УКРАИНЫ СОНГУУЛЬ: Монголд амьдарч байсан Зеленский эхний шатандаа тэргүүллээ

Д.Тулга / Гадаад мэдээ

Өчигдөр буюу гуравдугаар сарын 31-нд болсон Украины Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнгээр нэр дэвшигч, шоумен, жүжигчин Владимир Зеленский болон Украины өнөөгийн ерөнхийлөгч Петр Порошенко нар сонгуулийн буухианд тэргүүлж байгаа талаар ИТАР ТАСС мэдээллээ.

Харин гуравдугаар байранд “Батькивщина” намын тэргүүн Юлия Тимощенко 13% саналтайгаар, түүний араас “Сөрөг хүчний тавцан- Амьдралын төлөө” намаас нэр дэвшигч Юрий Бойко 11.3%, тавдугаарт “Иргэний байр суурь” намаас нэр дэвшсэн Анатолий Гриценко 6.9 % -ийн саналтайгаар тус тус жагссан байна.

Өнгөрсөн ням гаригт болсон Украины Ерөнхийлөгчийн сонгуульд 39 нэр дэвшигч өрсөлдөж байгаагаараа энэ улсын түүхэнд дээд амжилт тогтоож байгаа юм. Улмаар эдгээр нэр дэвшигчдээс Владимир Зеленский болон Петр Порошенко нар тунаж үлдснээр тэд дөрөвдүгээр сарын 21-ний өдөр болох хоёр дахь шатны сонгуульд өрсөлдөх юм байна.

Энд дуулгахад ард түмнээсээ 30 орчим хувийн санал авсан Владимир Зеленский 1978 онд төрсөн, Украины шоумен, хошин жүжигчин, найруулагч, продюссер хүн юм.

Түүний эцэг Александр Семёнович Зеленский математикч, программист, техникийн ухааны доктор, мэдээлэл зүйн тэнхимийн профессор хүн байжээ. Тэрбээр 20 жил Монголд ажиллаж амьдран,уулын баяжуулаах Эрдэнэт үйлдвэрийг босголцон, ажиллаж байсан гэнэ. Улмаар Зеленский эцэг эхийн хамтаар Монгол улсын Эрдэнэт хотод дөрвөн жил амьдран, нэгдүгээр ангиа Эрдэнэт хотын сургуульд төгссөн байна.

Б.АНАНД


Сэтгэгдэл

Манай хүн байна [64.119.17.208] 2019-04-01 12:31:31

Манай хүн байна шдээ...Яасан бэ манайхаан манай хүн байна ш дээ. Алив Монголын бүх жалга довчин орнууд бүгдээрээ дэмжээд өгөөрэй

Зочин [124.158.88.12] 2019-04-01 08:35:59

Хаана амьдарч байсан нь ямар хамаа байнаа. Энэ мэдээ.mn сайтын малнууд бичих юмаа олов оо.

Зочин [202.55.188.39] 2019-04-01 14:23:55

Зүгээр сонин шдээ. Яагаад бичиж болохгүй гэж...

Зочин [202.9.43.1] 2019-04-01 07:24:25

сайхан байна удам судар сайтай сайхан хүний үр байна ялалтыг ерөөе

Зочин [103.9.89.18] 2019-04-01 06:44:32

Зелиский ялнаа

зочин [202.21.127.166] 2019-04-01 05:36:29

ардчил яллаа

Монгол [122.201.22.15] 2019-04-01 04:17:33

Путин Улс орноо ямар ч гэсэн Тарвага шиг авилгачдын үүр уурхай болгоод, тэгээд өөрөө хамаг юмыг нь луйвардчихаагүй юм даа.

Зочин [182.160.36.102] 2019-04-01 03:59:44

ПУТИНЫ БАС НЭГ ХҮҮХЭЛДЭЙ УКРАЙН БАТТУЛГА ЯЛАХ ЮМ БАЙНА.БАРУУН АМЕРИК ПУТИНЫГ ХУДАЛЧ ГЭЭД ТООХОО БАЙСАН ЧИНЬ КИРГИЗ МОНГОЛ МЭТЭЭРЭЭ Л ЗАНИМАЛДДАГ БОЛЖЭЭ.УКРАЙН ОДОО ОРОСУУДЫН ҮГИЙГ СОНСОХ НЬ ЮУ Л БОЛ?ХӨЛДӨЖ ҮХНЭ ГЭЖ ОРОС МОНГОЛГҮЙ ГУЦААД БАЙСАН 5 ЖИЛ ХӨЛДӨЛГҮЙ Л АМЬДАРЧЛАА.МАНАЙХ Ч ОРОСГҮЙ АМЬДАРЧ БОЛООД Л БАЙНА.НОХОЙ ДОЛОО

Зочин [167.114.226.187] 2019-04-01 16:31:32

Yag ukrainii Battulga haltar tolgoi garch irj.

зочин [139.5.216.178] 2019-04-01 09:27:12

Танай тэр баруун, АНу чинь тоогдохгүй байгаа юм уу?

Зочин [122.201.24.16] 2019-04-01 03:23:48

Удахгүй Украйн Орос орныхоо \ эх орныхоо \ брэлдэхүүнд ахин нэгдэх нь дээ , ашгүй ...

Зочин [202.179.27.182] 2019-04-01 02:57:26

Хэхэ бур монголжсон поп байна

Ялалт [107.167.108.149] 2019-04-01 02:52:23

Украйнчууд алдагдсан газар нутгаа оросоос эргүүлж авч чадна аа. Монголчууд ч бас хэзээ нэгэн цагт буриад, тувагаа эргүүлэн авах болно.

Kkkk [202.126.89.68] 2019-04-01 02:47:39

Gokood yaj shaadgiig harj osson mongol shkooltoi gar bn daa bitgii garga naadhaa

Зочин [202.179.31.100] 2019-04-01 02:40:18

Манай гишүүд шиг улс орноо самарчих юм биш бгаа даа.

зочин [202.21.127.166] 2019-04-01 02:31:16

ардчилал ялчихлаа хаха, төр ёс энэ тэр баяртай, дурын мал нь төрд гардаг болжээ

Зочин [122.201.21.238] 2019-04-01 02:20:16

Wow Zelenskii mandtugai, Mongold avchrah heregtei. Ireheer n' ERdenet uildvert avaachij almairuulah heregtei

Зочин [128.199.145.193] 2019-04-01 02:41:59

Zl

zochin [103.80.210.64] 2019-04-01 02:20:15

nutgiin huu bna yalaarai amjilt


19 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
19 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.