БНСУ-д түймэр гарч, 11 хүн гэмтжээ

У.Уранцэцэг / Гадаад мэдээ

Дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн 19:00 цагаас эхлэн БНСУ-ын Ганвөн мужийн Согчо хотын ойролцоо болон Инжэ, Госөн сум орчим хүчтэй салхины улмаас ойн түймэр гарчээ. Галын улмаас БНСУ-ын нэг иргэн амь насаа алдаж, 11 хүн гэмтэж, 250 гаруй га газар шатсан байна. Тус бүсээс 3100 гаруй иргэнийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авч байна.

Иймд манай иргэд БНСУ-ын Цагдаа, Онцгой байдлын газраас өгч буй заавар, чиглэлийн дагуу нэн тэргүүнд түр орогнох байранд нүүх, анхаарал болгоомжтой байхыг Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас зөвлөж байна. Яаралтай тохиолдолд ЭСЯ-ны 02-794-3464, 010-9605-9798, 010-5307-7220 дугаар утсанд холбогдоно уу гэжээ.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.