Нийтийн тээвэрт шинэ чиглэлүүд нэмэгдлээ

Б.Гэрэлмаа / Нийгэм

Нийтийн тээврээр үйлчлүүлэгч иргэдээс ирүүлсэн санал хүсэлт зорчих эрэлтэд үндэслэн дараах чиглэлүүдийн замналд өөрчлөлт оруулаад байна. Үүнд:

•Чингэлтэй дүүргийн19-р хорооны иргэдээс ирүүлсэн санал хүсэлтэд үндэслэн нийтийн тээврийн үйлчилгээний Ч:7 “Зунжин-7 буудал-Нисэх” чиглэлийг 2 чиглэл болгон хувааж иргэдэд үйлчлэх хүлээгдлийн хугацааг багасгалаа.

•Сонгинохайрхан дүүргийн 8, 9, 10-р хорооны иргэдээс удаа дараа ирүүлсэн санал хүсэлтэд үндэслэн Ч:43 “Баянхошуу-Ард кино театр-ТЭЦ3” чиглэлийг 2 чиглэл болгон хүлээгдлийн хугацааг багасган, иргэдийн зорчих эрэлтэд нийцүүллээ.

•Чингэлтэй дүүргийн 17, 18, 19-р хороо, Хан-Уул дүүргийн 3-р хорооны иргэдийн зорчих эрэлтэд үндэслэн Ч:24а “Зунжин-Сонсголон-ТЭЦ4”, Ч:24б “Зүрх уул-Гурвалжингийн гүүр-ТЭЦ4” чиглэлүүдийн замналд өөрчлөлт орууллаа.

•Мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний Ч:54 “Яармаг-10 дугаар хороолол-3,4 дүгээр хороолол-Зурагт” чиглэлийн замналыг Баянхошууны суурьшлын бүс хүртэл сунгаж нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлсэн болно.

•Өөрчлөлт орсон чиглэлүүдийн үйлчилгээг 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс эхлүүлэхээр бэлтгэл ажлуудыг хангасан тул нийтийн тээврээр зорчигч иргэд та бүхэн дээрх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү.

•Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 утсаар 24 цагийн турш өгөх боломжтой.image

image

image

image

image

image


Сэтгэгдэл

tugjreliig bagsah 1 arga hemjee gebel naran tuuliig hotiin baruun zuun tald nuulge zuun ailiin zahii [103.57.93.157] 2019-04-04 09:52:59

2 tald nuulge hotiin tobd zah bailgaag. hereggui bn

Зочин [202.131.227.178] 2019-04-04 02:51:55

ХУУЧИН ЧИГЛЭЛЭЭРЭЭ ЯВМААР ЮМ. ОДООНЫ ЧИГЛЭЛИЙГ ТООЦСОН ЭРГҮҮ ЭНИЙГЭЭ ӨӨРЧИЛ

Зочин [103.26.194.85] 2019-04-03 07:13:55

ТЭГШ СОНДГОЙГООР НЬ ЯВУУЛЧИХААЧ ДЭЭ МАШИН УНАХГҮЙ БОЛ ҮХЧИХ ГЭЭД БАЙДАГ ЮМ УУ ХААШАА ЮМ

Зочин [103.9.90.130] 2019-04-03 06:50:11

43 номерын автобусны чиглэлийг хуучинаар нь явуулах / Баянхошуу- Ард кинотеатр-Нарны гүүр-ТЭЦ-3/ чиглэлээр явуулах хэрэгтэй.

zochin [198.103.104.11] 2019-04-03 05:54:35

Zuv zugeer yavj bsan chigleliig yagad genet oorchilj bga ve? 43 nomeriin chigleliig butsaj huuchinaar yavuulah sanaltai bn.

Бигэр [202.9.43.165] 2019-04-03 03:35:32

Нийтийн тээврийн автобусны парк шинэчлэл, тоог нэмэгдүүлж, хүлээлтийн зайг богиносгох шаардлагатай байна. Үүнтэй уялдуулан Замын хөдөлгөөний хуулиа мөрдөж, буруу рультэй машины импортыг зогсоох хэрэгтэй. Монгол улс батласан хуулиа мөрддөг бол замын түгжрэл устана гэдэгт эргэлзэхгүй байна.

Зочин [122.201.21.120] 2019-04-03 04:08:45

буруу рультэй хуучин машин хорино гэвэл бүгд явган явна ш дээ.

Ногоолин [202.131.226.2] 2019-04-03 03:30:27

Ч;42(Сүлжмэл-Зайсан) гэсэн чиглэлд нэмэлт автобус явуулж өгөөч ээ. 120мянгатат ажилтай хүмүүс өглөө оройдоо энэ автобусанд суух гэж бөөн юм болох юмаа. 10 дугаар хороололд гэртэй хүмүүс бүүр хэцүү. Ямар ч улиралд дор хаяж 30минут хүлээнэ. Энэ автобусыг Гэгээнтэн болон жаргалантын зам дээр замын цагдаа нар нэг чиглэлийн урсгалыг хаагаад зогсоочих юм. Үүнийг холбогдох замын цагдаагийн хэлтэстэй нь яриад удаан зогсоохгүй байх арга хэмжээ авч болдоггүй юм уу.

Зочин [66.181.161.18] 2019-04-03 09:06:21

43 huuchnaar ni ywuulaach

Зочин [64.119.22.180] 2019-04-03 02:25:08

хорооллоос нисэх явдаг автобус алгаа

Зочин [103.26.194.85] 2019-04-03 07:11:44

ДАМЖААД ЯВАХГҮЙ ЮУ ЯАРМАГ ХҮРТЭЛ ЯВЖ БАЙХАД


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.