ОХУ-ын доктор, профессор Тамара Викторовна Михайловаг Найрамдал медалиар шагнав

Б.Гэрэлмаа / Спорт

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж ОХУ-ын гавьяат дасгалжуулагч, ОХУ-ын Биеийн тамир, спорт, залуучуудын бодлого, аялал жуулчлалын их сургуулийн ректор, доктор, профессор Тамара Викторовна Михайловаг Төрийн дээд шагнал Найрамдал медалиар шагналаа.

Шагналыг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд гардуулж, дараа нь баяр хүргэн хүлээн авч уулзав.

Тамара Викторовна Михайлова нь ОХУ-ын Биеийн тамир, спорт, залуучуудын бодлого, аялал жуулчлалын их сургуулийн ректороор 1993 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд энэ сургуулийг Монгол Улсын биеийн тамир, спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан олон арван мэргэжлийн боловсон хүчин сурч, төгссөн байна.

Эдгээр нь Монгол Улсын биеийн тамир, спортын хөгжилд сурган хүмүүжүүлэх, оюуны болон шинжлэх ухааны үнэт зүйл болж буйг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд цохон тэмдэглээд ОХУ-ын Биеийн тамир, спорт, залуучуудын бодлого, аялал жуулчлалын их сургуулийнхний айлчлал манай улсын биеийн тамир, спортын хамтын ажиллагаанд өргөн боломж, бололцоог нээж өгнө гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлсэн билээ.

Мөн уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд:

  • Манай улсаас жүдо бөх, теннис, хөнгөн атлетик, чөлөөт бөхийн төрлөөр оюутан сургах асуудлыг шийдвэрлэх тал дээр анхаарах,
  • Монголын үндэсний шигшээ багийн жүдо, бокс, чөлөөт бөх, буудлага, хөнгөн атлетик, теннис, таеквондо, байт харвааны спортын дасгалжуулагчдыг богино хугацаагаар мэргэжил дээшлүүлэх,
  • Өсвөр үе, залуучуудад олимпын боловсрол олгох тал дээр хоёр орны олимпын академиуд хамтран ажиллах зэрэг тодорхой саналуудыг тавьж, эдгээр асуудлын хүрээнд дэлгэрэнгүй санал солилцов.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд 2020 онд Улаанбаатар хотноо болох “Азийн хүүхдүүд” олон улсын хүүхдийн спортын наадамд хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна гээд ОХУ-ын спортын сургуулийн төлөөлөгчдөд ажлын амжилт хүслээ.


Сэтгэгдэл

Баяр хүргэе! Оросуудаа. [202.131.228.118] 2019-04-05 10:53:31

Оросууд Монголд чадлаараа л тусалдаг, манай хүмүүсийг сургадаг. Энэ хүнийг урамшуулсанд Ерөнхийлөгчдөө талархаж байна. Маш зөв! Шагнуулсан хүнд чин сэтгэлээсээ баяр хүргэе. Бидний хамтын ажиллагаа үр дүнтэй байж найрамдал батжих болтугай. Орос бол бидний найдвартай хөрш шүү.

зочин [66.181.166.196] 2019-04-05 06:27:55

Бөх авгай юм байхдаа, бөхөөс өөр хүн шагнадаггүйсэн манай ерөнхийлөгч

ЗОЧИН [66.181.160.30] 2019-04-07 02:26:49

БИТГИЙ БАЛАЙРЧ БАЙГААЧ !!! ЮУГАА ШАГНАНА ЧАМД ОГТ ПАДГҮЙ ! ! !

ЗОЧИН [66.181.160.30] 2019-04-07 02:26:00

БИТГИЙ БАЛАЙРЧ БАЙГААЧ !!! ЮУГАА ШАГНАНА ЧАМД ОГТ ПАДГҮЙ ! ! !

ЗОЧИН [66.181.160.30] 2019-04-07 02:25:44

БИТГИЙ БАЛАЙРЧ БАЙГААЧ !!! ЮУГАА ШАГНАНА ЧАМД ОГТ ПАДГҮЙ ! ! !

Зочин [66.181.160.30] 2019-04-07 02:25:19

БИТГИЙ БАЛАЙРЧ БАЙГААЧ !!! ЮУГАА ШАГНАНА ЧАМД ОГТ ПАДГҮЙ ! ! !

Зочин [66.181.160.30] 2019-04-07 02:24:05

БИТГИЙ БАЛАЙРЧ БАЙГААЧ !!! ЮУГАА ШАГНАНА ЧАМД ОГТ ПАДГҮЙ ! ! !

зочин [64.119.16.140] 2019-04-04 10:21:41

Баяр хүргэе, Оросууд сайхан шүү цаана л нэг нүнжигтэй. Монгол-Оросын найрамдал мандтугай.

Зочин [66.181.160.30] 2019-04-07 02:24:29

БИТГИЙ БАЛАЙРЧ БАЙГААЧ !!! ЮУГАА ШАГНАНА ЧАМД ОГТ ПАДГҮЙ ! ! !


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.