Солонгосын дайны үеэр салсан гэр бүлүүдийг уулзуулах видео төвийг Хоёр Солонгос сэргээнэ

Д.Тулга / Гадаад мэдээ

Дүрст дуудлага хийн Солонгосын дайнаар салсан гэр бүлийн гишүүдийг уулзуулах төвийг засварлах, шинэчлэх ажлыг дөрөвдүгээр сард эхлүүлнэ гэж Өмнөд Солонгосын нэгдлийн яам мэдээллээ.

“Нийтдээ 13 төвд ирэх лхагва гарит сэргээн засварлалтын ажлууд эхлэх бөгөөд энэ сардаа багтаан дуусгана” гэж яамны мэдэгдэлд дурдсан байна. Түүнчлэн, БНАСАУ дахь ийм төвүүдийг засах, шинэчлэх асуудлыг Пхеньяны төлөөлөгчидтэй хэлэлцэхээр төлөвлөж байгаа талаар мэдэгджээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл БНАСАУ руу дүрст дуудлага хийх төхөөрөмжийг энэ улсын эсрэг тавьсан хоригоос чөлөөлсний ачаар хоёр тал Солонгосын дайны үед хагацсан гэр бүлүүдийг уулзуулах видео төв ажиллуулах боломжтой болсон гэнэ.

Энд дуулгахад, дайны үеэр хагацсан гэр бүлүүдийн асуудал хоёр Солонгосын харилцааны хамгийн тулгамдсан хүмүүнлэгийн асуудлуудын нэг юм. Учир нь эдгээр иргэдийн дундаж нас нь 80 давсан бөгөөд жилээс жилд ийм хүмүүс улам багассаар байгаа. Хамгийн сүүлд өнгөрсөн оны наймдугаар сард Хойд Солонгосын Кымгансан уулан дахь амралтын газарт хагацсан гэр бүлүүдийг уулзуулж байв. Харин үүнээс өмнө хоёр орны харилцаа хурцадмал байсны улмаас гурван жилд нэг удаа ийм арга хэмжээ зохион байгуулдаг байжээ.

Б.АНАНД


Сэтгэгдэл

Зочин [202.9.43.1] 2019-04-02 13:26:45

Азгүй солонгосчууд нь хойд солонгос улсын иргэн болжээ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.