“Бизнесийн инкубаторын төв” байгуулна

Б.Гэрэлмаа / Улстөр

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Жамбалцэрэн тэргүүтэй салбарын яамны удирдлагууд Азийн Хөгжлийн Банкны Зүүн Азийн газрын Нийтийн удирдлага, санхүү, бүс нутгийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга Инг Чиань, Байгаль орчин, байгалийн баялаг, хөдөө аж ахуйн хэлтсийн дарга Чингфэнг Жанг, Байгаль орчны шинжээч Павит Рамачандран тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Азийн Хөгжлийн Банкны буцалтгүй тусламж болон хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжиж байгаа “Хоршоолсон хэлбэрээр ногооны аж ахуй эрхлэх замаар өрхийн амьжиргааг сайжруулах”, “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн нэмэлт санхүүжилт” зэрэг төслүүдийн хэрэгжилтийг дүгнэн хэлэлцэхийн сацуу 2019-2021 онд хамтран хэрэгжүүлэх боломжтой төслүүдийн талаар санал солилцлоо.

2018 онд АХБ-наас 2030 он хүртэл хэрэгжүүлэх “Урт хугацааны стратеги”-аа баталсан билээ. Уулзалтаар цаашид Монголын Улсын хөдөө аж ахуйн салбарт хүнсний аюулгүй байдлыг хангах, нэмүү өртгийн сүлжээг цогцоор нь хөгжүүлэх, малын тэжээл бэлтгэн боловсруулах, усалгаатай газар тариалан, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй мал аж ахуйн төслүүдийг хэрэгжүүлэхээр хэлэлцэв. Түүнчлэн “Бизнесийн инкубаторын төв” байгуулах төслийг энэ оны 09 дүгээр сараас хамтран хэрэгжүүлж эхлэхээр тохиров.


Сэтгэгдэл

зочин [66.181.161.45] 2019-04-06 10:08:20

тэгээд тэр инкубатраа идчивээ чи

ard [66.181.161.21] 2019-04-06 09:20:25

ene jamba ih sain zaluudaa hol ch yavna

Чимэг [202.21.108.229] 2019-04-06 08:24:34

Жамбаа сайн байна. Амжилт.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.