REUTERS: Ханойн уулзалт бүтэлгүйтсэн нь Трамп Хойд Солонгосоос бүхий л цөмийн зэвсгээ өгөхийг шаардсанаас үүдэлтэй

Д.Тулга / Гадаад мэдээ

Хоёрдугаар сард Ханойд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унд Хойд Солонгосын бүхий л цөмийн зэвсэг болон түлшийг АНУ-д өгөхийг шууд уриалсан баримт бичиг өгсөн хэмээн Ройтерс агентлаг мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлснээр дээрх баримт бичиг нь солонгос болон англи хэл дээр бэлтгэгдсэн байсан бөгөөд хоёрдугаар сарын 28-ны өдөр Metropol зочид буудалд уг бичгийг хүлээлгэн өгсөн байна. Ройтерс агентлагт мэдээлэл өгсөн эх сурвалжийн мэдээлснээр энэ үйл явдал нь Трамп цөмийн зэвсэггүй болгох төлөвлөгөөтэй байгаа гэдгээ Ким Жон Унд өөрөө биечлэн тодорхой илэрхийлсэн анхны тохиолдол байсан гэнэ.

Энд дуулгахад, чухамхүү хоёрдугаар сарын 28-ны өдөр хоёр тэргүүний төлөвлөгөөт ажил хэрэгч оройн хоол цуцлагдан, тэд тус тусын буудал руугаа явцгаасан юм. Ийнхүү оройн хоол цуцлагдах болсон шалтгааны талаар аль ч тал ямар ч тайлбар хийгээгүй, харин Ройтерс агентлагийн мэдээлсэн тэрхүү баримт бичигт Ханойн дээд хэмжээний уулзалт бүтэлгүйтсэн шалтгааныг тайлах учиг байж мэдэхээр байна.

Ройтес агентлагийн олж авсан, англи хэл дээрх баримт бичигт БНАСАУ-ын цөмийн дэд бүтэц, биологийн болон химийн зэвсэг бүтээх хөтөлбөрүүдийг устгах, түүнчлэн бүхий л баллистик пуужин, хөөргөх төхөөрөмж болон тэдгээртэй холбоотой объектуудыг бүрэн буулгахыг уриалсан байжээ.

Түүнчлэн, Пхеньяныг цөмийн хөтөлбөрийнхөө тухай бүх талын тунхаг бичиг гаргах, цөмийн дэд бүтцийн аливаа объектуудын барилгыг зогсоох, мөн түүнчлэн Америк болон олон улсын шинжээчдийг нэвтрүүлэхийг АНУ шаардсан байна.

Ройтерсын онцолсноор, Трампын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтоны гаргасан, Хойд Солонгос нэг бус удаа хүлээж аваагүй, цөмийн зэвсэггүй болгох талаарх эртний, хэт хатуу “Ливийн загварчлал”-ыг агуулсан байх магадлалтай гэнэ. Энд дуулгахад, 2003 онд , олон улсын хориг арга хэмжээг цуцлуулахын тулд Ливи улс үй олноор хөнөөх зэвсэг боловсруулахаас татгалзан, улс руугаа олон улсын шинжээчдийг оруулж байв. Харин дараа нь энэ улсын хувь заяа хэрхснийг сайн мэдэж байгаа Ким Жон Ун Ливид тулгасан шиг тулган шаардалтыг хүлээн зөвшөөрөх нь юу л бол.

Өмнө нь Трамп олон нийтийн өмнө тайлбар хийхдээ Болтоны аргаас аль болох зайлсхийж, “Ливийн загварчлал”-ыг гагцхүү зөвшилцөлд хүрч чадахгүй нөхцөлд ашиглаж болохыг онцолж байсан. Гэсэн ч Ханойн дээд хэмжээний уулзалтаар хэт тулган шаардсан энэ баримт бичгийг гардуулсан нь Ким Жон Унд гутаан доромжилсон, өдөөн хатгасан мэт санагдсан байж мэдэх юм. Эргэн сануулахад, АНУ болон БНАСАУ-ын анхны дээд хэмжээний уулзалт 2018 оны зургадугаар сарын 12-нд Сингапурт болж байлаа. Энэ уулзалтын дүнгээр талууд хамтарсан баримт бичигт гарын үсэг зурж, Пхеньян Вашингтоны зүгээс аюулгүй байдлыг хангах баталгаа авсны хариуд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох үүрэг хүлээсэн юм.

Харин хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулзалт өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр Вьетнамын нийслэлд болсон ч талууд ямар ч баримт бичигт гарын үсэг зуралгүй, хамтаран хэвлэлийн хурал хийлгүй, товчхондоо уулзалт бүтэлгүйтлээр өндөрлөж байв.

Б.АНАНД


Сэтгэгдэл

зочин [103.229.120.129] 2019-04-01 13:59:51

Трамп ѳѳртѳѳ хэт эрдэж. бүа зүйл дээр яалаад байх боломж байхгүй. харилцан буулт хаач байх

зочин [203.91.115.244] 2019-04-01 03:50:47

Та нар АНУ-д очоод үзээрэй америк хүмүүс их тэнэг өөрсдийгөө дэлхийд дээд зэргийн хүмүүс, бусад улсын хүмүүс 2,3-р зэргийн хүмүүс гэж их дээрэнгүй харьцдаг сонин зантай улс байна лээ.

иргэн [118.219.214.141] 2019-04-01 03:38:46

трамп хойд солонгосоос үхтлээ айж байгаа. яс үзвэл америк ялагдана.

bat [182.160.39.202] 2019-04-01 03:16:35

end tend yum bicheed bdag heden hund helii.herew ta nart bolowsrol baihgui bol enentei gee ewlereed demii yum bichelgui ajil torol olj hii.bolomj baiwal jaahan yum unshij suralts.ouynii hoosrold het awtsan bnaaa.unen setgeleesee guij bna ta naraas.ingej baisaar baital mongol ulsiin huwin zaya haahsaa boloh n oilgomjtoi boloh geed bna.ta naraas bolj.ajil hiiii hodolmorl.tsagaa bitgii teneg zuilst ureee!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Зочин [202.9.43.1] 2019-04-01 02:06:03

Трампыг дэмжиж байна. эргүү малууд түүнийг ойлгохгүй байна.

Зочин [66.181.180.124] 2019-04-01 02:01:50

трампыг дэмжиж байна зөв шаардлага тавьжээ манай төрийн тэргүүн ийм шийдэмгий байх хэрэгтэй АНУ манай улсын ардчилалыг анхнаасаа дэмжиж олон саяын тусламж өгч ирсэнийг ард түмэн мэдэж талархаж яваа АНУ ыг харааж байгаа хятадууд дээрх коментийг бичээд байна

Зочин [203.91.115.43] 2019-04-01 01:40:18

Их гүрний дээрэнгүй үзэлтэн,шизо өвчтэй галзуугийн эмнэлгийн өвчтөн,тэнэг мал өөрийгөө хэн гээд бодчихсон юм бол?.

ТЭНЭГ ТРАМП [203.91.118.180] 2019-04-01 01:33:36

Хоньчин хүн хонио хариулахдаа чононоос малаа хамгаалж буутай хариулдаг. Тэгвэл Трамп манайх малаа хариулахдаа буутай явна. Харин танайх малаа хариулахдаа буутай явж болохгүй гэсэн байна ш дээ. Тэгээд малын бэлчээрээс болоод муудалцах үед бид чамайг буудна. харин та нар хараад гар хоосон сууж бай. гэсэн тэнэг тулган шаардалт байна. Үнэхээрийн Трамп тэнэг юм байна.

Зочин [203.91.115.42] 2019-04-01 01:57:54

Кимээ ч гэнэ үү, чамайг харахгүй ш дээ малаа

Зочин [203.91.118.180] 2019-04-01 01:37:20

одоо шууд наад АНУ-ын Цагаан ордон дээр цөмийн цэцэгтэй 10 хошуу хаячих. Яах уу буцаад дайрна л биз. дараалуулаад хаяад бай.Өөрөө буудуулж байснаас түрүүлээд буудсан дээр шүү Ким ээ. Нэгэн цагт ялж ялагдаж байсан Япон, Герман, ОХУ, АНУ-ууд сайхан л хөгжиж байна. Наад тэнэг Трампаа хусаад өг хусаад өг. Ким ээ.

зочин [103.57.94.56] 2019-04-01 01:26:46

Хойдууд цөмийн зэвсэг пуужинтай байж болдоггүй хэрэг үү.америk яаахаараа зэвсэг техниkтэй байж болдог юм.олон улсад тэгш эрх гэж байх л ёстой.америk бусадаас давуу эрх эдэлэх ёсгүй.трампийг пуужингаар харваад алчих гэж бгаа биш дээ.юундаа хүч түрж түрэмгийлж байдаг

Зочин [103.229.120.119] 2019-04-01 01:12:24

бууж өгвөл манайх шиг дамбуу хүн болгоныг царай алдаж цавиа маажиж хөл гарыг нь долоосон гуйлагчин боол улс болно ш дээ. ёстой дураараа үймүүлэх байх даа.

Зочин [103.229.120.119] 2019-04-01 01:51:55

очиод үзэхгүй юу

Зочин [150.129.141.174] 2019-04-01 01:38:22

одоо тэгээд гуйлгачин биш үү

Монгол хүн [203.217.138.1] 2019-04-01 01:04:38

АНУ дээрэлхүү... Бас тэнэг


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.