Налайх-Гачууртын уулзвар хүртэлх замыг энэ сарын 5-нд хаана

У.Уранцэцэг / Нийгэм

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замыг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд түр хаахтай холбогдуулан тухайн чиглэлийн авто замын хөдөлгөөнийг дараах байдлаар зохицуулахаар боллоо.

-Зүүн болон өмнөд бүсийн Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймгууд, нийслэлийн алслагдсан Багануур, Багахангай, Налайх дүүрэг, ТэрэлжГорхийн аялал жуулчлалын бүсээс Улаанбаатар чиглэлд хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн бүх жин нь 3,5 тн-оос дээш ачааны машин, 8-аас дээш хүний суудалтай зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг “Налайх, Чойрын уулзвар-4 дүгээр зөрлөг-Төв аймгийн Зуунмод-Улаанбаатар”, “Улаанбаатар-Зуунмод-4 дүгээр зөрлөг-Налайх, Чойрын уулзвар” гэсэн чиглэлээр зохион байгуулна.

-Бүх жин нь 3,5 тноос дээш ачааны автомашин болон 8-аас дээш хүний суудалтай зорчигч тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгслүүд Гачууртын уулзвараас-Налайх, Чойрын уулзвар хүртэлх чиглэлд гаргасан түр замаар зорчино.

Тээврийн цагдаагийн албанаас автозамын барилгын ажлыг гүйцэтгэхтэй холбогдуулан дээрх чиглэлүүдийн автозамын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллах бөгөөд иргэдийг мэдээлэх самбар, тэмдэг, тэмдэглэлийн дагуу хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.


Сэтгэгдэл

Зочин [103.212.118.128] 2019-04-04 13:27:02

Ter gargasan tur zaminha shem zurlali taviad medelle delgerengui ugch chadahgui chatsag tsarailad bh uym.

Zochin [122.201.26.172] 2019-04-04 09:57:51

Хүнд даацын автомашин, автобус нь УБ-Зуунмод-Налайх гэсэн чиглэлээр Богд уулсын урдуур, бусад жижиг суудлын автомашин, портер бол шинээр гаргасан түр замаар УБ-Налайхын чиглэлд зорчино гэж байна. Мэргэжлийн хүний техникийн хэллэгээр ийм мэдээ бичихээр хүн яаж ойлгох вэ. Мэдээгээ хүнд хялбар, ойлгомжтой бичиж бай.

Зочин [203.169.49.94] 2019-04-04 08:55:26

- 3,5 т-оос доош жинтэй, суудлын машин нь хаагуур явах юм бэ? - 4 сарын 5 аас гэсэн гарчиг дотор 4 сарын 15 аас хориглоно гэжээ. аль нь зөв юм бэ? medee.mn сайт энэ согтуу сэтгүүлчийн мэдээгээ зас. Хариуцлаггүй сайт байна.

unshigch [64.119.21.197] 2019-04-04 08:22:37

yu ch hiihgui bj yagaachgui haadgaa bolimoor yum , ajlaa ehelj bj haaval taarna. humuust buun tuvug tarij haaj hashij hayachihaad yum hiihgui bgaad bdag ni uur hurgeed bdag shuu

Иргэн [66.181.161.44] 2019-04-04 07:52:24

Тэгээд яаг хэзээ юм бэ 5 юмуу 15 юмуу мэдээгээ засаач

Зочин [182.160.36.234] 2019-04-04 07:48:03

5 юм уу 15 юм уу


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.