Худалдаа эрхлэгчдийнхээ дуу хоолойг төр засагт хүргэхээр цуглажээ
-ХУДАЛДАА ЭРХЛЭГЧДЭД ХҮНДРЭЛ БЭРХШЭЭЛ БАГАГҮЙ ТУЛГАРДАГ-
Монголын Жижиглэн худалдаа Эрхлэгчдийн холбоо /МЖХЭХ/ ТББ-аас “Хамтын хүч, хамтын амжилт” уриатай жижиглэн худалдаа эрхлэгчдийн эв нэгдлийн цуглааныг өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Цуглааны үеэр гарсан шийдвэрийг Төрийн гурван өндөрлөгт хүргүүлнэ хэмээн зохион байгуулагчид хэлж байна. Тэд “Хууль эрх зүй, бизнесийн орчин”, “Технологийн инноваци”, “Хөрөнгө оруулалт” гэх үндсэн гурван сэдвийн хүрээнд шаардлага хүргүүлж байгаа аж.
“МЖХЭХ” ТББ-ын ерөнхийлөгч Д.Нарантуяа хэлэхдээ:
-“Монголын худалдааны салбар бол 204 мянган ажилтанг эгнээндээ нэгтгэсэн их том салбар. Бид тэднийхээ дуу хоолойг төр засагтаа хүргэхийн тулд энд цуглаад байна. Хамгийн гол нь бид төр засгаа буруутгах бус харин ч төртэйгөө хамтарч, ЖДҮХС-гаас зээл авахад дэм болох зохицуулалт бүхий хуулийн төслийг боловсруулж, төртэй санал солилцохыг хүссэн уриалгыг дэвшүүлэхийн төлөө цуглаж байна. Худалдаа эрхлэгчдэд хүндрэл бэрхшээл багагүй тулгардаг. Түүний нэг нь Татварын тухай хууль юм. Тус хууль нь худалдаачид, ялангуяа жижиглэн худалдаа эрхлэгчдийн нуруун дээр их дарамт болж байгааг хэлэх нь зүйтэй. Үүнээс гадна худалдааны салбарыг зохицуулах хуулийн зохицуулалт байхгүйгээс болж бид эрх ашгаа хамгаалж чадахгүй байна. Иймд УИХ-ын хаврын чуулганаар худалдааны хуулийг батлах, бодит амьдралд нийцэхгүй Зөрчлийн хуулийн торгуулийн системийг өөрчлөх, Тамхины тухай хуульд өөрчлөлт оруулахыг шаардаж байна” гэв.
Сэтгэгдэл
Зочин [139.5.217.101] 2019-04-10 01:18:58
Худалдаа хийхэд хамгийн их төвөгтэй зүйл бол тээвэр шүү. Тээврийн өртөг зардлыг багасгах шинэ шийдэл чухал.
зочин [66.181.161.75] 2019-04-09 09:22:53
ардчилсан намын гишүүн байна цаана зогсож байгаа нөхөр