Архитекторгүй, мөнгөгүй. Гэхдээ “гоё юм барих” учраас түүхэн дурсгалт газраа зарна

Б.Гэрэлмаа / Боловсрол

Энэ лхагва /2019.03.27/ гаригт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг “Хотын төвийн байршилтай ашиглалтын шаардлага хангахаа больсон музейнүүдээ төрийн өмчийн газар руу шилжүүлэн дуудлага худалдаанд оруулаад олсон санхүүжилтээрээ шинэ музейн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх боломжийг бид судалж байна” хэмээн мэдээлсэн.

Тэрээр мөн энэ мэдэгдэлдээ “Монголд өнөөдөр музейн зураг төсөл хийдэг мэргэжлийн архитектор байхгүй. 1990 оноос хойш Монгол улсад үндэсний хэмжээний театр, музей баригдаагүй” хэмээн цохон тэмдэглэсэн. Баригдаагүй гэдэг шалтгаанаар өөрийн улсын архитекторуудыг шууд үгүйсгэсэн энэхүү хариуцлагагүй мэдэгдлээр чухам юу өгүүлэх гэсэн нь ойлгомжгүй. Энгийнээр асуухад, үндэсний хэмжээний театр, музей барих санал, боломжийг төрөөс нэг ч удаа гаргаагүй байхад архитекторууд юун дээр ажиллаж, өөрсдийн нөөц бололцоог харуулах билээ? Монгол улсад сая анх удаа 100 хувь Монгол инженерүүд ажилласан Хавдрын шинэ эмнэлэг баригдаж дууслаа. Тэдэнд өмнө Хавдрын эмнэлэг дээр ажиллаж байсан туршлага байгаагүй ч, асар их судалгаа, хөдөлмөрийн хүчинд өөрсдөө бие даан зураг төсөл, ажлын материалуудаа боловсруулан, гүйцэтгэж чадсан. Ингэснээр Монгол улс бие даан эмнэлгийн зураг төсөл боловсруулж, барилга барьж гүйцэлдүүлэх нөөц бололцоотой гэдгээ харууллаа. Архитекторуудад ч ийм боломж бий, сайд аа.

Нөгөөтэйгүүр, хотын А бүсэд байрлах зургаан жил ашиглахгүй хаясан энэ барилгыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт өгч, дуудлага худалдаанд оруулна гэх. Зорилго нь олсон мөнгөөрөө шинэ музейн бүтээн байгуулалтыг санхүүжүүлнэ. Гэтэл 2015 онд мөн хотын А бүсэд байрлах Хэвлэх үйлдвэрийн газрыг 24 тэрбум төгрөгөөр дуудлага худалдаагаар борлуулж байсан. Талбайгаас хамаараад энэ дүн хэлбэлзэх хэдий ч энэ хэмжээнд хүрэх нь гарцаагүй. Харин төр олсон мөнгөө хэрхэн зөв захиран зарцуулах вэ гэдэг сонин. Байгаль, түүх гэх мэт бүх зүйлээ нэг дор үзчих том цогцолбор байгуулна гэсэн зорилго тавьчихсан гэх. Гэтэл музейн стандарт гэж нарийн эд бий, гоё сайхан шилэн байшинд хийчихдэг ч эд биш.

“Гудамж” төслийн удирдах үйл ажиллагааг явуулахад зөвхөн зөвлөх үйлчилгээний төлбөр гэж 20 тэрбум төгрөг зарцуулсан гэдэг. Зөвлөх үйлчилгээ явуулах мөнгөөр л ард түмний түүхэн дурсгалт газрыг зарчихна гэсэн үг. Тэгээд ч уг музейн шинэ барилгыг Солонгосчууд тусламжаар барьж өгнө гэж ам алдсан удаа бий. Сайдын судалснаар 100 хувь тусламжаар бус тодорхой хэмжээний хөнгөлөлттэй зээлээр барих асуудал яригдсан гэсэн. Хоосонгүй л гэсэн үг. “Архитекторгүй, мөнгөгүй, “гоё юм барина” тиймээс түүхэн дурсгалт, ард түмний газрыг зарна” гэж сайдын үгийг орчуулж болмоор.

Хувийн хэвшил уг газрыг худалдан авбал, хотын өнгө зүсэнд хэрэгтэй, нэгэнт төр шинэ барилга барих мөнгө гаргаж чадахгүй тул өөр газар “гоё юм барина” гэх нөгөө л улиг болсон шалтгаанаар түүхээ устгах гэж буй САЙДЫГ ГАЙХМААР. Энэ бол улс орны ТҮҮХ өгүүлэх музей, хэвлэх үйлдвэр биш.

Улс орнуудад ашиглах боломжгүй болж акталсан түүхэн барилгыг нураасан ч хуучин буурин дээр нь яг өмнөх шигийг сэргээн босгож, ард иргэдийнхээ дурсамж, түүхийг хадгалан авч үлддэг бодлоготой. Манайх шиг музей байсан газраа дэлгүүрийн эзэнд зарчихаад олсон мөнгөөрөө өөр газар музей барих улс орон байх л болов уу даа? Түүхгүй, дурсамжгүй л улс болох нь дээ.

Эцэст нь, сайд музей биш музейнүүд гэж тодотгосон шүү.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 18:49:24

9wRdWH http://pills2sale.com/ levitra nizagara

Иргэн [202.131.228.50] 2019-04-01 05:46:23

Музейн хуучин барилга маш сайхан архитектурын дурсгал. Ийм юмыг нураах яасан хөлдүү толгойлсон сайд вэ. Хэдэн зууны өмнөх байшингаа нүүрийг нь өөрчлөхгүй шинээр бэхжүүлээд дотоод байдлыг нь шинэчилдэг туршлага европын орнуудад байдаг юм билээ. Ингэж болохгүй юу. Манай архитекторууд бодож байна аа. Хотод хуучны гэхээр юм үлдэхээ байлаа. Газрыг нь л авах гэсэн улсаар дүүрлээ....

ЗОЧИН [49.0.135.63] 2019-04-01 03:13:42

ИЙМ ЭРГҮҮ ТОЛГОЙЛСОН ЮМНУУД САЙД ХИЙХЭЭР МОНГОЛ УЛС ХӨГЖИХ ҮҮ. МАН Ы ХУЛГАЙЧУУД БҮГД АДИЛ СЭТГЭХ ЮМ АА. БҮГДИЙГ НЬ ХӨӨЖ ЯВУУЛАХ ЮМСАН.

zochin [202.5.194.26] 2019-04-01 01:51:45

naad yambii baishingaa neg tiish bolgoj hotiin tuviin ungu uzemjiig zasaach ee.

zochin [182.160.37.33] 2019-04-01 00:41:23

Iim teneg hulgaichiig yaah gej saidaar tomildog b.na aa!!Erguu novsh ajlaa ug!!

Зочин [103.26.192.43] 2019-03-31 06:03:18

Тэр оффшорчдоосоо мөнгөө авч барихгүй юу. Улс нь болохоор мөнгө байхгүй, улстөрчид нь болохоор хэдэн сая, тэрбумаар нь аваад хадгалчихсан. Ийм улс гэж байдгиймуу.

Zochin [103.26.193.85] 2019-03-31 03:08:28

Svvliin veiin barigdaj bgaa barilga ni mashin zogsoh talbaigvi orchind ni neg ch mod but zvleg bhgvi har shoroo ta bvgd harj l bgaa bvh gazar iim bn ailin oron suuts ch adilhan ene gazar haragdual 2-3 jil bolood gadna dotno tal ni ongo vzemjgvi muuddag iim l barilga daaj daushgvi ortgoor barij bn chanart anhaarahgvi bol hotoor dvvren hamuursan met vzemjgvi muu barilga nuraaj bolohgvi zasahaar horongo bhgvi vvniig bodoh boljee

Asuult [139.5.217.158] 2019-03-31 02:17:21

Uursduu ih lut halh hun said bolloo geed baigaagui biluu, arhangain gun gesen aldaa gargaj baigaa biz?

Asuult [139.5.217.158] 2019-03-31 02:17:56

Arhangain bur halh hun shuu kkk

МУЗЕЙ [112.72.12.6] 2019-03-31 00:19:32

ГАЗРЫГ НЬ АВЧ ИДЭХ ГЭЖ ХЭДЭН ЖИЛ ДАРЛАА ОДОО Л ШУНАЛАА ГҮЙЦЭЭХ НЬ ДЭЭ

Зочин [64.119.25.29] 2019-03-31 00:01:30

өөд нь татахгүй өнгө зүсийг нь алдуулж ҮНЭГҮЙДҮҮЛЭН АВАХ аргаа хэрэглэх гэж байна бүгдийг ингэж үнэгүйдүүлж байгаад авчихдаг юм эднар бас нөгөө мафин гар хөл юм бишүү энэ хүн чинь

Зочин [64.119.25.29] 2019-03-30 23:57:05

музей бол хотын төвдөө байх ёстой харин их дээд сургууль зах руугаа байж болно ямарч улсад үндэсний музей төвдөө байдаг юм бишүү

Эрик [122.201.22.165] 2019-03-30 22:14:46

Дагвадорж гэж пяхлуу циркийг яалаа даа санаарай

Зочин [162.232.139.23] 2019-03-30 21:16:04

Шуналт ховдогын шvлс нь гоожоод л байгаа юм байна да

АГУУ ИХ [162.232.139.23] 2019-03-30 19:42:43

Уг нь засаж сэргээгээд тvvx дурсгалын гэдэг утгаар нь хадгалвал зvгээр. Улаанбаатарт тvvx болох хуучин барилга улам л ховордоод байна!!!!!!!!

АГУУ ИХ [162.232.139.23] 2019-03-30 19:39:53

Олигтой vзмэр ч бараг байхгvцшдээ. Ихэнх нь их хуучирч муудсан. Амьтдын чихмэлvvдийн гадаадын хvнд vзvvлхээс ч ичмээр Сэтгэлтэй ухаантай хvмvvc Эрх мэдэлтэй байвал их сайхан музейтэй болж болно. Харамсалтай нь одооны шуналт бэрд хvмvvc зараад дэлгvvр буудал мэтийн шуналын газрынхаа шавар байшинг л барих байх да

Od [31.45.6.128] 2019-03-30 16:22:27

Yamar davartsan garuud ve, yun duraaraa yum be, edgeer humuus møngø yariad eldev yum toochood ajlaa hiij chadahgui bgaa bol ub irged hødølj bno shuu de, muzeigee avch uldehiin tuld øørsdøø ochij barilgaa yanzlaad ur huuhded min heregtei hadgalj uldeehgui bol ene buzaruud bur ulairaad bolihgui neee!! Heleh ug oldohgui, chaddag hun n chaddag yumaa hiigeesei.

Цэрэндаваа [202.9.42.2] 2019-03-30 13:56:10

Хотод музей барих газар олдохгүй бол Налайх дүүрэгт Байгалийн түүхийн музей,Үндэсний Урлагын Их Театр зэрэгийг аялал жуулчлал амралтын бүс-төв замын дагуу Цэнхэрлэн -Ногоорон харагдах үзэсгэлэнт сайхан Богдхан уултай нь цогцлоон барих нь зүйтэй Сая гаран хүнтэй мега хотын хувьд 30-32 км хол биш асуудал биш шүүдээ

Зочин [202.126.89.244] 2019-03-30 13:34:52

ЭНД ТЭНД НЭГ ЖИЖИГ МУЗЕЙ ГЭСЭН ЮМТАЙ БАЙСАНААС ХОТООС ЖООХОН ЗАЙТАЙ НЭГ ТОМ МУЗЕЙ БАРИАД ХОТОД БАЙГАА МУЗЕЙН ҮЗМЭРҮҮДЭЭ НЭГ ДОР БАЙВАЛ ЗҮГЭЭР БИШҮҮ

Зочин [202.9.42.25] 2019-03-30 11:48:04

БАДАМЖУНАЙ МИ.ЭНХБОЛД 2 НЬ ЭНЭ ХҮНИЙГ УДИРДАЖ БАЙГАА ШҮҮ, ТЭРНЭЭС ЭНЭ ТОЛГОЙГҮЙ ХҮН ИНГЭЖ ДУРААРАА ЮМ ЯРИХГҮЙ

Сонгогч [202.126.89.248] 2019-03-30 11:46:43

Хэрэгжүүлж болох л зөв санаа одоогын музейн өмнө жуулчны 2 автобус багтахгүй л харагддаг. Газраа эхлээд сонгочих дараа нь музейд дандаа насжилт ихтэй үзмэрүүд бдг түүнд нь зориулан ухаалаг байшинг сэргээн засах төвтэй нь бриад өгвөл сайн бна.

Рсб [103.212.117.46] 2019-03-30 09:45:42

МОНГОЛЫН АРХИТEКТОРЫН ЭВЛЭЛ ДУГАРААЧ. ДООШОО ХИЙЛГЭЭЛ ХООРОНДОО АЛАЛЦАХААС ӨӨР ИД ШИДГҮЙ

Зочин [66.181.188.119] 2019-03-30 08:07:53

Энэ яах вэ ? Их сургуулийнхаа эрдэм шинжилгээний ажилтан, залуу багш нараараа илтгэл, өгүүлэл бичиж өг гэж зохиогч болдог захирал доктор хүн байх юм. Ийм нөхдөд хууль дүрэм ойлгуулах цаг болоогүй юу

Зочин [202.9.42.25] 2019-03-30 11:46:34

НЭРИЙ НЬ БИЧ, НЭРГҮЙ УСГҮЙ БИЧЭЭД ХЭН ХАЙХРАХ ЮМ НААДАХЫ ЧИНЬ, ОЮУНЫ ХУЛГАЙЧ Л БАЙНА ШДЭЭ НААД ХҮН ЧИНЬ ЗАРЛААЧ АЛЬ СУРГУУЛЬ ХЭН ГЭГЧ ҮҮ ?

Зочин [150.129.143.185] 2019-03-30 07:53:02

АМЬГҮЙ АЛБАТ

Архангай [66.181.186.82] 2019-03-30 07:23:11

Баатарбилэг булш ухаад сурцан пизда

Зочин [122.201.21.25] 2019-03-30 07:40:57

Хүүе энэ Баатарбилэг чинь тэнэг юм байна. Газраа зарчихаад музей барих газраа дахиад худалдаж авна биз дээ. Хотын төвд авбал бараг илүү үнээр авах болно. Ингээд л тойрог үүсээд нэг зараад нэг худалдаж авсаар байтал Төв музей гэдэг зүйл байсныг бүгд мартана. Байсан үзмэрүүдийг нь гадагш нь гаргаад зарчихна. Тэгээд л кино дуусна даа

Зочин [202.179.24.85] 2019-03-30 06:54:25

uursdiinhuu mergejiltnuudiig buu basamjil. Muzein barilgaar konkurs zarlaldaa. Muzein barilgiin arhitektor beltgedeg surguuli gej sonsoogui uym bna. ene olon arhitektoriigoo gololgui songo l doo.

Зочин [202.9.42.134] 2019-03-30 14:44:18

barilga n aktlagdaj yzmeryyd n hulgailagdaad .... uy l boloh bol ..... sanaa zovhiloo

Зочин [150.129.143.16] 2019-03-30 06:27:28

60 тэрбум үргэлжилсээр сайд болсоор л байх уу

Зочин [150.129.143.16] 2019-03-30 06:26:50

ямар шалгуураар ийм балайнууд сайд болоод байна

зочин [45.117.35.6] 2019-03-30 06:17:39

гадаадад 500-600 жилийн тэртээ барьсан байшин зүгээр л байдаг. Манайх хуучирхсан, элэгдсэн гэдэг нэрээр газрын луйвар хийх юм. Энэ байшинг сайтар бэхжүүлээд, гадна болон дотор талд дээд зэргийн засал чимэглэл хийсэн тохиолдолд дахиад 100 жил ч байх л байшин.

Зочин [202.126.89.247] 2019-03-30 11:41:44

Яг зөв. Манайх уран барилгын түүхгүй улс боллоо.

Зочин [43.242.243.72] 2019-03-30 05:56:48

Наад хөдөөний жижиг гарын авилгач чинь морь мал зарна үрнэ л гэж мэдэхээс хотын соёл түүх дурсгал музей энэ тэрийг энэ насандаа ойлгохгүй байхдаа

Зочин [150.129.143.64] 2019-03-31 23:36:25

Зочин [112.72.8.90] 2019-03-30 05:12:51

Гайгүй хүн байна гэж бодтол далаар цэвэр тавьдаг байна ш дээ

зочин [103.57.94.56] 2019-03-30 04:39:23

Энэ байшин анх хүн мал эмнэлэг санхүүгийн сургуули байсан байшин дургалтай байр бгаа юм.музейн энэ барилгыг нураахгүйгээр kапитал засвар хийгээд өргөжүүлж тохижуулж засвар хийхэд нэг их хөрөнгө,мөнгө орохгүй дээ.хэн нураж унана гэсэн юм.тэр этгээдэд хуулийн дагуу хариуцлага тооц.шинээр барилга барихад маш их хөрөнгө шаардана.одоо бгаа газрыг нэг хулгайч авах гэж нурааж сэтгэл шунал ни хөдөлж бгаа юм биш үү.үүнийг засаж янзал.хуучин хэвлэх үйлдвэрийн барилгыг нурааж чадалгүй дээрэн шилэн байшин барисан бна билээ.ингэж хийхэд юун буруутайд бгаа юм

Зочин [103.57.95.31] 2019-03-30 04:37:24

2 ЭЗНИЙ 1 ЗАРЦ

Зочин [103.229.121.51] 2019-03-30 03:34:20

Женкогийн дүрд тоглодог сайдтай даа

зочин [64.119.27.229] 2019-03-30 03:29:19

Эцэг, эхийнхээ үлдээсэн өнгөтэй өөдтэй юм болгоныг нь архаг архичин хүүхэд нь, эсвэл ажилгүй хүүхэд нь зарж идээд хоосордогтой адилхан юм аа, Зээлийг зээлээр төлдөггүүдтэй адилхан юм. Хүний юмаар, Төрийн өмчөөр хүүддэгнэдэг. Энэ Төрийн нэлээд хэдэн тооны эрх мэдэлтэн, улстөрч гэгч, албан тушаалтан, зарим мэргэжилтнүүд гэж.

Зочин [202.126.89.252] 2019-03-30 03:11:05

Ийм тэнэг юмаар яах гэж сайд болгодог байна аа ганц байршил сайтай мүзэйн газар луу шунаж эхэллээ !!!

Барилгачин [202.9.43.69] 2019-03-30 03:09:23

Энэ барилга байгалийн түүхийн музейн зориулалттай баригдсан, хотын төв хэсэгт байрлалтай зөвхөн өнгөн талдаа л элдэгдэлтэй болохоос биш суулт нь бүрэн ханасан хэдэн арав байтугай хэдэн зуун жилдээ ч нурахааргүй багахан зардал гаргаад хүний нүдийг хужирлахаар засвар хийх боломжтой барилга шүү дээ. Харин нураагаад барина гэвэл асар их зардал гарна. Үүний цаана нөгөө л мөнгө угаах үргүй зардал гаргах хуйвалдаан явагдаад байна. Мэдлэг чадвар муутай МХГ-ын нэг байцаагч нэртэй хүний өөрийгөө буруу зүйлд орчих вий гэж хамгаалах гэсэн эсвэл бас нэг албан тушаалтны өгсөн атгаг санааг хэрэгжүүлэх даалгавараар хийгдсэн тэгээд хэзээ хэзээгүй нурж хүн дарж ална гэсэн мэдээллийг нийтэд түгээсэн зүйл шүү. Бүх зүйлийг шинжлэх ухааны үндэстэй баримт баталгаатай болговол өөр дүгнэлт гарна. Эрхэм дарга нар минь сайн бодоорой. Энэ мэт олон зүйлд татвар төлөгчдийн хуримтлуулсан мөнгийг дэндүү үр ашигггүй зүйлд зарцуулж байна

Зочин [202.126.89.247] 2019-03-30 11:44:10

Дэмжиж байна. Хуучин хэвлэх үйлдвэрийн барилгыг нураах гээд бараагүй шүү дээ. Тийм бат бэх барилга. Шинэ барилгууд газар хөдлөхөд нураад ойчиход хуучин барилгууд үлдэнэ дээ.

Зочин [103.57.93.24] 2019-03-30 02:56:28

Davraad baildaaa naanaa baigaliin muzei baraiacheee davartsiin beee


44 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
44 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.