БНАСАУ-ын эрх баригчид гаднаас тусламж ирэхийг хүлээхгүй байхыг иргэддээ уриалжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

БНАСАУ-ын эрх баригчид улс орныхоо эдийн засгийг хөгжүүлэх цорын ганц боломжит арга нь өөрсдийн хүчиндээ тулгуурлах зарчим гээд, иргэддээ хандан гаднаас тусламж ирэхийг хүлээхгүй байхыг уриалжээ. Энэ талаар тус улсын төв хэвлэл “Нодон синмун”-д хэвлэгдсэн нийтлэлд дурьдсан байна.

“Өөрсдийн хүчинд тулгуурлах нь давуу тал болон оршин байхыг хангах цорын ганц арга зам юм” хэмээн нийтлэлд цохон тэмдэглэсэн байна. Түүнчлэн хөгжлийн энэхүү зарчим нь хэдийнэ цаг хугацаагаар шалгарсан, оршин байх чадвартай гэдгээ баталсан гэж онцолжээ.

“Бодит байдлыг дүгнэлгүйгээр гадны хөрөнгө оруулалт татахыг эрмэлздэг, мөн гаднаас авах тусламжаас ихээхэн хамааралтай орнууд бий”, харин энэ нь “жинхэнэ хөгжил цэцэглэлтэд хүргэх зам биш тул” гаднаас ирэх тусламж дэмжлэгт найдах хэрэггүй гэж нийтлэлд өгүүлсэн байна.

Мөн “гадны улс орнуудаас хамааралтай байх нь улс орныг сүйрэлд хүргэнэ” хэмээн онцолжээ.

Өмнө нь энэ сонин БНАСАУ олон улсын хориг арга хэмжээний улмаас түүхэндээ хамгийн том эдийн засгийн хүндрэлтэй нүүр тулсан хэмээн мэдээлж байлаа. Харин энэ удаад нийтлэлээрээ, ард иргэдийг хатуужилтай байж, гадны хүчний дарамт шахалтын өмнө б ууж өгөхгүй байхыг уриалсан байна.

Энд дуулгахад, олон улсын зүгээс тавьсан хориг арга хэмжээ, улмаар өнгөрсөн жилийн цаг агаарын нөхцөл байдлын улмаас ургац муу авсан нь Хойд Солонгосын ард түмэнд хүндхэн цохилт болж байгаа юм. Тодруулбал, сүүлийн 10 жилд тохиосон хамгийн ургац муутай жил байсны улмаас Хойд Солонгос 10.9 сая хүн буюу нийт хүн амын 43 орчим хувь нь хүнсний хомсдолд орсон талаар НҮБ өнгөрсөн гуравдугаар сард мэдээлж байлаа. Улмаар НҮБ БНАСАУ руу хүмүүнлэгийн тусламж хүргүүлэх зайлшгүй шаардлагатай тул дэлхийн улс орнуудыг тусламж бүрдүүлэхэд шаардлагатай хөрөнгө хандивлахыг уриалж байв.

Б.АНАНД


Сэтгэгдэл

иргэн [202.179.27.155] 2019-04-01 09:17:15

манайхан ч гэсэн нээг их дээрдээд байх зүйл байхгүй шүү Хорвоогийн бүх байгалийн баялаг бүгд л шахуу байна хэдэн сая толгой малтай уудам том газар нутагтай 3хан сая хүн амтай Улс орны иргэд гэхэд дэндүү Тарчигхан амьдралтай 30-аадхан цөм хагартлаа Баяжсан гэр бүлүүд хамаг Баялгийн нь Цөлмөсөн энгийн иргэд нь элдэв Татвар торгуульд дарамтлуулсан

zochin [182.160.39.202] 2019-04-02 03:55:51

harin tiimeeee ene 30 iig hagalj ideh tsag bolsoooon mongolchuuudaaa

z [202.126.89.228] 2019-04-01 08:57:25

uhsen baasimin hiliin mahaa huchrehgyi baij tom ungaach

Зочин [124.158.109.140] 2019-04-04 02:34:32

Махны үнийг хөөргөдөж байгаад Хүрэлсүхийн засгийн газрыг унагана гэсэн Ми овогтынхны төлөвлөгөө байсныг хэвлэл мэдээлэл бидэнд эрт сануулаад байса шүү дээ.

Зочин [202.179.31.40] 2019-04-01 08:11:22

Хөөрхий хойд солонгосын хүмүүст тусалж чадахгүй хараад байх ямар хэцүү юм бэ? Хятадаар дамууулж жоохон юм өгөх үү?

Зочин [112.72.12.14] 2019-04-01 08:52:52


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.