Мансуурсан үедээ жолоо барьж хөдөлгөөнд оролцсон иргэнийг саатуулжээ

У.Уранцэцэг / Хууль

Тээврийг цагдаагийн албаны хяналт шалгалтын үеэр Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч “T.Estima” маркийн автомашиныг зогсоож шалгахад жолооч А нь мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсныг илрүүлжээ. Ийнхүү тус иргэнийг харьяа цагдаагийн хэлтэст шилжүүлэн шалгаж байна.

Тээврийн цагдаагийн албанд, энэ оны нэгдүгээр улиралд 17225 зам тээврийн ослын шинжтэй дуудлага, мэдээлэл хүлээн авснаас 6415 зам тээврийн осол бүртгэгдсэн байна. Улмаар эхний улиралд улсын хэмжээнд 328 гэмт хэрэг гарч, 96 хүний амь нас хохирч, 263 хүн хүнд, хүндэвтэр байдлаар гэмтсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг 12,7%-иар, нас барсан хүн 10,3%-иар, гэмтсэн хүн 38,4%-иар тус тус өссөн ба Улаанбаатар хотод гэмт хэрэг 29,6%-иар өссөн үзүүлэлттэй байна.


Сэтгэгдэл

Зочин [202.179.31.54] 2019-04-09 08:51:50

хэдэн ядарсан жолооч нарын кармааг хоосолж явахаар ийм юм илэрүүлсэн жинхэнэ мундаг цагдаа байна даа баяр хүргэж амжилт хүсье

Зочин [103.26.193.80] 2019-04-09 15:43:51

ядарсан хүн машин барьж явах уу


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.