Өнжмөл өвс шатаасан айлуудад хариуцлага тооцно

Б.Гэрэлмаа / Нийгэм

Улаанбаатар хотын хэмжээнд он гарсаар 1000 гаруй гал түймрийн дуудлага бүртгэгдсэнээс ил задгай хаясан хогийн цэг, өнжмөл шар өвс шатаасны улмаас гал алдсан дуудлага 50 орчим хувийг эзэлж байна. Иймд хаврын хуурайшилттай, салхи шуурга ихтэй энэ үед иргэд болгоомжтой байж үнс нурмаа таглаатай саванд хийж, хог, өнжмөл өвс шатаах зэргээр ил задгай гал түлэхгүй байхыг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулсаар байгаа юм. Түүнчлэн айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатааж, ил гал гарган иргэд, олон нийтэд хохирол учруулсан тохиолдолд, Зөрчлийн тухай хууль тогтоомжийн дагуу торгуулийн шийтгэлийн арга хэмжээ тооцож, учирсан хохирлыг нөхөн төлүүлж, хариуцлага хүлээлгэхийг анхааруулж байна гэж Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл

Хавар эрт ирсэн [202.179.31.22] 2019-04-08 04:00:18

Уг нь энэ зүлэгтэй хэсгийнхээ өвсийг цэвэрхэн шатааж чадвал манай оронд арай эрт ногоон зүлэг харах боломжтой. Жоохон услаад байвал бүр чиг сайн гарна. Өдийд ногоон талбайтай болчихсон байна. Шатсан газрын зүлэг их гоё ногоон харагддаг.

Зочин [202.179.31.22] 2019-04-08 03:55:43

Энэ тухай бодож үзсэн. Ноднин би өөрөө гарч цэвэрлэгчдээ тусалж хамалцаж өгч байхад ингэж цуглуулж хаях ямар ч ашиггүй санагдсан. Хийх уут ч байхгүй. Уутыг хүн мөнгөөрөө худалдаж авна. Өчнөөн уут хэрэг болохоор харагдсан. Шал дэмий хогны машинд ачаалал нэмж тэрийг бензин хөдөлмөр зарцуулж хаяж байхаар галын аюулгүй байдал хангасан нөхцөлд шатаах нь зөв. Тогтуун өдөр хогийг нь түүж аваад өвсөө бол ёроолгүй өндөр төмөр сав тавьж байгаад дотор нь байгаа өвсөө шатаагаад явах нь зөв санагдсан.

Амьдрал мэдэхгүй дарга ! [202.179.31.22] 2019-04-08 03:58:16

Байрны гадаа хогийн савны дэргэд бөөн өвс хаячихсан замбараагүй болдог. Шаварт унасан шарын эзэн гэж хогны компаний хүмүүст 2 дахин явах шаардлага гарна. Уутгүй замбараагүй хаясан хогийг хамж хаях гэж их цаг бензин хөдөлмөр зарцуулна.

Зочин [77.111.247.184] 2019-04-08 03:54:32

өвсийг нь хадаж өгөхгүй байж шатаахгүй бол тэгээд яах юм болж байнаа тэгээд байлгаад байвал дарьтай торохон дээр сууж байгаатай адил жинхэнээсээ аюултай юм бишүү. эсвэл өвс хадагч тараах хэрэгтэй

Naraa [66.181.186.69] 2019-04-08 03:30:13

Haashaanii unjmul uwsuu haana hayahuu hogiin mashin awdaggvi sh de


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.