ВЕНЕСУЭЛ: Эрчим хүчний хангамжийг сарын хугацаанд хязгаарлалттайгаар олгоно

Д.Тулга / Гадаад мэдээ

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро улс орондоо цахилгаан эрчим хүчийг сэргээх сарын төлөвлөгөө батлаж байгаагаа мэдэгдлээ. Түүний өгүүлснээр , сарын хугацаанд цахилгаан эрчим хүчийг хязгаарлалттайгаар олгосноор эрчим хүчний хангамж баталгаажиж, түүнчлэн цахилгаан эрим хүчнээс хамааралтай усан хангамжийг сэргээх боломжтой болох гэнэ.

Энд дуулгахад, гуравдугаар сарын эхнээс Венесуэлд цахилгаан эрчим хүчний хангамж байнга тасалдаж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт гэхэд л хэдэнтээ эрчим хүч тасарч, олон газар харанхуй болжээ.

Тус улсад нүүрлэж буй энэхүү хямралд эрх баригчид сөрөг хүчнийг буруутгаж байгаа бол сөрөг хүчнийхэн Венесуэлд эрчим хүчний болон ус дамжуулах салбарт төлөвлөгөөт засварын ажил хийгдээгүй нь цахилгаан эрчим хүчний сүлжээнд осол болж, улмаар ундны ус гачигдахад хүргэсэн гэсэн байр суурьтай байгаа юм.

Ийнхүү Венесуэлд цахилгаан эрчим хүч тасалдаж, ундны усны хомсдолд орсныг эсэргүүцсэн иргэд өнгөрсөн ням гаригт төрийн тэргүүний ордны гадна эсэргүүцлийн жагсаал хийжээ. "Цахилгаан эрчим хүч тасалдсны улмаас ундны усгүй болоод байна. Энэ байдал удаан үргэлжиллээ. Бид бараг бүтэн сар ус, эрчим хүчгүй байна. Бидэнд хоол хүнс алга, хөргөгчиндөө ч хүнс хадгалах боломжгүй болсон” хэмээн жагсагчид ярьжээ.

Түүнчлэн өөр нэгэн жагсагч “Манай улс сүйрч байна. Хүмүүс өлсөж, өвдсөн нэгэнд эм тариа олдохгүй байгаа тийм л маш муу нөхцөлд бид амьдарч байна” хэмээн сэтгүүлчдэд ярьжээ.

Эргэн сануулахад, Венесуэлд цахилгаан эрчим хүчний томоохон асуудал өнгөрсөн сарын долооны өдөр тохиосон юм. Тухайн үед тус улсын нийслэл Каракас болон 20 муж эрчим хүчгүй болж, харанхуй нөмөрсөн. Үүний шалтгаан нь Симон Боливарын нэрэмжит усан цахилгаан станц дээр халдлага болсон гэж Венесуэлийн засгийн газар мэдэгдэж байв.

Б.АНАНД


Сэтгэгдэл

Зочин [202.9.43.1] 2019-04-03 00:19:30

Венесуэлчүүд дарангуйлагч авлигач улс төрчидтэйгөө тэмцэх хэрэгтэй. Зөвхөн тэд венесуэлийг дампууруулсан.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.