“Төл таван эрдэнэ” нэвтрүүлгийг алслагдсан 67 сумаас бэлтгэж үзэгчиддээ хүргэнэ

Т.Хулан / Орон нутаг

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монгол үндэсний олон нийтийн радио, телевиз хамтран "Төл таван эрдэнэ" төслийг энэ жил 6 дах жилдээ хэрэгжүүлнэ. Энэхүү төслийн 2019 оны нээлт Төв аймгийн Архуст сумын Улсын сайн малчин Ч.Пүрэвжалын хотонд болсон юм. Нээлтэд ХХААХҮ -ийн дэд сайд Ж.Сауле, МҮОНРТ-ийн дэд захирал Г.Гэрэл, Төв аймгийн Архуст сумын Засаг дарга Б.Батбаатар, нэвтрүүлгийн уран бүтээлчид оролцлоо.

"Төл таван эрдэнэ" нэвтрүүлэг энэ жил "Залуу малчин-Залгамж халаа" уриатай 21 аймгийн алслагдсан 67 суманд ажиллаж, үзэгч сонсогчиддоо нэвтрүүлгээ бэлтгэн хүргэх юм. Тодруулбал “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого” –ын хэрэгжилт явц, Малын генетик нөөцийн тухай хууль, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, “Монгол мал” үндэсний хөтөлбөр, “Улсын аварга малчид”-ын мал сүргээ өсгөх, хаврын мал маллагаа, төл бойжуулалт, мал аж ахуйн салбарын бүтээгдхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, өндөр ашиг шимт эрчимжсэн аж ахуйг эрхлэн хөтөлж үр дүнд хүрч буй мал аж ахуйн салбарт гарч буй тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Төл таван эрдэнэ” цуврал нэвтрүүлгийг 3 сарын хугацаатайгаар бэлтгэн хүргэх юм.

ЭХ СУРВАЛЖ: ХХААХҮЯ


Сэтгэгдэл

Монгол [202.126.89.184] 2019-04-09 11:00:26

Монгол малчид үеийн үед мандан бадартугай.

ЗОЧИН [64.119.18.53] 2019-04-09 10:12:31

Энэ их сайхан нэвтрүүлэг шүү сэтгэл сэргээд хөдөө нутаг нүдэнд харагдаад байгалийн симфони эгшиглээд мөн ч сайхан.Амжилт хүсье.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.