Бичгийн хэв ДУУРАЙЛГАН БИЧДЭГ РОБОТ эцэг эхчүүдийн “дайсан” болов

Б.Гэрэлмаа / Технологи

БНХАУ-ын Харбин хотод амьдран суудаг 15 настай, ахлах сургуулийн охин 800 юаниар /120 доллар/ бичгийн хэв дуурайлган бичдэг робот худалдан авч, гэрийн даалгавараа хийдэг байсныг түүний ээж мэдсэн байна. Охиныхоо өрөөг цэвэрлэх гэж орсон ээж металл хүрээ болон үзэг бүхий төхөөрөмж байсныг сонирхон судлахад бүх төрлийн бичгийн хэв дуурайлган нэг ч алдаа мадаггүй бичдэг, хэлбэр нь охиныхоос нь ялгагдахын аргагүй төгс гэж хэлэхүйц байсан нь айдсыг нь хүргэсэн талаараа охины ээж Харбины хэвлэлд ярьсныг dailymail.co онцлон бичжээ.

Энэ бол эрдэмтдийн таамаглзаж байсан хүн төрөлхтөн болоод робот хоёрын хооронд үүсч болох үл ойлголцлын эхлэл юм. Уг машин роботыг анх олон тоогоор үйлдвэрлэгддэг мэндчилгээний хуудас болон ард иргэдэд хүргэхийн тулд хэдэн арван мянгаар хэвлэдэг захидал зэрэгт гарын үсэг зурах, гоёмсог бичгийн хэв бүхий урилга, бэлгийн карт зэргийг бичихэд зориулан үйлдвэрлэж байв. Үүнээс өмнөх улс төрийн зорилго бүхий хэрэглээг энд дурьдсангүй.

Харин сүүлийн үед цахим орчинд уг машиныг хэрхэн хийдэг талаарх бичлэгүүдийг оруулах болсноор энэ роботыг гэрийн нөхцөлд хүүхдүүд өөрсдөө хийх боломж бүрдэж, нөгөөтэйгүүр уг машины үнэ харьцангуй буусан тул бага насны хүүхдүүд халаасны мөнгөө цуглуулан байж худалдан авахад амар болсон. Үүнээс үүдэн эцэг эхчүүд болон роботын хоорондын “маргаан” өрнөж буй юм.

Бичгийн хэв дуурайлган бичих чадвартай робот нь нэг минутанд 40 Хятад үг бичих чадвартай, ингэхдээ гар утасны “App”-аар дамжуулан програмдд зааж өгсөн бичгийн хэвийг нэг ч алдаа гаргалгүй, үсэг хоорондын зайг төгсч авч хийдэг юм байна.

Зөвхөн БНХАУ-д ч бус АНУ-д уг зах зээл аль хэдийнэ хүчээ аваад байгаа. Зөвхөн гар бичмэл дуурайлган бичихээс гадна уг машинаар зураг зурах, калиграф бичих ч боломжтой аж.

Уг машин Монгол улсад одоогоор худалдаанд гараагүй бөгөөд, Монгол фонт, Монгол бичгийг таних чадвар үгүй тул эцэг эхчүүд санаа зовохгүй байж болох юм.

image

image

image


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:00:08

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:00:08

Зочин [202.9.43.57] 2019-04-07 08:29:26

гарын үсгийг дуурайлган хийхэд ядах аргагүй болж дээ

зочин [103.229.121.48] 2019-04-06 08:18:18

Байхгүй гэж бичхэд амархан итгэхэд хэцүү! Херо Баатар , Оюунгэрэл гээд хэн нь ч програи суулгуулаад аль эрт аваад ирсэн байхыг үгүйсгэх арга үгүй.

та өөрөө [202.9.42.92] 2019-04-06 02:47:05

мэргэн дүү минь хүний хэлсэн үг бүхэн өөрт болон гэр бүл, үр хүүхэд нь хэзээ нэгэн өдөр ямар ч байдлаар буцан ирэх хорвоогийн үйл тул юу ярих, юу хийхээ үргэлж ухамсарлаж явах эсэхийг та өөрөө шийдэх болтугай. ( очир огтлогч гэж нэг ухаарлын ном байна. ) танд сайн сайхныг хүсье.

Зочин [124.158.79.173] 2019-04-06 02:50:09

Ойлголоо... Маш сайн ухаарлаа.Санаж явъя

ж [124.158.79.173] 2019-04-06 02:29:55

Жаст - ын Батхүү сда ийм роботоор гарын үсэг дуурайлгаад зээл луйвраа хийцийн бишүү..Муу новш


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.