Хөвсгөл аймгийн Тариалан суманд бороо оржээ

М.Амаржаргал / Шинжлэх Ухаан

Хөвсгөл аймгийн Тариалан суманд өнгөрсөн шөнө бороо оржээ. Ихэнх нутгаар агаарын температур нэмэх градуст шилжиж байгаа тул ойрын үед бороо орж магадгүй гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас хэлж байна. Тус газрын урьдчилан мэдээлэх хэлтсийн мэдээлснээр Алтайн өвөр говь, говийн аймгуудаар өнгөрсөн өдрүүдэд бороо орсон аж.

Ойрын өдрүүдэд цаг агаар тогтуун байх бөгөөд энэ сарын 5-нд зарим нутгаар ялимгүй хур тунадас орж салхи 12-14 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна. Нийт нутгаар өдөртөө 5-10 градус дулаан, шөнөдөө 5-10 градус хүйтэн хонож, гол мөрний ус хайлж байгаа тул иргэдийг баталгаат зам гүүрээр зорчих, хуурайшилт их байгаа учраас болзошгүй гал түймэр, ой хээрийн түймрээс сэргийлэхийг анхаарууллаа.

Сэтгэгдэл

Зочин [202.9.43.1] 2019-04-01 11:03:53

бүх аймгуудаар бороо ороосой.

1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.