Монгол хэлбичгийн шалгалтын дүн даваа гаригт гарна

М.Амаржаргал / Боловсрол

Их, дээд сургуульд элсэгчид монгол хэлбичгийн шалгалтаа өгөөд байгаа. Энэхүү шалгалтын дүн ирэх долоо хоногийн даваа гаригт буюу дөрөвдүгээр сарын 1-ний 09:00 цагт гарч, Боловсролын үнэлгээний төвийн http://www.eec.mn/ сайтад тавигдах юм байна. Элсэгчид монгол хэлний шалгалтыг заавал өгсөн байх шаардлагатай бөгөөд өнгөрсөн долоо хоногийн Бямба гаригт орон даяар явагдсан юм.

Энэ жилийн тухайд монгол хэл бичгийн шалгалтыг 16,436 элсэгч өгчээ. Хэрэв босго оноо 400-д хүрээгүй бол дахин шалгалт өгнө. Өнөө жил монгол хэл бичгийн шалгалтыг хоёр удаа авахаар болсон юм. Хоёр дахь монгол хэл бичгийн дахин шалгалт 2019 оны дөрөвдүгээр сарын 20-нд 12:00 цагаас явагдана. Их, дээд сургуульд элсэх гэж байгаа бол Монгол хэл бичгийн шалгалтыг өгч, 400 оноо авч байж, элсэлтийн ерөнхий шалгалтад /ЭЕШ/ орох эрхтэй болох юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.