Улаанбаатарын замын хөдөлгөөнийг бүрэн зогсооно

Б.Гэрэлмаа / Нийгэм

Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран нийслэлийн хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 2019 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж эхлээд байна. Энэхүү сургууль нь 1990 оноос хойш Улаанбаатар хотын хэмжээнд анх удаа зохион байгуулагдаж байгаа томоохон сургууль гэдгээрээ онцлог юм.

Сургуулийн хүрээнд сүүлийн үед нийслэл хотод газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдэж байгаатай холбогдуулан газар хөдлөлтийн дараах нүүн шилжих дадлага сургуулийг Улаанбаатар хотын бүх иргэдийг хамруулан нийслэлийн хэмжээнд байдаг 111 аюулгүй талбайд зохион байгуулна. Энэ үеэр Улаанбаатар хотын орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоох юм.

Мөн дадлага сургуулийн хүрээнд төвийн зургаан дүүргийн иргэдийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлэхээс гадна эрэн хайх, аврах ажиллагаа, хээрийн эмнэлэг дэлгэх дадлага сургуулиуд зохион байгуулагдана.

Хээрийн эмнэлэг дэлгэх дадлага сургуульд улсын гуравдугаар шатлалын эмнэлгүүд оролцож, томоохон хэмжээний гамшиг осол тохиолдлоо гэхэд эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх нөөц боломж хэр байна вэ гэдгээ тодорхойлох юм.

Сургалтын бэлтгэл ажлыг хангах хүрээнд гамшгаас хамгаалах сургалтыг хороо, дүүргийн хэмжээнд шат дараалалтайгаар зохион байгуулан ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [202.131.227.178] 2019-04-04 10:01:01

гамшгийн сургалтийг чинь сайн гүйцэтгээд байшингаас гарч амжлаа гэхэд байшингийн нурангид цохиулж дарагдаж үхнэ. тэхээр хүнээ нүүлгэж шилжүүлж байх газраа л ол. түр хоргодох байр энэ тэр чинь хаана ч байхгүй. дэмий сүр үзүүлж байхаар гадаадад ажилуулахаар явуул. тэнд гамшгийн үед хамгаалах оромж олдоно.

Эрлийз [202.21.118.174] 2019-04-04 08:58:01

Үхэр монголчуудыг нэг өдөр ч гэсэн машин бүү жолоодуул. Малуудыг сигналаа дарах тоолонд цонхоороо хог шидсээр сүүлдээ шидэх хог ч гүй боллоо.

зочин [66.181.179.253] 2019-04-03 08:07:29

Заамарын ,уурхайд ,дарагдсан 4 ,хүн ,дээр 10 хонож байгаа ,хүмүүс ,нийслэлийн ,бодлогогүй ,газар ,зарж ,уралдан ,барьсан өндөр барилгуудад ,дарагдсан ,хүмүүсийг ,аврана ,гэж ,хэн итгэх ,билээ.Шоу.

Зочин [202.126.88.39] 2019-04-03 02:50:19

Yooy bur unen irgedee boddoggui iim tur zasagtai uls manaihaas uur bdag bolovuu?? Horij horiglohdoo uneheer Sain, yamar ch sudalgaa shinjilgee hiideggui. Shiidelee gargadaggui. Horih sanaachlaga gargasan turiin alban haagchcidaa shagnad bdiimuu

хотын иргэн [66.181.184.230] 2019-04-03 00:52:55

МАНАН дэглэмийн коммунистууд авто замын хөдөлгөөний зохион байгуулалтаа хийж чадахгүй түгжрэл үүсгэж бухамдуулж 28 жил боллоо нэг машин 2 машины зардалаар хөдөлгөөнд оролцож байна энэ бол эдийн засагаа хоролсон улс орныг өр зээлэнд оруулсан МАНАН дэглэмийн ухаангүй ургашгүй ноёдын хэзээ ч уучилж болохгүй нүгэл билээ дээр нь та нар бас юу ч билээ дээ

зочин [124.44.20.30] 2019-04-02 15:02:34

Үүнээс өөр хийх чадах ажил Монголын төр засагт алга уу? Газар хөдлөлт, гамшиг гээд л муу ёрын зүйлс байнга ярих, бичих юм, үүний цаана ямар учир нуугдана вэ? Сонгууль дөхөөд байна уу?

nergui [103.212.116.187] 2019-04-02 16:47:52

suurin gazar amidarch chadahgui bol zailaa. ter huduunuu ochij amidraa. usiig n uuval esiig n daga.

nergui [103.212.116.187] 2019-04-02 16:47:10

suurin gazar amidarch chadahgui bol zailaa. ter huduunuu ochij amidraa. usiig n uuval esiig n daga.

зочин [202.9.42.134] 2019-04-02 10:30:52

Ийм сургуулилт гэж мөнгө урсгахаа болимоор юм. 1.хот төлөвлөлт байхгүй болсон.газар хөдлөхөд ихэнх байшин тэсвэр муутай ашиг харж барьсан.МХГазар хахуулаар ашиглалтанд авдаг.2.газар хөдлөхөд 1 давхараас хүн амжиж гарлаа гэхэд байшингуудын хоорондын зайн стандарт байхгүй хахуулаар газар олгосноос шавсан байшингууд дарж ална.Тэгэхлээр ийм сургуулилт хийх шаардлага байна уу. ашиглалтанд авдаг

Зочин [202.126.89.211] 2019-04-02 13:54:46

harin ch uuriin chin bichsen zuilees bolj zailshgui iim surgalt zohion baiguulah heregtei bus uu. teneg yum setgehiiin shavsan barilgatai uchir mungu zarah hereggui genuu

Зочин [66.181.180.149] 2019-04-02 08:59:49

ДЭЭР ҮЕД ЖА НАР УЙДАХААРАА ЦЭРГҮҮДЭЭР ТЕТРИС ТОГЛОДОГ БАЙСАН ГЭЖ ЯРЬДАГ. ОДОО ЭНЭ ФОРМТОЙ НОВШНУУД БИДНЭЭР ТЕТРИСДЭЭД БАЙГАА ЮМ ШИГ БОДОГДОХ ЮМ.

Зочин [202.126.88.39] 2019-04-03 02:46:21

Harin tiin

nergui [103.212.116.187] 2019-04-02 16:47:37

suurin gazar amidarch chadahgui bol zailaa. ter huduunuu ochij amidraa. usiig n uuval esiig n daga.

зочин [202.72.245.122] 2019-04-02 09:46:14

арай бишээ бөөн мөнгө төсвөөс саах арга ш дээ

манан [59.153.112.223] 2019-04-02 08:58:43

бэлэн байдал нэртэй мөнгө саах арга хэзээ хаана хэдэн цагт газар хөдөлөхийг тодорхойлж чадахгүйгээс хойш юунд бэлдээд бна

dgdgdgdg [202.179.31.88] 2019-04-02 08:51:32

Будаач будаач гэхээр сахлаа будав гэгчээр энэ ч харин хэтэрнээ. Зүгээр л сургалтаа хийнэ биз дээ. Иргэдийг нэг талдаа маш их чирэгдүүлж байна. Онцгой байдлынхан анхаарна биз дээ.

Зочин [66.181.161.114] 2019-04-02 09:04:49

uls oron bvr ontsgoi badliin ved awran xamgaalax gamshgiin surgaltiig jil bolgon iim maygaar ywuuldag manaixan domoglood ungurdug bsan xarin mash zuw zvil bna chinii xar amiig xamgaalax surgalt tul dagaj murdxul xeregtei

Зочин [202.126.89.173] 2019-04-02 06:14:52

Нийслэлд газар хувьчилдаг маш буруу юм хийсэн Э.Бат-Үүл гэж нөхөр. Гамшигийн үед зуслангууд маш чухал хорогдох татан гаргах нүүлгэн шилжүүлэх нөөц бэлтгэл байр болдог юм. Эрсдэлтэй оронууд зуслангийн байрыг хоргодох байр болгон бэлтгүүлдэг. Гэтэл Монгол төрийн Онцгой байдлын газар огт ярихчгүй бүр мэдэхчгүй байдаг гайхалтай. Ядаж хуучны иргэний хамгаалалтын баримт бичигээ хардаг болоосой. Монгол төрд нэг ч хоргодох байр нөөцтэй газар байхгүй. Өвсний фондноос өөр шүү.

Зочин [202.9.43.130] 2019-04-02 05:39:57

Гамшгийн үед эмнэлгүүд бүтэн үлдэх баталгаа байгаа юм уу.

Зочин [202.170.84.188] 2019-04-02 04:14:36

гарчигт дурьдсан мэдээлэл нь дэлгэрэнгүй хаана бичсэн бэ? замын хөдөлгөөн бүрэн зогсооно гэж юугаа солиороод байгаан? тэрийгээ тэгээд амралтын өдөр хийдэггүй юм уу?

Mb [66.181.161.97] 2019-04-02 03:51:35

Belen bai gedeg surgalt ih zugeer shuu gamshig osol hezeech irj bolno humuusee ter surgaltand idvehtei oroltsooroi

Зочин [202.9.45.223] 2019-04-02 03:07:06

хотоос зайдуухан сайн эмнэлэг барихгүй бол ихэнх эмнэлэг нь хуучин айлуудаасаа түрүүлээд нураад унах вий дээ ккк


22 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
22 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.