“Mongolia open – 2019” тэмцээн Буянт-Ухаа спорт цогцолборт эхэллээ

М.Амаржаргал / Спорт

Чөлөөт бөхийн “Moнголиа Опен” олон улсын тэмцээн дөрөвдүгээр сарын 5-7-нд үргэлжлэх юм. “Буянт-Ухаа” спортын ордонд зохиогдох ес дэх удаагийн уламжлалт тэмцээнд оролцохоор БНХАУ-ын ӨМӨЗО-ы баг бүрэлдэхүүнд 2016 оны Азийн АШТ-ий хүрэл медальт, Бакугийн “Алтан Гранпри”-гийн аварга, Парисын Гранпри, “Клиппан Опен” ОУТ-ий хүрэл медальт, “Mонголиа Опен-2017” ОУТ-ий аварга Чандганацагаан, “China Open”, “Моngolia Open”, “Poland Open”, Александр Медведийн нэрэмжит ОУТ-ий медальт Бао Линлин, “Будапешт-2018” ДАШТ-д БНХАУ-ын шигшээ багт багтаж хүч үзсэн Хасбагана тэргүүтэй шилдэг тамирчид багтсан байна.

Мөн Япон улсын эрэгтэй долоон тамирчин, хоёр дасгалжуулагчийн хамт манай оронд иржээ. Япон улсаа төлөөлөн Азийн АШТ-ий хошой хүрэл медальт Такеши Ямагүчи (97 кг), “Нанжинь-2014” залуучуудын олимпийн аварга, өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга Яжүро Ямасаки (74 кг), өнгөрсөн жилийн оюутны дэлхийн аварга Кей Йонезава (65 кг), залуучуудын Азийн аварга Риома Анраку (65 кг), өсвөр үе, залуучуудын Азийн АШТ-ий мөнгөн медальт Такүма Йошимүра (61 кг), Бүх Японы аваргын медальт Рио Йонезава (70 кг), Билл Фарреллийн ОУТ-ий дэд аварга Кен Кекүчи (61 кг) нар Улаанбаатарын дэвжээнд зодоглоно.


Сэтгэгдэл

зочин [66.181.185.225] 2019-04-08 09:14:59

1-байр 1000$ гэдэг бол дэлхийд байдаг жишиг. Харин ч шагналын сан их байгаа юм биш уу?

зочин [66.181.166.196] 2019-04-05 06:26:00

Хогийн юм зохион байгуулаад л, худлаа баахан одууд ирсэн гэж мултраад л чөлөөтийн холбооны нас ч гүйцэж байх шиг байна даа зайлуул

Цэ [64.119.26.117] 2019-04-05 03:55:03

Гаднаас хоёрхон баг ирээ юу Шагнал нь бага юмдаа аргагүй биз


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.