Цусан суулгын нян 30 хүнд илэрчээ
Нийслэлийн SSM (Singapore school of Mongolia) сургуульд хоолны хордлогын дэгдэлт гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Өнөөдрийн байдлаар /2019.04.08/ тус сургуулийн 73 хүнд лабораторийн шинжилгээ хийснээс 30 хүнд цусан суулгын нян илэрчээ. Тухайн дэгдэлтийн хоолны хамаарлыг судлахад тахианы бүрмэл шницель, кимбаб буюу далайн байцаатай будаа, алим, шарсан төмс харьцангуй өндөр эрсдэлтэй гарсан байна. Өвчтөнүүдийн биеийн байдал сайжирч байна. Одоогоор хоол, хүнсний шинжилгээг Мэргэжлийн хяналтын лабораторид хийж байна.
Сэтгэгдэл
Зочин [202.21.112.170] 2019-04-12 10:05:19
Сэтгүүлч авгайн гайгаар Эрүүл мэндийн систем хөгжих үү. Устгаж дампууруулж байна.
Зочин [66.181.177.88] 2019-04-08 15:18:08
гэрт бэлдсэн хоолоо ид
зочин [124.44.20.30] 2019-04-08 13:38:00
Зүгээр л нэг сэтгүүл авгай Эрүүл мэндийн сайд гээд суугаад байхаар ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН ҮЛДЭХ ҮҮ?
. [66.181.176.149] 2019-04-08 08:56:08
МАН авлигачид монголыг бүр сүйрүүллээ