АШУҮИС-ийн шинэ эмнэлгийг АШИГЛАЛТАД хүлээн авлаа

П.Урнаа / Эрүүл мэнд

АШУҮИС-ийн дэргэдэх Япон-Монголын Сургалтын эмнэлгийг ашиглалтад хүлээн авах ёслол өнөөдөр боллоо. Анх 2016 оны гуравдугаар сард эхлүүлсэн уг эмнэлгийн барилгын ажил дууссан бөгөөд гуравдугаар сарын 28-нд Улсын комисс шалгасан байна.

Япон улсын буцалтгүй тусламж, ЖАЙKA олон улсын байгууллагын төслийн хүрээнд баригдаж буй уг сургалтын эмнэлэг ашиглалтад орсноор АШУҮИС-ийн багш, оюутнууд сургалт хийхээс гадна амбулатори, хэвтэн эмчлүүлэх тасаг бүхий 104 орны хүчин чадалтайгаар үйл ажиллагаа явуулах аж.

Мөн сүүлийн үеийн дэвшилтэт техник технологи бүхий 360 гаруй тоног төхөөрөмж түүн дотроо 1.5 тесла хүчин чадалтай MRI, CT, ангиограф (бүхий л судасны зураг авдаг) зэрэг Монголд байхгүй оношилгооны аппаратууд дагалдаж буй юм байна.

Тус эмнэлэг ашиглалтад орсноор иргэдэд эмнэлгийн чанартай үйлчилгээг хүргэхээс гадна өндөр түвшний яаралтай тусламж үйлчилгээ, өнөөгийн Монгол улсад эмчлэгдэх боломжгүйд тооцогддог ихэвчлэн зүрх судас, мэдрэл, тархины өвчин эмгэг, хавдар гээд нийт 26 нэр төрлийн өвчнийг оношлох, эмчлэх боломжтой болно.

Энэ нь Монголын анхны сургалтын эмнэлэг болж түүн дотроо эмнэлзүй, боловсрол, судалгаа гэсэн үндсэн гурван үүргийг гүйцэтгэнэ.

Японы улсын засгийн газар, ЖАЙKA олон улсын байгууллагын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр баригдаж буй уг эмнэлэг 7.9 тэрбум иенээр (80 сая ам.доллараар) бүтэж байгаа бөгөөд дагалдаж буй тоног төхөөрөмжтэйгөө нийлээд 13.6 тэрбум иен болж байгаа аж.

Мөн манай улсаас нийт 2.7 тэрбум төгрөгийн зарим тавилга, төхөөрөмж хэрэгслийн зардлыг гаргажээ. Уг эмнэлэг Баянзүрх дүүргийн 12-р хороо буюу Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хойно байрлана.

image

image

image


Сэтгэгдэл

Зочин [202.9.45.254] 2019-04-01 15:08:11

Японы засгийн газрын өгөөмөр тусламжинд туйлаас их баярлалаа. Монголын ард түмний эрүүл мэндийн салбарын хөгжилд их хөрөнгө оруулалт болжээ.

Зочин [202.9.43.237] 2019-04-01 13:22:49

Японы ард тумэнд баярлалаа

zochin [185.39.141.204] 2019-04-01 08:17:25

japan uursduu barisan bosgoson tonogloson . yag l ursdiin eh orondoo shig setgel gargajee.. vne urtug ni undur hed baisan ch butsaltgvi tuslamj ...

Уншигч [103.229.123.146] 2019-04-01 06:27:24

Сайхан эмнэлэг сургуультай болжээ, баярлалаа. Гэрэлтэй гэгээтэй болгоныг ёс юмшиг харлуулж бичихээ больчихооч. Тохижилтыг хийж таарна шүүдээ

Emch [202.55.191.205] 2019-04-01 06:01:41

Saihan buteen baiguulalt bna, bayarlalaaa Yapan ulsad.

zochin [202.55.191.205] 2019-04-01 06:00:48

Hooe tenegee chi mongoliin tuluu yuch hj chadahgui bj hutsalgui duugai bai za, barilgiin ajil duusaad daraa ni tohijiltoo hiideg yum.

Зочин [202.179.31.25] 2019-04-01 05:24:03

Энэ зураг нь бол дэргэдээ бөөн ногоон өнгөтэй өвстэй байсан байх гэдэгтэй мөрийцөхөд бэлэн байна. Зурагтайгаа адил хийгээч !


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.