Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийг байгууллаа

М.Амаржаргал / Нийгэм

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт, 2019-2020 оны Улсын хэлэлцээрт өнөөдөр Засгийн газар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо (МАОЭНХ) болон Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо (МҮЭХ)-ны удирдлагууд гарын үсэг зурлаа.

2019-2020 оны Улсын хэлэлцээрийн төсөл нийт зургаан бүлэг 51 зүйлтэй бөгөөд хөдөлмөрийн салбарын хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, ажлын байр бий болгох, 2020 онд төрийн албан хаагчдын цалинг нэмэх, нийгмийн хамгааллыг сайжруулах зэргийг тусгасан байна. Тухайлбал, 2020 оны нэгдүгээр сарын 01-нээс төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэхээр урьдчилсан байдлаар тохирсон гэдгийг ХНХ-ын сайд С.Чинзориг хэллээ. Тэрбээр, “2020 оны төсвийг батлахын өмнө гурван талт үндэсний хороо дахин хуралдаж, ирэх жилийн инфляцийн түвшинг тооцоолон, хэдэн хувиар нэмэхийг эцэслэн тохирох юм” гэв.

Мөн үеэр Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээр амжилттай хэрэгжсэнийг талууд онцлов. Тухайлбал, 2014 оноос хойш нэмэгдээгүй байсан цалин 27.5 хувиар өссөн байна. Улмаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2019 онд 320000 төгрөг, 2020 онд 420000 төгрөг байхаар тус тус шинэчлэн тогтоосон юм. Түүнчлэн өрхийн орлого 2018 онд өмнөх жилээсээ 16 хувиар өссөн, ажилгүйдэл гурван хувиар буурчээ.

Гэрэл зургийг Г.БАЗАРРАГЧАА

image

image

image

image

image


Сэтгэгдэл

irgen [66.181.161.72] 2019-04-03 23:57:28

Uhsnii chin zowshil mongold ajilgui irged ui tumeeree bna bur jil jileer nemegdj bna bas nogoo zoriltot bulgiin irgdiig tureesiin bairaar hangana geed gutsaad bsan ha bna awah yostoi ni chadahgui 13 onoos hoish huleej suuna iim bhad ydahdaa nemj hudlaa gutsalgui zugeer dugai suu za

зочин [103.212.118.221] 2019-04-03 13:13:00

Эрдэнэс таван толгойн ашиг орлогоос жил бүр 800 гаруй тэрбумын ашиг олоод бгаа юм бол амигүй хувицааг амилуулж бна гэж үр дүнгүй салхинд 60 тэрбумыг цацах хэрэг байна уу.наад мөнгөө арилжааны банkуудад хүүтэй байршуулж 20 оноос эхэлж цалин тэтгэвэр,тэтгэмжээ амижиргааны наад захын хэрэглээ хангахаар нэмэх хэрэгтэй.алийн болгон 20,0 төг нэмж хуурах гэсэн юм.хэдий хүртэл ядуу,тарчиг байдлаар ами зуулгах гэсэн юм бэ.ардын намыхаан,ардын засгийнхаан,100 жил ч ойртож байна.100 жил монголчуудыг гурван үеээрэн ядуу тарчиг байлгаж бгаадаа бах тавчин ханаж хүний зовлонгоор цадах болоогүй юу.нэг зуунаар дуусаад та нар үзэгдэхгүй,сураггүй болох тавилан ирж бгаа шүү.

Зочин [202.9.42.71] 2019-04-03 10:00:30

Hiih yostoi ajlaa l hiisen bna. ali ch uyeiin YE tsalin huls nemeh, ajliin bair nemegduuleh, hudulmur hamgaalal saijruulah asuudal yarij hiihees uur yu hiih yostoi gej!!! Uls turjih hereggui ee, havar tsagaa gej taivan bai setgegdel bichij bui zarim humuusee

гишүүн. [202.131.230.19] 2019-04-03 09:09:43

тус болж бга л гэж бодож бга.

Зочин [202.179.31.59] 2019-04-03 06:35:55

нэг үед ҮЭВлэл гэж ажилчин ангийн төлөө гэж явдаг байгууллага байсан одоо өөртөө таалагдаагүй Засгийн газрын төлөө гэж явдаг болсон хий хоосон улс төржилт хийдэг шулаачид.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.