Якутад Чингис хааны үед хамаарах дардас олджээ

Д.Тулга / Гадаад мэдээ

Якутад, Дээд Лена голын ай савд байх хадны зурган дээрээс Зүүн Хойд Холбооны их сургуулийн бичиг үсгийн музейн мэргэжилтнүүд Чингисийн удмын дардас олсон талаар ОХУ-ын Регнум агентлаг мэдээллээ.

Эх сурвалжийн дамжуулснаар Большие голы суурингаас эхлээд Жигалов тосгон хүртэлх нутаг дэвсгэрт хадны зургууд бүхэл бүтэн цогц дүрслэлийг үүсгэсэн гэж мэргэжилтнүүд онцолсон байна. Гэхдээ дүрс зургуудын ихэнх нь якутуудын дээд өвгийн үлдээсэн ул мөр байсан тул энэ дундаас Чингисийн удмынхны дардасыг олсон нь ер бусын нээлт хэмээн шинжээчид онцолжээ.

“Дардсан дундаас бид сонирхолтой тэмдэг олж харсан. Ийм зургийг эзэн хаан, удирдагчид үлдээдэг байсан юм. Бид өмнө нь олдсон дардасуудтай харьцуулж үзэхэд Чингис хааны ач хүү болох Бат хааны үед хамаарах Алтан ордны төрийн сүлдтэй их адилхан харагдсан” хэмээн музейн мэргэжилтнүүд мэдэгджээ.

Түүнчлэн Чингис хааны удмын дардас мөн гэдгийг батлахын тулд нарийвчилсан судалгаа хийх хэрэгтэй гэдгийг мөн онцолсон байна.

Б.АНАНД


Сэтгэгдэл

Coreypoeds [94.103.234.217] 2021-07-17 14:54:13

This year turned out to be very difficult. But we have optimized and reduced the cost of our products! It is almost impossible to find prices lower than ours, the sale is at the cost price level. Watch and be surprised by our super low prices https://is.gd/72jG3I

Зочин [73.95.134.245] 2019-04-03 17:28:36

Шал худлаа. Уг нь Чингисчүүд баруун европруу зүтгэж байхаар Сибирийг өөрийн болгосон бол одоо тэр хэвээрээ том нутагтай Якут,Чукчи ,мэтүүд Монголын харъяанд баых байсан юм.

Зочин [202.179.26.105] 2019-04-03 02:07:01

Якут хун байсийм бишуу царай бол монгол бишээ

өвөг дээдсийн маань бүх юм үнэн үнэн бас дахиад үнэн [124.158.113.11] 2019-04-03 01:43:13

Тийм ээ бид ядарсан , гэхдээ бууж өгөөгүй. Бид нэг ард түмэн. Энийг даруулахгүйн тулд зүтгэсэн

Зочин [202.179.31.40] 2019-04-03 01:29:23

Аль нь юм тэгээд? Тэр хоёр улаан уу? Бурнаа?

Зочин [64.119.25.38] 2019-04-03 00:31:20

Якут хүн Турк гаралтай, онцгой ухаан муутай гэж байсан

Зочин [203.217.139.225] 2019-04-03 02:23:24

Оросын суртал ухуулга шүү дээ. Урианхай, тува, якутуудыг турк гаралтай, монголчуудыг хятад гаралтай гэж хагалан бутаргаж ирсэн орос тархи угаалт. Одоо буриадуудыг орос гаралтай гэж итгүүлээд, цаадуул нь ч бас өөрсдийгөө онигор нүдтэй орос гэж бодоцгоох болсон доо.

Ард [103.11.195.34] 2019-04-03 00:45:47

Ойрдууд тэнэгтэхээ болихгүймдаа

Зочин [202.9.43.1] 2019-04-03 00:22:32

Якут тува буриад халимагуудыг оросоос тусгаарлах хэрэгтэй


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.