Венесуэлд Хятадын цэргийн онгоц газарджээ

Д.Тулга / Гадаад мэдээ

БНХАУ хэд хэдэн цэргийн онгоц Каракасаас холгүйхэн газардсан талаар topwar.ru мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлснээр эдгээр онгоцоор Венесуэлд хомсдолд орсон эм бэлдмэлийг хүргэж ирсэн байна. Гэхдээ эмийн тусламж нэрийн дор Хятадын цэргүүд орж ирсэн гэж Венесуэлийн сөрөг хүчнийг баримтлагч хэвлэлүүд мэдээлжээ.

Мөн өнөөгийн дэглэмийг дэмжигч Оросын цэргийн онгоц газардсны дараахан Мадурог дэмжигч өөр нэгэн улсын цэргийн онгоц Венесуэлд газардсан нь барууны орныхны хувьд ихээхэн сэжигтэй санагдаж байгаа бололтой. Барууны хэвлэлүүдээр мөн л тусламж нэрийн доор Хятад цэргээ байршуулж эхэллээ гэсэн гарчиг бүхий мэдээллүүд гарах болсны дээр Хятадын тээврийн онгоцуудыг шалгах хэрэгтэй гэсэн санал ч гарчээ.

Гуравдугаар сарын 30-ны өдөр ачаа газардахаас өмнө Хятадын эрх баригчид мэдэгдэл хийхдээ Венесуэлд улс төрийн сөргөлдөөн, “өнөөгийн засаглалын хэрэгт хөндлөнгөөс оролцох гэсэн оролдлогуудын улмаас” хүмүүнлэгийн нөхцөл байдал хүндэрсэн гэдгийг онцолж байлаа. Тиймээс энэхүү нөхцөл байдлаас гарахад туслах үүднээс “олон жилийн найрсаг харилцаатай” Венесуэл руу эм бэлдмэлийн тусламж илгээнэ хэмээн мэдэгдэж байв. Мөн Венесуэл дэх улс төрийн сөргөлдөгч талуудыг хэлэлцээрийн ширээний ард сууж, үүссэн асуудлыг “соёлт нийгмийн зарчмаар” шийдвэрлэхийг удаа дараа уриалж байлаа.

Б.АНАНД


Сэтгэгдэл

Зочин [124.158.109.140] 2019-04-04 02:29:56

Америкийн цэргүүд хажуу улсад нь түрүүн ирээд буучихсан, тушаал хүлээгээд байж байгааг яагаад ярихгүй байна...

Зочин [119.40.98.162] 2019-04-02 02:41:05

Энэ улс нэгмөсөн дууслаа одоо АНУ орос хятад 3 тохиролцоод хуваагаад өөрсдийн эзэмшилдээ авна

зочин [202.9.42.180] 2019-04-02 00:39:10

АНУ дарангуйлан сүрдүүлэгчийн ойр цэргийн баазтай байх нь зөв

Зочин [66.181.161.124] 2019-04-01 18:45:32

Худлаа бичихээ болиоч ээ!!! Мэдээ.мн Венесуэлд хятадын ганц онгоц л хүмүүнлэгийн тусламж авчирсан ба энэ улсад нийлүүлсэн радиолокацын станцын засвар үйлчилгээ сервисийг хийх гэж хятадын 20 гаруй цэргийн инженерүүд ирсэн. Юун цэргийн ачааны онгоц вэ?! Бага залаад байгаарай. Хятад улсад хол нисэх цэргийн тээврийн онгоц байхгүй., зураг дээр ачаа тээврийн " Янцзын ривер" компаний боинг-747 байхад. Хэд хэд гэж сайхан шаах юмаа. Наад мэдээгээ нятглаад зөв орчуулаад гадаад мэдээтэй тулгаад хийгээч. Байнга л шааж байх юм . Ичихгүй хүүрүүд вэ

Зочин [202.9.44.167] 2019-04-02 00:28:53

Зөв

Зочин [202.9.44.167] 2019-04-02 00:28:35

Зөв

Зочин [103.10.22.49] 2019-04-01 12:54:33

Хятадын хөрөнгө оруулалт,тэндээс авах зээлийг зохистой харьцаанд нь л байлгах зайхшгүй хэрэгтэй шүү эрхэмүүд ээв

Зочин [66.181.180.124] 2019-04-01 12:24:09

хятад хөрөнгө оруулалтаа хамгаалж байна манайд хөрөнгө оруулалт ихсвэл ийм юм болно

зочин [182.160.35.29] 2019-04-01 11:15:21

ОРОСЫГ МУУЛДАГ ХҮМҮҮС ОДОО БАС ХЯТАДЫГ МУУЛАХ ХЭРЭГТЭЙ ШДЭЭ, НЭГИЙГ НЬ МУУЛААД НӨГӨӨХИЙГ НЬ МУУЛАХГҮЙ БОЛ ОРСЫН ЭСРЭГ ТАРХИ УГААЛТТАЙ Л ГЭЖ ОЙЛГОНО ДОО, ОРОСУУД ТЭР МУУЛАГЧ НАРТ МУУ ЗҮЙЛ ХИЙЧИХЭЭГҮЙ БОЛ ШҮҮ ДЭЭ

Зочин [202.131.225.197] 2019-04-01 15:13:01

naad hur;iizuud chin hujaagaa yu gej muulah be dee..

Happy [202.179.31.34] 2019-04-01 10:27:12

Ochood amerkiin deeremchidiig alaad ug muusain aluurchidiig

Зочин [185.26.153.23] 2019-04-01 08:54:58

all about oil and oil

Зочин [64.119.23.90] 2019-04-01 08:50:09

Зураг дээр нь зөвхөн АНУ-д л үйлдвэрлэж чаддаг БОИНГ-747 гэж аврага онгоц байна даа

Зочин [124.158.88.12] 2019-04-01 08:31:28

Сайн байна. Америкчууд дэлхий даяр цэргийн баз байгуулаад байхад бусад улс адилхан эрхтэйгээр цэргүүдээ байршуулах хэрэгтэй.

Зөвдөө [203.220.184.163] 2019-04-01 08:02:09

АНУ Ази Европт цэрэг зэвсэгээ байрлуулж дэлхийг дарамталдаг байсан бол одоо Орос, Хятад яг хажууд нь өөрсдийнхөө техникийг байрлуулчихвал гэхээс шээс алдаж үхнэдээ.

Зочин [202.179.31.40] 2019-04-01 07:53:27

Болж байна! Хятадууд холын хараатай. Африкийн хэдэн оронг гэдэг байсан одоо өмнөд америк гэх гэж байна.

Батаар [202.179.24.96] 2019-04-01 07:38:47

Ингээд Венесуэль Сири Ливи Афганистаны араас орвоо.

Зочин [202.9.43.14] 2019-04-02 16:51:56

tiimee haramsaltai

Зочин [66.181.183.34] 2019-04-01 06:49:14

ahahaha


19 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
19 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.