Гавьяат тамирчин Ж.Өлзий-Орших таалал төгсчээ

М.Амаржаргал / Спорт

Монгол Улсын Гавьяат тамирчин, дугуйн спортын нэрт тамирчин Жамсрангийн Өлзий-Орших зуурдаар таалал төгсч, Монголын их спортод хүнд гарч тохиолоо. Монголын дугуйн спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, энэ спортыг хөгжүүлэхэд сэтгэл зүрхээ зориулж явсан тэрээр 1997 оны дугуйн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын дугуйчдын анхны хүрэл медаль, 2002 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан юм.

Түүний спортын төлөө гэсэн чин сэтгэл, тамирчны өндөр ур чадвар, залуу хойч үеэ бэлтгэн дасгалжуулсан хөдөлмөр зүтгэл, хувь хүнийх нь зан чанарыг спортынхон төдийгүй спорт сонирхогчид, Монголын ард түмэн хүндлэн хайрлаж ирсэн билээ. Тэрбээр 2008 оноос тамирчны хувиар зодог тайлж, дасгалжуулагчийн албанд шилжсэн байна. Түүний амжилтуудыг дурдвал:

1984-2008 он хүртэлх хугацаанд өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд 10 гаруй удаа, мөн Бүх ард түмний спартакиадад олон удаа аварга болж байсан. түрүүлсэн. Монгол Улсын рекорд амжилтыг нийт 8 удаа шинэчлэн тогтоосон.

1997 онд Малайзад болсон B зэрэглэлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль, 2001 онд БНХАУ-д болсон мөн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн.

1999 онд Японд болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний багийн 100 км-ын уралдаанд Монгол Улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон.

“Барселон-1992” олимпийн наадамд амжилттай оролцсон.

1985-1988 онд Эрхүү-Улаанбаатарын чиглэлд болдог Найрамдлын уралдаанд багийн дүнгээр II, хувийн дүнгээр III байрт шалгарч байсан.

Азийн аварга шалгаруулах тэмцээнд 10-аад удаа, Азийн спортын их наадамд зургаан удаа, бусад олон услын чанартай уралдаануудад нийт 30-аад удаа эх орноо төлөөлөн уралдаж, алт, мөнгө, хүрэл медалийг хүртэж байв. МҮОХ-ны “Бөртэ чоно” шагналыг хоёр удаа хүртэж байсан.


Сэтгэгдэл

Chimgee [66.181.186.35] 2019-04-11 23:37:27

Um sain amgalan boltugai

BOLD [202.21.117.194] 2019-04-11 04:00:51

YARMAGIIN ZALUU. SAIN TAMIRCHIN BSAN DAA. UM SAIN AMGALAN BOLTUGAI

Ням [66.181.185.86] 2019-04-09 03:37:04

Ум мани бадми хум

Зочин [103.57.92.143] 2019-04-08 04:12:11

Ум ма ни бад мэ хум

Хаянрярваа [192.82.64.120] 2019-04-06 04:17:19

Маш их харамсаж бна даа саяхан намайг эргэж ирээд ах минь өвчин тусхад ямар ч хүнд үед тамирчин хүн үлддэг юм шүү зоригтой тэсвэр хатуужилтай байгаарай хаяаа ах минь гээд ирээд явсан даа нэг л итгэж өгөхгүй сэтгэл өвдөж бна саяхан мөр зэрэгцээд уралдаж явж байсан шүү дээ дүү минь улсад гаргасан гавьяа шагналыг түмэн олон мэдэндээ чиний минь гэгээн дүр төрөх чинь үүрд сэтгэл зүрхэнд минь үлдэх болноо гэр бүл төрөл саданд нь гүн эмэгнэл илэрхийлье ум сайн амгалан болтугай

Зочин [192.82.64.120] 2019-04-06 04:04:28

Ум сайн амгалан болтушай

Зочин [202.179.31.79] 2019-04-06 03:27:18

Ум ма ни бад ми хум

ЭНХТУЯА [202.126.89.168] 2019-04-05 23:19:27

УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ

ЭНХТУЯӨ [202.126.89.168] 2019-04-05 23:17:28

Ум сайн амгалан болтугай

Т.Булгантамир [202.9.44.9] 2019-04-05 16:56:52

Ум сайн амгалан болтугай

Зочин [203.91.115.45] 2019-04-07 09:27:58

Ум сайн амгалан болтугай

Зочин [202.9.44.9] 2019-04-05 16:55:08

Ум сайн амгалан болтугай

Зочин [202.179.31.43] 2019-04-05 16:05:23

Ум сайн амгалан болтугай

Зочин [66.181.161.88] 2019-04-05 15:57:11

ум сайн амгалан болтугай

зочин [64.119.17.241] 2019-04-05 12:41:18

ум ма ни бад ми хум.

Lkhagva Munkh [182.160.2.106] 2019-04-05 10:57:51

"Хөдөлмөр" нийгэмлэгийн тамирчид

Мөнх [202.131.254.82] 2019-04-05 09:00:56

Ум сайн амгалан болтугай.

Зочин [202.72.240.50] 2019-04-05 07:02:57

УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ

battogtokh [223.104.131.194] 2019-04-05 05:22:16

um sain amgalan boltugai

Зочин [126.33.21.224] 2019-04-05 05:20:36

Um mani badmi khum

Зочин [202.131.233.35] 2019-04-05 05:15:31

ум сайн амгалан болтугай

Зочин [103.26.195.182] 2019-04-05 04:46:13

Ум сайн амгалан болтугай

Бат [202.131.231.164] 2019-04-05 03:39:20

Ум ма ни бад ми хум


23 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
23 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.