Улаанбаатарт 3 градус дулаан байна

Д.Тулга / Шинжлэх Ухаан 2023

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар салхи шуургатай байна.

2019 оны 04 дүгээр сарын 05-ны 20 цагаас 04 дүгээр сарын 06-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Өдөртөө үүлшиж, оройдоо бага зэргийн хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 10-12 градус, бусад хэсгээр 6-8 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 6-11 градус, бусад нутгаар 1-6 градус, өдөртөө Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 18-23 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус, бусад нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө нутгийн баруун хэсгээр 7-12 градус, нутгийн зүүн хэсгээр 2-7 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө бүх нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө Өмнөговийн нутгаар 10-15 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

2019 оны 04 дүгээр сарын 07-ноос 04 дүгээр сарын 11-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

7-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 8-нд нутгийн баруун хагаст, 9-нд нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 7, 8-нд зарим газраар, 9-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 13-15 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. 7-нд ихэнх нутгаар дулаан байх боловч, 8-наас сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна.


Сэтгэгдэл

Зочин [202.9.43.1] 2019-04-06 09:20:35

Тэнгэр минь бороо хайрлаач


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.