Энэ жил 29 байршилд явган хүний зам гаргана гэв

М.Амаржаргал / Нийгэм

Явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулж байгаа зөрчлийг арилгах арга хэмжээг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас зохион байгуулж байна. Өнгөрсөн намар эхлүүлсэн аяны хүрээнд иргэдийн саналд үндэслэн явган хүний зам хаасан 50 хаалт, хашаа, өргөтгөл, шат зэрэг объектуудыг чөлөөлжээ.

Уг арга хэмжээг үргэлжлүүлэн зохион байгуулахаар нэгдсэн судалгааг гаргасан бөгөөд газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлэхэд бэлэн болоод байгаа аж. Эхний ээлжид Баянгол дүүрэгт 10, Баянзүрх дүүрэгт 3, Сүхбаатар дүүрэгт 7, Сонгинохайрхан дүүрэгт 4, Хан-Уул дүүрэгт 1, Чингэлтэй дүүрэгт 4 нийт 29 байршилд явган хүний зам гаргах юм байна.


Сэтгэгдэл

дорж [59.153.113.230] 2019-04-09 11:58:47

Өнгөрсөн намар Натур төвийн урд руу явган хүний зам янзаллаа гээд олигтой юм болгоогүй хаясан байгаа. Хийх ажлын зураг төсөл,төсвийн зарцуулалтын хяналт, ажлыг хүлээлцэх гэх мэт хариуцлагын тогтолцоо байна уу үгүй юү? Баахан мөнгө аваад хийсэн юм нь шаардлага хангаагүй компани хариуцлага үүрэх ёстой юу,үгүй юү? Улсын маань нийслэлийн байж байгаа царай Хятадын зах хязгаарын Эрээнээс олон юмаар хоцронгуй байгааг анзаарлаа. Бид Эрээнийг хэдийд гүйцэх болоо гэж бодоход их өдий юм шиг санагдлаа. Яана даа бид. Хотын,дүүрэг,хороодод тохижилт,нийтийн эзэмшлийн гудамж талбай,орон сууцны хотхонуудын аюулгүй орчныг хариуцдаг,холбогдох ажлыг явуулдаг албан хаагч гэж байна уу? Нэг л их ширээ тэвэрсэн энэ тэр бичиг цаас гэсэн хүмүүс харагдах юм. Ер нь ажил хийдэг нь хотын гутамжинд нэг муу хогийн тэрэг чирсэн хэдэн цэвэрлэгч л байх шиг. Ай хөөрхий бидний заяа ч хувь муутайхан л дүрслэгдээд байх юмаа.

Алтай [59.153.113.189] 2019-04-09 10:58:28

Байрны нэг давхарын дэлгүүрүүдийг журамлах хэрэгтэй байна мөн автобусны буудлуудыг бас зэгцлэх ёстой явган хүний явах газаргүйгээс хүмүүс явган явж чадахгүй тарган хүмүүс их болж байна хотын даргаа танд даатгууллаа шүү

Зочин [66.181.169.116] 2019-04-09 08:02:54

Орон сууцнуудаас илүү гаргаад барьсан дэлгүүр үйлчилгээний газруудаа цэгцэлмээр юм даа!!!

Зочин [182.160.36.2] 2019-04-09 07:35:50

карт цэнэглэнэ гэж нээх муухай нээх том ТҮЦнүүд зам хаагаад тавьчихаж.

Зочин [122.201.21.124] 2019-04-09 06:09:57

Эрхэм дээдсүүдээ Гранд паласын урд хойт талаар явган явах боломжгүй барьсныг яах гэж байна.

Зочин [144.217.76.201] 2019-04-09 05:08:23

Автобусны буудлуудыг ТҮЦ-нүүдээс нь хэзээ чөлөөлөх гэж байна. Арай л дэндэж байна шүү.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.