ЭТИОП: Боингийн сүйрлийн шалтгааны хувилбарыг нэрлэлээ

Д.Тулга / Гадаад мэдээ

Этиоп улсад Boeing 737 MAX 8 онгоц “шувуу эсвэл өөр зүйлтэй мөргөлдсний улмаас сүйрсэн байж болзошгүй” гэсэн таамаглал дэвшүүлсэн талаар ABC News мэдээллээ.

Эх сурвалжийн дамжуулснаар ямар нэг биеттэй мөргөлдснөөр өнцгийн мэдрэгч гэмтэж, үүний дараа агаарт онгоцыг тэгшилдэг MCAS систем идэвхжсэн байж болзошгүй гэнэ. Нисгэгчид зааврын дагуу ажиллан, энэ системийг унтраах гэж оролдсон ч систем дор хаяж дөрвөн удаа автоматаар ассан гэнэ.

MCAS нь онгоцыг огцом унахаас хамгаалдаг нэмэлт хамгаалалт хэдий ч онгоц тэгширэхээс өмнө идэвхжвэл онгоцыг унахад нөлөөлдөг аж.

Өнгөрсөн сарын сүүлээр шинжээчид сүйрлийн шалтгааныг судалж байхдаа дээрх систем өнцөг ихэссэн гэж ташаа тодорхойлон, нисгэгчид алдааг засаж амжихаас өмнө Боинг онгоцыг газар руу чиглүүлсэн гэдгийг тогтоож байсан юм.

Үүний дараа Боинг корпораци дээрх системийн программын шинэчилсэн хувилбар гаргасан бөгөөд энэ нь экипажд ирэх ачааллыг бууруулах, алдаатай мэдээллийн үндсэн дээр систем ажиллахаас зайлсхийх боломжууд багтжээ.

Эргэн сануулахад, сүүлийн хагас жилийн дотор Boeing 737 MAX онгоц осолдсон тохиолдол хоёронтоо гарч, 346 хүн амиа алдсан юм. Хамгийн сүүлийн осол нь гуравдугаар сарын Этиопд болсон бөгөөд онгоц Аддис Абебагийн нисэх буудлаас хөөрснөөс ердөө зургаан минутын дараа онгоц осолдсон. Улмаар онгоцонд байсан 157 хүн бүгд амиа алдсан юм.

Энэ ослын дараа дэлхий даяар 30 орчим агаарын тээврийн компани Boeing 737 MAX онгоц ашиглахаас татгалзсаны дээр Европын холбоо, АНУ, ОХУ энэ төрлийн онгоцыг агаарын нутаг дэвсгэртээ нэвтрүүлэхгүй гэж мэдэгдэж байв.

Б.АНАНД


Сэтгэгдэл

Зочин [202.72.240.50] 2019-04-05 07:01:32

УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.