Монгол бичгийг “Unicode” стандартад оруулах эсэхээр хуралдаж байна

Б.Гэрэлмаа / Технологи

Дөрөвдүгээр сарын 03-05-ны өдрүүдэд “Unicode Mongolian working group meeting 3” уулзалт, хэлэлцүүлэг IT парк дээр үргэлжилж байна. Цахим орчинд монгол бичгээр бичихэд кодчиллын стандартууд, фонтын ялгаатай байдал зэрэг маш олон шалтгааны улмаас бичих боломж хомс, хүндрэлтэй байдаг. Энэ хүндрэлийг шийдэхийн тулд "Болорсофт" ХХК сүүлийн таван жил Windows үйлдлийн системийн орчинд "Юникод" стандартын дагуу монгол бичгийн гар болон таван төрлийн фонтыг гаргаж, хэрэглэгчид ашиглахад бэлэн болгосон байдаг. Харин одоо олон улсын "Юникод" стандарт буюу цахим орчинд буй олон улсын хэлийг боловсруулж, солилцоход чиглэсэн нэгдсэн стандартад энэхүү монгол бичгийн фонтыг дэвшүүлэхээр, ажиллаж байна. Энэ дагуу дээрх “Unicode Mongolian working group meeting 3” хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа бөгөөд тус монгол бичгийн гар нь олон улсын "Юникод" стандартад орох эсэх нь хэрэглэгчдийн таталт, санал хүсэлт, сэтгэл ханамж зэргээс шалтгаалан шийдвэрлэгдэх юм байна.

Уг хурлыг “Юникод”-ын техникийн хорооноос зохион байгуулж байгаа бөгөөд Харилцаа холбооны зохицуулах хороо Монголоос зохион байгуулагчаар ажиллаж байгаа. “Bolorsoft” компанийн хувьд уг хэлэлцүүлэгт илтгэгчээр оролцож байна.

Хурал өнөөдөр 17:30 цаг хүртэл үргэлжилж дуусна. Хурлаас нааштай үр дүн гарна хэмээн итгэж байгаа хэдий ч, ямар байдлаар гарах нь одоогоор тодорхойгүй байна.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:00:08

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:00:08

Зочин [59.49.89.34] 2019-04-05 04:21:55

mongol bichigiig sergeej hereglevel ovor mongolchuudad heregtei. bidend ....


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.