ИХ БРИТАНИ: Эмх замбараагүй байдал үүсч болзошгүй тул 10 мянган цагдаа ажиллуулна

Д.Тулга / Гадаад мэдээ

Их Британийн цагдаагийн газар тус улс Европын холбооны бүрэлдэхүүнээс гарсантай холбоотойгоор эмх замбараагүй байдал үүсвэл хэрхэн ажиллах талаар тусгай төлөвлөгөө боловсруулсан талаар Sky News мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлснээр Брекситээс (BREXIT- Их Британи Европын холбооноос гарах үйл явцыг ингэж нэрлэх болсон) болж онц байдал үүсвэл 24 цагийн турш 10 мянган цагдааг бэлэн байдалд ажиллуулахаар төлөвлөж байгаа гэнэ.

“Сүүлийн саруудад Их Британийн нутаг дэвсгэр дээр цагдаагийн ажилтнуудыг дайчлах төлөвлөгөө боловсруулсан. Энэ төлөвлөгөөний дагуу улс орон даяар тусгай бэлтгэлтэй 10 мянга гаруй офицер бэлэн байдалтай ажиллана” хэмээн Их Британийн цагдаагийн газраас мэдэгджээ.

image

Гэхдээ энэ төрлийн арга хэмжээ нь бага хугацаанд зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн байна. Эх сурвалжийн мэдээлснээр сүүлийн үед Брекситтэй холбоотой гэмт хэргийн тоо хоёр дахин өссөн байна. Өнгөрсөн долоо хоногт гэхэд л 26 төрлийн зөрчил бүртгэгджээ.

Энд дуулгахад, Их Британи улс гуравдугаар сарын 29-ний өдөр Европын холбооноос гарахаар товлогдсон бөгөөд үүний дараа 2020 оны сүүл хүртэл шилжилтийн үйл явц болох ёстой байв. Гэвч гурвдугаар сарын 29-ний өдөр Их Британийн Нийтийн танхимын гишүүд Европын удирдлагуудтай хийсэн Тереза Мэйгийн хэлэлцээрийн үр дүнд хүрсэн Брекзитийн нөхцлүүдийн тухай хэлэлцээрийг гурав дахь удаагаа хүлээн аваагүй юм. Ингэснээр хэлэлцээрийг Нийтийн танхим өнгөрсөн долоо хоногт дэмжсэн бол Брекситийг тавдугаар сарын 22 хүртэл сунгахаар зөвшөөрсөн Европын холбооны нөхцлийг Британийн парламент биелүүлээгүй. Одоо Британи Брекситийг хэрэгжүүлэх боломжит хувилбарыг танилцуулахгүй бол Европын холбооны төлөвлөгөөний дагуу Их Британи дөрөвдүгээр сарын 12-оос өмнө ямар ч хэлэлцээргүйгээр Европын холбооноос гарах ёстой болж байгаа юм.

Эргэн сануулахад, Их Британи улс Европын холбооноос гарах эсэх асуудал буюу Брексит 2016 оны зургадугаар сараас өнөөг хүртэл Европын эдийн засгийн томоохон асуудал хэвээр байна.

image

Их Британид 2016 оны зургадугаар сарын 23-нд бүх нийтийн санал асуулга явуулахад тус улсын нийт иргэдийн 71,8 хувь саналаа өгснөөс 52 хувь нь Европын холбооноос гарах, 48 хувь нь үлдэх санал өгч байлаа. Шийдвэр ёсоор 2019 он гэхэд Европын холбооноос гарах ёстой байв. Брексит болсноор Их Британи эдийн засгийн том эрсдэлд орох боловч Европын холбооны дотоод тэнцвэр алдагдаж задралд хүргэх аюул нүүрлэж болзошгүй гэж олон улсын шүүмжлэгчид үздэг.

Учир нь Европын холбооны шинэ гишүүн орнууд, гишүүнээр элсэх хүсэлт гаргаж байсан Турк улс хүртэл үл итгэх хандлага гаргах болсныг үүнтэй холбож тайлбарлаж байна. Өмнө нь Грек улсыг Европын холбооноос гарах эсэх асуудлаар ард иргэдийнхээ талд санал хураалт явуулахаар төлөвлөж байхад нь Германы шахалтаар болиулсан тухай шүүмжлэгчид дурьдаж байна. Энэ бүхэн Европын холбоонд яаралтай эрс шинэчлэл хийх шаардлагатай байгааг харуулж байгаа юм.

Б.АНАНД


Сэтгэгдэл

Zochin [94.14.2.213] 2019-04-07 12:21:00

Odoo bolood bgaa zuiliig bicheed bn meddeg yum shig shuumjleed bhaar internet ees olood uz odoo yag Angli d yu bolood bgaag .Btexit iig eserguutsen jagsaald ulam olon hun oroltsoj bgaa odoo ch urgeljilj bn

Зочин [202.9.42.122] 2019-04-06 02:55:43

ОРЧУУЛГА ХИЙЛГҮЙ ОРШУУЛГА ХИЙСЭН БАЙНА.СААРАЛ ДОТОРХЫГ Л ХҮН ОЙЛГОНО.БУСАД НЬ ЗҮГЭЭР ЯЛГАДАС.

Зочин [202.179.31.49] 2019-04-05 03:49:04

Ананд өөрөө бичсэн үү? Орчуулга уу?

Зочин [85.255.232.164] 2019-04-05 01:12:06

Hezeenii medee taviad bgaa yum be. 2019 on bolchood baihad ingej medeeleleea hotsrood baihdaa yaadag yum be. Ene medee chin uchnuun sar jiliin umnu garsan medee shdee. Uruvdultei yum. Vher mongol vher baihaa bolij odoo bvvr munhag mongol boloo yuu daa. INGEJ AMIDRACH BAIHAAR HUJAA NARIIN DOOR ORVOL ILVV HUGJIH BAILGVI DEE.

Зочин [112.72.11.102] 2019-04-05 01:25:52

Худлаа цэцэрхээд бхаар эргэн сануулахад гэж бгаад бичснийг хараач. Юу ч мэдэхгүй бж бас их мэдэмхии царайтай


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.