Такси үйлчилгээнд шалгалт хийж эхэллээ

Б.Гэрэлмаа / Нийгэм

Такси болон дуудлагын такси үйлчилгээний гэрээтэй аж ахуйн нэгж, байгууллагуудад өнөөдрөөс эхлэн Тээврийн хяналтын хэлтсийн Автотээврийн хяналтын улсын байцаагч нар шалгалт хийж эхэллээ.

Шалгалтаар аж ахуйн нэгж, байгууллагын дулаан зогсоол, засварын байр, угаалгын цэг, сэлбэг нөөцийн хангалт, инженер техникийн ажилчдын боловсон хүчний байдал болон үйлчилгээнд ажиллах тээврийн хэрэгслүүд, тоног төхөөрөмжийн ашиглалтын байдалд хяналт, шалгалт хийж тээврийн хэрэгслийн гэрэл дохио дутуу, гадна болон дотор цэвэрлэгээ хийгдээгүй, суудлын бүрээс бохир зэрэг зөрчлүүд гарахаас урьдчилан сэргийлж, угаалга цэвэрлэгээ хийлгэн зөрчил дутагдлыг арилгуулан үйлчилгээнд гаргаж байгаа аж.

Энэхүү шалгалт нь батлагдсан хуваарийн дагуу энэ сарыг дуустал хийгдэх юм. Такси үйлчилгээний 8, дуудлагын такси үйлчилгээний 4 нийт 12 аж ахуйн нэгж, байгууллага хамрагдана.

Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Автотээврийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам, “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS 4598:2011, “Такси үйлчилгээ. Ерөнхий шаардлага” MNS 5122:2013 улсын стандартуудын хэрэгжилтэд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилготой шалгалт юм гэж нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээлэв.


Сэтгэгдэл

Gig [182.160.34.13] 2019-04-10 06:00:21

taxi duudlagiin utas engin tariff tai bolmoor bn duuduulj bgaad nileed mungu avaad our havi taxi bhgyi bn geed utsaa salgadag

Зочин [107.77.204.234] 2019-04-10 01:30:09

Онгоцны буудал дээр байдаг хувийн таксичид усанд орж бөйгаач ээ.

зочин [64.119.18.53] 2019-04-09 10:14:01

Таксины жолооч нарыг усанд оруулж үйлчилгээнд гарга ,машины дотор талыг байнга цэвэр байлга, харьцаанд анхаар.

Зочин [202.179.31.65] 2019-04-09 08:17:35

цагдаа нар инээд хүрээд ханцуй шамлан ажилдаа орлоо хөөхрий хэдэн жолооч нарын ирээдүй бүрхэг боллоо. цагдаа цагийн найз шүү тамь минь ээ

Зочин [202.179.31.65] 2019-04-09 08:06:23

ЦАГДАА НАР БАЯЖИЖ ЭХЭЛЛЭЭ


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.