Зуучлагч компани "Ocean Partners" гэж хэн бэ!

Д.Тулга / Эдийн засаг

Эрдэнэт үйлдвэр өөртөө ямар ч хэрэгцээгүй байхад 2006 оны гуравдугаар сарын 23-ны өдөр 15 сая ам.долларыг, мөн өдөр дахиад 15 сая ам.долларыг нийт 30 сая ам.долларыг өөрөө зээлээд 2006 оны тавдугаар сарын 26-ны өдөр, 2006 оны есдүгээр сарын 29-ний өдөр Зээл шилжүүлэн ашиглуулах тухай гэдэг хоёр гэрээ байгуулж өөрөө нэг ч цент авахгүйгээр “Жаст” группт шилжүүлсэн байдаг. Тэр мөнгөн дүнг өөрийн худалдааны трейдер гээд байгаа Ocean Partners компанийн зэсийн баяжмалын орлогоор төлж барагдуулсан байдаг. Тэр мөнгөө 2008 он хүртэлх хугацаатай “Жаст”-ын Ш.Батхүүгээс авч байсан ган бөмбөлөг, бэлдэц, нефтийн бүтээгдэхүүнээр бартер хийж төлж барагдуулсан. Эрдэнэт Жаст-д зээл авч өгч байсан, мөн 2007 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр 20 сая ам.долларын зээлийг Жаст групп Стандарт банкнаас авсан. Тэр зээлийн мөнгөн хөрөнгөд Эрдэнэт үйлдвэр баталгаа гаргасан байдаг. 2009 оны долдугаар сарын 8-нд олгогдсон тэрхүү зээлийн мөнгөн хөрөнгөөс 2007 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр 20 сая ам.долларын зээлийн тодорхой хэсэг нь төлөгдсөн байдаг баримт бий. Ер нь худалдааны трейдер гэх 13 компанийн алийг ч хардах үндэслэл олдох биз.

Жишээ нь Эрдэнэт үйлдвэр 2016 онд MRI traiding зэсийн баяжмал худалдах гэрээ хийсэн байдаг. Түүнийгээ тус үйлдвэрийн удирдлагууд ямар ч үндэслэлгүйгээр цуцалчихсан. Цуцалснаасаа болоод арбитрын шүүхээс 8.3 сая ам.долларын торгуул төлөх үүрэг хүлээсэн. Дээх шийдвэрээсээ болж авах ёстой 27 сая ам.доллар авч чадалгүй царцаагдсан тохиолдол бий. Ocean Partnersбол АНУ-ын компани байснаа хожим нь Английн гэгдэх болсон, Эрдэнэтээс зэсийн баяжмалыг Хятад руу зардаг трейдер компани. Тэд Стандарт банкны 112 сая ам.долларын авлагыг 40 сая ам.доллараар худалдаад авчихлаа. Энэ боломжийг тэдэнд Эрдэнэт үйлдвэр сайн дураараа олгож өөрөөр хэлбэл дундын зуучлагч авахгүй шууд төлж болох байсаар байтал “хавсайдаж” хамсаатан болов. Үүний дунд Эрдэнэт үйлдвэр зуучлагч компанид юу алдах вэ. Наад захын жишээ гэхэд 100 саяын өртэй бол урьдчилгаа 30 хувийг төлж баяжмалын гэрээ байгуулдаг журамтай. Тэгэхээр өртэй нь харьцуулаад үзэхэд 300 сая ам.долларын гэрээ хийсэн байх магадлалтай.

Ocean Partners-ийн ард хэн байдаг вэ?

Хамгийн сонирхолтой нь энэ компанийн хувьцаа эзэмшигчээр нь АНУ-д амьдардаг, Монголд ирж очиж ажилладаг Мөнхбаяр гэдэг монгол хүн байдаг аж. Судалж үзэхэд “Таванбогд групп”-ийн ерөнхийлөгч Ц. Баатарсайханы маш ойрын хамаатан болж таардаг гэдэг. Түүнийг Эрдэнэт үйлдвэртэй зэсийн баяжмалын гэрээ хийх, худалдан авахад нь ХЗДХ-ийн сайд асан тэргүүтэй улс төрийн хүрээнийхэн нөлөөлдөг. Харин энэ удаад Эрдэнэт үйлдвэрийн төлөх өрийг төлөх, шүүхийн маргааныг шийдэхэд байгуулдаг эвлэрлийн гэрээг хэн, хэнтэй, хэрхэн байгуулсан нь сонирхолтой төдийгүй заавал тогтоох ёстой асуудал. Эрдэнэт үйлдвэр Стандарт банктай байгуулсан уу, эсвэл зуучлагч компани Ocean Partners-тай байгуулсан уу гэдгийг олон нийтэд үнэн зөв мэдээлэх л учиртай.

Эрсдлийн санд өр төлж барагдуулах боломж байх ёстой

“Эрдэнэт үйлдвэр”-ийн эрсдлийн сан гэдэг нь 2016 онд байгуулагдсан, тус үйлдвэрийн цэвэр ашгаас уг өртэй холбоотой эрсдлийг тооцоолж уг санг байгуулсан гэдэг. Тэнд одоогоор хэдэн төгрөг байгаа нь нууц. Эрдэнэт үйлдвэрийн нууц хадгалах журам гэгчид энэ талаар хатуу заасан байдаг. Цэвэр ашгийн хувьд 2016 онд 27 тэрбум төгрөг, 2017 онд 320.8 тэрбум, 2018 онд 440 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Эрсдлийн санг цэвэр ашиг 27 тэрбум байх үед байгуулсан гээд бодоход эрсдлийн сангийн хөрөнгө уг өрийг дарж хүрэлцэх боломжтой. Нэмж хэлэхэд “Монголын зэс корпораци”-ийнхан 49 хувийн эрх мэдлээ хэрэгжүүлсэн хугацаанд 2016 онд хэмнэлт дөрвөн тэрбум төгрөг, 2017 онд 21.3 тэрбум төгрөг, 2018 онд 25.1 тэрбум төгрөгийг худалдан авалтаасаа хэмнэсэн.

“Жаст”-ын Ш.Батхүү өрнөөсөө төлөлцөх үү?

Мэдээж “Жаст”-ын Ш.Батхүү төлнө гэдэг. Харин улстөрчдөд түүгээр өөрөөр нь төлүүлэх сонирхол үнэн хэрэгтээ байгаа эсэх нь эргэлзээтэй. Түүний өмгөөлөгч Б.Баатарсайхан “Миний үйлчлүүлэгчийн Хадгаламж банкинд оруулсан 84 тэрбум төгрөг минь хаана байна вэ гэдгийг тогтоогоод өгөөч гэдэг. Төрийн банк Хадгаламж банкны активыг хууль бусаар шалгаж тогтоох ёстой гэдэг. “Эрдэнэт үйлдвэрийг арбитрын шүүхэд ялагдуулсаныг шалга, Олон-Овоотыг шалга” гэдэг хэмээн үйлчлүүлэгчийнхээ хүсэлтийг уламжлаад шүүгчээс татгазах хүсэлтээ шүүхэд гаргасан. Мөн тэрбээр “Стандарт банкнаас авсан зээл Арбитрын шүүхэд ялагдсан 100 гаруй сая ам.доллар төлөх боллоо гэж ярьж байна. Энэ чинь 250 орчим тэрбум төгрөг.Ш.Батхүүд учирсан хохирол. Тэгвэл Ш.Батхүүд учирсан хохирлыг тооцохоор нэг их наяд төгрөг болдог” гэж хэвлэлд ярьсан. Энэ хугацаанд шүүх, прокурорын байгууллагууд ч солигдлоо. ХЗДХ-ийн сайдтай он удаан жилийн найз нөхөд ч юм уу, байраа түрээслүүлдэг найз ч юм уу “Алтжин Бөмбөгөр”-ийн захирал Г.Алтан энэ хэрэгт холбогдох нь байтугай Төрийн банкнаас авлагатай гэж яриад байгаа. Эцсийн бүлэгт “Ш.Батхүү хамгийн том хохирогч байжээ” гэж тайлбарлаад муу нэртэй “49 хувийнхны” олсон ашиг, хэмнэсэн хэмнэлтээс байдал бүр бишдсэний дараа байгуулсан “Эрсдлийн сан” гэгчээс Засгийн газрын шийдвэрээр Ш.Батхүү түүний цаадах том дээрэмчдийн өрийг дараад өнгөрөх юм биш биз гэсэн хардлага төрж байна.

ЭХ СУРВАЛЖ: WWW.BAABAR.MN


Сэтгэгдэл

N-Dom_Nap [109.197.199.22] 2023-12-28 20:07:46

Эффективное изоляция внешних стен — уют и экономическая эффективность в приватном недвижимости! Согласитесь, ваш дом заслуживает наилучшего! Утепление фасадов – не исключительно решение для сбережения на отопительных расходах, это вклад в удобство и прочность вашего помещения. ? Почему теплоизоляция с нами-мастерами? Мастерство в своем деле: Наша команда – квалифицированные специалисты. Мы заботимся о каждой детали, чтобы обеспечить вашему жилищу идеальное теплосбережение. Расходы изоляции: Наша компания ценим ваш бюджетные ограничения. <a href=https://stroystandart-kirov.ru/>Сколько стоит утепление дома снаружи</a> – от 1350 руб./кв.м. Это вкладывание в ваше комфортное будущее! Энергосберегающие меры: Забудьте о утечках тепла! Наша технология не только сохраняют тепловой микроклимат, но и дарят вашему жилью новый уровень комфорта энергоэффективности. Преобразуйте свой домовладение теплым и модным! Подробнее на <a href=https://stroystandart-kirov.ru/>https://www.stroystandart-kirov.ru/ </a> Не передавайте на произвол судьбы свой загородный дом на произвольное стечение обстоятельств. Доверьтесь нашей бригаде и создайте комфорт вместе с нами-специалистами!

N-Dom_Nap [109.197.199.22] 2023-12-23 07:06:42

Эффективное теплосбережение наружных стен — уют и бюджетность в семейном здании! Согласитесь, ваш коттедж заслуживает выдающегося! Термоизоляция фасадов – не просто решение для сбережения на тепле, это вложение средств в удобство и прочность вашего дома. ? Почему термоизоляция с нами? Мастерство в своем деле: Наши мастера – профессиональные. Мы все заботимся о всей, чтобы обеспечить вашему жилью идеальное теплосбережение. Стоимость изоляции: Мы все ценим ваш финансовые ресурсы. <a href=https://stroystandart-kirov.ru/>Утепление стен дома снаружи цена</a> – от 1350 руб./кв.м. Это инвестиция в ваше приятное будущее! Энергосберегающие решения: Забудьте о теплопотерях! Наш подход не только сохраняют тепловую атмосферу, но и дарят вашему зданию новый уровень уюта энергоэффективности. Создайте свой домовладение пригодным для проживания и элегантным! Подробнее на <a href=https://stroystandart-kirov.ru/>stroystandart-kirov.ru </a> Не покидайте свой недвижимость на произвол судьбы. Доверьтесь профессионалам и создайте уют вместе с нами!

Rosalie Askew [202.169.47.108] 2020-03-16 00:46:30

Hello Sir/ Madam, Hope the Corona Virus is not too bad around where you live as well as wish you are doing well. My business is a professional manufacture that provides top quality face mask (KN95/ medical mask), safety suit, disinfectant that are certified with FDA and also CE qualifications. Considered that the Corona Infection is still prevailing in several nations and also has no noticeable sign to quit, please make sure you have adequate products to safeguard yourself as well as your liked ones. If you need any one of our product, or you have an interest in cooperating with us, please contact us. We will certainly send you the directory as well as we will offer you the most effective offer possible. Regarding details, remember to visit all of our main internet site: www.face-mask.ltd and www.n95us.com For wholesale get in touch with: candace@face-mask.ltd Expecting your reply! Have a great day! Cheers, Jacky

Malorie Herbert [117.197.127.98] 2020-03-16 00:45:21

Hello There Sir/ Madam, Hope the Corona Infection is excusable around where you live as well as hope you are doing well. My company is a expert manufacture that supplies top quality face mask (KN95/ medical mask), protective match, anti-bacterial that are compliant with FDA and CE qualifications. Considered that the Corona Virus is still dominating in several nations as well as has no evident indicator to quit, please see to it you have enough materials to protect on your own and your enjoyed ones. If you require any one of our product, or you are interested in cooperating with us, please call us. We will certainly send you the directory and we will use you the very best bargain possible. Regarding details, make sure you see each of our main website: www.face-mask.ltd and www.n95us.com With regard to wholesale get in touch with: candace@face-mask.ltd Anticipating your reply! Have a wonderful day! Thanks, Jacky

Зочин [202.179.31.34] 2019-04-08 08:23:30

ЭНЭ ӨРИЙГ ЭДИЙН ЗАСАГТ ХОХИРОЛ УЧРУУЛАХГҮЙГЭЭР ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ТӨЛНӨ ГЭЭД БАДАМСҮРЭН ЗАХИРАЛ ЯРИАД БАЙДАГ ЦААНА ИХ ГАРУУД БАЙГААД БАЙДАГ ЁСТОЙ Л НЭГ ХЯРАМЦАГ БОЛЖ БАЙНА ДАА


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.