Оросын ардын жүжигчин Монголд найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэхээр ирээд таалал төгслөө

Д.Тулга / Гадаад мэдээ

ОХУ-ын ардын жүжигчин Алексей Булдаков 68 насандаа таалал төгслөө. Тэрбээр Улаанбаатар хотод байх үеэрээ зүрхний дутагдлаас болж таалал төгссөн байна. Түүнийг таалал төгссөнтэй холбоотойгоор Монгол улс дахь ОХУ-ын Элчин сайдын яам гаргасан эмгэнэлдээ,

“2019 оны дөрөвдүгээр сарын 2-3-нд шилжих шөнө, Улаанбаатар хотноо Ардын жүжигчин Алексей Иванович Булдаков таалал төгссөнийг Монгол улс дахь ОХУ-ын Элчин сайдын яам гүн эмгэнэн мэдээлж байна. Нас барсан шалтгаан нь зүрхний хурц дутагдал байв. Олон сая хүний зүрх сэтгэлийг догдлуулсан хосгүй авьяастай, гайхалтай хүн болох Алексей Иванович Булдаковын гэгээн дүр бидний зүрх сэтгэлд үүрд үлдэх болно ” гэжээ.

Албан бус эх сурвалжийн мэдээлснээр, Алексей Булдаков Москва руу нисэхийнхээ өмнөхөн Улаанбаатарын нэгэн зочид буудалд нас баржээ. Таксины жолооч түүнийг зочид буудлын гадаа хүлээсэн ч гарч ирээгүй тул буудлын ажилтанд хандсан байна. Улмаар өрөөнд нь очиход Булдаков нас барсан байжээ.

ТАСС агентлагт Булдаковын найз Татьяна Руднева мэдээлэхдээ, Оросын Ардын жүжигчин Алексей Булдаков Улаанбаатар хотноо найзуудынхаа төрсөн өдрийг тэмдэглэхээр ирсэн байсан гэнэ. “Энэ явдал шөнийн хоёр цаг орчимд болсон. Алексей унтаж байхдаа нас барсан байсан, урьдчилсан мэдээллээр зүрхний дутагдал гэж хэлсэн” хэмээн Татьяна Руднева мэдээлсэн байна.

Энд дуулгахад, Булдаков 1951 онд Алтайн хязгаарт төрж, Казахстанд театрын студи төгсөн, найруулагч Рогожкинтай танилцах хүртлээ ихэвчлэн туслах дүрүүдэд тоглодог байжээ. Улмаар Рогожкин найруулагчтай танилцснаар энэ найруулагчийн бүтээл болох “Үндэсний агнуурын онцлог”, “Үндэсний загасчлалын онцлог”, “Өвлийн улирал дахь үндэсний агнуурын онцлог”, “Үндэсний улс төрийн онцлог”, “Шинэ жилийн мэнд хүргэе!” ажиллагаа” нэртэй цуврал кинонуудад Иволгин генералын дүрд тоглосноор алдрын оргилд хүрсэн байна.

Өчигдөр өглөө инээж хөөрөөд, хамт зургаа авахуулж байсан ОХУ-ын Ардын жүжигчин Булдаков А. И. зүрхний шигдээс өвчнөөр бурханы оронд заларчээ. Сайн төрлийг олох болтугай. Ум мани бадмэ хум. pic.twitter.com/JrfwY6yM9a

— Д. Алтангэрэл (@altancom7969) April 3, 2019


Сэтгэгдэл

Зочин [182.160.2.13] 2019-04-08 19:17:17

Монгол Ах нь дүүс нараа Долоо хоног бүрийн Даваа-Ням гарагуудыг Архи Тамхи Мансууруулах бодис хэргэлдэггүй ѳдѳр болгоё.

Зочин [182.160.2.13] 2019-04-08 19:13:18

Монголд ирээд үхнэ гэдэг бол Диважинд очсонтой агаар нэг

зочин [66.181.185.225] 2019-04-08 09:26:09

Харамсалтай. Хамт архи уусан найз нар нь амьд байгааг бодоход Булдаков нэлээд зурх муу , зурхний хэм алдагдалтай байсан бололтой. Цаг агаарт дасаагуй байхдаа архи, манай тослог ихтэй мах хольж хэрэглэх нь гадныханд тэр тусмаа зурхний хэм алдагдалтай хумууст тохиромжгуй.

зочин [103.229.121.67] 2019-04-06 00:14:52

Оросууд юу гэж монгол архи уухав дээ ??!!!!! Тэд орос архиа л ууна.

зочин [43.242.243.58] 2019-04-10 08:54:17

Маш харамсалтай . Харамсалтай . 2018 оны Улаанбаатар марафонд оролцож байсан Кенийн 2 тамирчин (кени байсан санагдаж байна) тэмцээний уед бие нь муудсан. Манай цаг агаарт зарим гадаадынхан их удаан дасдаг юм шиг байгаан. Хувь иргэнээс л шалтгаалдаг байх. Оросуудын хувьд бол оросууд хулхи архи ихээр уйлдвэрлэдэг ш дээ.

zochin [103.229.121.67] 2019-04-06 00:00:24

Orosuud yu gej mongol arhi uuhav dee !!!!??? Teneguudee .OROSUUD uursdiinhuu arhiig l uuna.

зочин [103.26.193.77] 2019-04-11 04:09:10

Оросууд хулхи архи ихтэй ш дээ. Алексей хэм алдагдалтай байсан байх.

Зочин [202.179.25.249] 2019-04-05 15:01:33

manai arxinii vildvervvd asnig ynatsaa bodoxooc ard tvmniixee ervvl mendiig anxaarmaar yum arxiniixaa snvvltvvree caijryyl spirtee xemneed demidrol bvv xiij bai zoocon nvdtengvvdee yalanguya APU kompani uurcduu spirtee xiigeecnee olon tvmen cnin tanai xortoi xyjaa spirtend xordoj dyyclaa orocyyd cn arxi daadag gevcn manai arxi vnexeer myy oroc xvnii tsycand spirt zadaldag ferment bii gedeg magadgvi manaixan cn elii balairtlaa yyj mancyyrax yum bac ami buxtei orkyyd snvv fuck...

зочин [64.119.19.59] 2019-04-05 05:52:14

монголын ямар ч үйлдвэрийн архи нэг л бишээ.донтуулагч ихтэй.бас байван ихтэй.хэрэглэхэд хүний биед заавал харшил өгнө.бүтэхгүй ээ уухын амсахын хэрэггүй.

монгол [5.77.26.67] 2019-04-05 01:57:29

нам доор газарын хун ондор дээр газар ирээд даралт ходолсонийг анзаарсагуй дээ ! сайхан жужигчин сайн л эр хун байж дээ !!! МУЖИК ! тайван нойрсдоо

Зочин [103.229.121.41] 2019-04-04 21:35:13

Манай архи естой найдваргvй юм билээ!!!!

Зочин [91.79.216.193] 2019-04-04 16:17:14

Энд Монголын агаартаа байгаа юм биш ээ,Найзынхаа төрсөн өдрийг тэмдэгдэж байгаа нь энэ гээд баахан архидсан болов уу,Манай орс андууд маань естой л стакандах гэдгийг харуудаад байдаг даа,Тэр л байх,Ум ма ни бад мэ хум

Хм [66.181.178.179] 2019-04-04 14:06:40

Дээр үед нэг том магнат баян кивигийн хүүхнүүдийг дээрээ гаргаж оцогнуулж байгаад виаграгаа зүрх нь даалгүй явчихсан гээд яриа байдаг юм бна лээ

Зочин [202.9.42.59] 2019-04-04 21:09:29

Балдорж

Зочин [66.181.191.180] 2019-04-04 11:17:28

гадны энэ өвгөн байтугай өчигдөр өнөөдөр нэг л биш ээ. хууч мууч хөдөлгөж байна энэ цэг агаар.

Баагий. [66.181.186.164] 2019-04-04 12:58:30

Ах нар сэтгэлийн хөөрөл хөдлөл ихтэй найзийгаа хараад стакандсан биз.Монгол орос 2 ч доргино шүү дээ. Миний орос найз ирхээрээ рунк огт хэрэглэдэггүй дандаа стакан үүнээс татгалзах нь зүйтэй юм байна. Ум ма ни бад ми хум.

Зочин [66.181.187.142] 2019-04-04 12:01:03

Яг тийм

Khaipi [64.119.27.219] 2019-04-04 10:43:28

Zaiz geej bgaad arhii uulgaad alsan bna

зочин [64.119.16.140] 2019-04-04 10:35:29

Ум ма ни бад ми хум.Агаарын даралт ойрын хэдэн өдөр нэг л бишээ тархи толгой өвдөөд байсан юм хайран жүжигчин харамсалтай гэхдээ яахав ээ Монголд ирээд бурхан болдог буянтай л хүн юм.Тэнгэрийн орондоо тайван нойрсдоо.

Зочин [202.9.43.65] 2019-04-04 10:22:28

Манай архинууд ийм л байна шуу дээ монголчууд л харх торолт болохоороо уугаад салгалаад ухчихгуй яваад байдаг байх нь

Агар тэнгэр өөрчлөгдөж хэцүү байна.Эмгэнэл илэрхийлье. [202.131.228.118] 2019-04-04 09:29:29

Сүүлийн өдрүүдэд агаар тэнгэр нэг л хүнд байсан юм, хавар болох гээд ингээд байгаа байх. Маргааш ханш нээх өдөр, жинхэнэ хавар эхлэнэ. Иймд бүгдээрээ болгоомжтой байя. Жүжигчин Булдаковын бие энэ хэцүү үед хямарч бурхан болждээ. Ямар өөд байх вэ? Эмгэнэл илэрхийлье, оросын сайн жүжигчин байсан юм.

Зочин [202.21.124.19] 2019-04-04 08:50:25

гайхалтай жүжигчнийг хайрлахгүй дээ , архидуулж л байдаг , онгоцоор нааш цааш олон цаг ниснэ болохгүй шүү дээ , нас нь бараг 70 хүрч байсан байна , монголчууд минь дээ харамсмаар юмаа , бурхны орондоо тайван нойрсдоо гайхалтай жүжигчин хайран байна

Зочин [202.179.27.197] 2019-04-04 08:31:07

Sain jujigchin goy hun

Зочин [203.217.139.225] 2019-04-04 08:27:38

mash muu!!!

Зочин [66.181.179.135] 2019-04-04 08:03:41

Ийм л агаартай байнадаа

Zochin [103.229.122.22] 2019-04-04 06:49:03

Manai ulsiin arhi muu bna daa


26 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
26 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.