Тэтгэвэр, тэтгэмжийн хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг дэмжив

П.Урнаа / Улстөр

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2019.04.09/ хуралдаан 15.07 цагт 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Нэр бүхий 11 гишүүний өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар төсөл санаачлагчдын нэг, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав танилцуулав.

БНМАУ-ын Тэтгэврийн хууль 1990 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр батлагдаж, 1991 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн бөгөөд энэ хуулийн 11 дүгээр зүйлд эхчүүдийн насны тэтгэвэр тогтоолгох эрхийн тухай заасан ба үүнд:

“Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан 4 түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөж хүмүүжүүлсэн эхчүүд ...20-иос доошгүй жил ажилласан бол нас харгалзахгүйгээр тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй" гэжээ.

Хуулийн энэхүү заалтыг хэрэгжүүлснээр 1991 онд 32,8 мянган эх насны тэтгэвэр тогтоолгосон бөгөөд дээрх заалтын улмаас олон эмэгтэйчүүдийг ид хийж бүтээх насанд нь буюу 35-45 насанд нь тэтгэвэрт албадан шахуу гаргасан байна.

Хууль болон хууль хэрэгжүүлэхээр гаргасан холбогдох шийдвэр нь дээрх насны эмэгтэйчүүд өөрөөс үл хамаарах шалтгаанаар ажил, хөдөлмөр эрхлэх боломжоо алдсан буюу хөдөлмөрлөх эрхээ эрт хасуулж, олон арван жилийн туршид тэдгээр эмэгтэйчүүд, тэдний гэр бүлийнхний эрх ашгийг хохирооход хүргэсэн шийдвэр болжээ хэмээн хууль санаачлагчид үзэж буй аж.

Хэдийгээр төр засгаас тодорхой арга хэмжээ авч ирсэн боловч одоо ч эдгээр эхчүүдийн тэтгэврийн хэмжээ улсын дундаж тэтгэврийн хэмжээнд хүрэхгүй байгаа бөгөөд Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргасан судалгаанаас үзэхэд хөнгөлөлттэй нөхцлөөр тэтгэвэр тогтоолгосон дээрх эхчүүдээс 15.4 мянган эхчүүд нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авч байгаа нь анх тогтоолгосон эхчүүдийн 46 хувь нь юм байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн зохицуулалт нь 1990 онд батлагдсан БНМАУ-ын Тэтгэврийн хуульд төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв ба түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөсөн эхчүүд 20-иос доошгүй жил ажилласан бол нас харгалзахгүй тэтгэвэр тогтоохоор заасны дагуу тухайн үед өндөр насны тэтгэвэр тогтоох насанд хүрээгүй ч хүүхдийн тоогоор насны тэтгэвэр тогтоолгож одоог хүртэл авч байгаа эхчүүд болон 1997 оны хоёрдугаар сараас өмнө олон хүүхдийн болзлоор тэтгэвэр тогтоолгосон эхчүүд хамаарах ажээ.

Нийгмийн даатгалын газраас 2018 оны зургадугаар сарын 20-ны өдөр гаргасан танилцуулгаас үзэхэд хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон эхчүүдээс 3.6 мянга нь бүрэн тэтгэврийн доод хэмжээ /280,0 мянган төгрөг/-ний, 7,6 мянга нь 280,0-300,0 мянган төгрөгийн хооронд тэтгэвэр авч байгаа нь олон хүүхэд төрүүлсэн эхчүүд хамгийн бага тэтгэвэр авч байгааг харуулж байгаа юм байна.

Иймээс эдгээр эхчүүдийн тэтгэврийн асуудлыг тухайлан авч үзэж, өнөөгийн нөхцөлд буюу тэтгэврийн дундаж хэмжээнд ядахдаа хүргэж олгох нь шударга ёсны зарчимд нийцэх тул энэхүү хуулийн төслийг санаачилсан хэмээн танилцуулгад дурдсан.

Засгийн газар дээрх хуулийн төслийг хэлэлцээд хууль тогтоомжид нийцүүлэн тооцоо судалгааг хийх шаардлагатай гэж үзсэн хэмээн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээлсэн. Мөн Нийгмийн даатгалын санд тодорхой хэмжээний ачаалал ирэх нь тодорхой байгааг тэрбээр дурдаад Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэхдээ гишүүдийн гаргаж буй дээрх саналыг тусгах боломжтой гэж Засгийн газрын хуралдаанаар үзсэн гэж мэдээллээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд хуулийн үйлчлэлд хэдий тооны хүн хамрагдах, тэдгээр хүмүүсийн тэтгэврийг нэмэгдүүлэхэд хэдий хэрийн мөнгө шаардлагатай талаар лавлаж байлаа. Хуулийн төсөл санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын хариулснаар, улсын дундаж тэтгэврийг 342 мянган төгрөг гэж тооцож байх үед гаргасан судалгаагаар 18.6 мянган ээжийг тэтгэврийг улсын дундаж тэтгэвэрт хүргэнэ гэвэл сард 1.3 тэрбум төгрөг, жилд 15.6 тэрбум төгрөг шаардагдах тооцоо гарчээ.

Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжсэн учир Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Мөн өдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны тайлан, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны тайланг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэх, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн А.Ундраагаар ахлуулан байгууллаа.

image


Сэтгэгдэл

Зочин [103.57.94.94] 2019-04-10 05:28:05

Өөрөө хүсвэл эмэгтэй 55 нас, Эрэгтэй 60 настай тэтгэвэрт гарах боломжтой, монголчуудын дундаж наслалт өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад бага байдаг,

Irgen [66.181.191.212] 2019-04-10 05:06:56

Zaawal 1997 onoos umnu gej yalgah hereg bn u hungululttei nuhtsuluur tetgewer togtoolgoson eejuud olon bgaa shuudee bugdiig ni hamruulaach

Зочин [202.126.89.63] 2019-04-10 04:40:02

Europod tsagaachid 400 euro tetgemj audag emneleg surguuli vnegvi uchir tiishee zvtgej bn

зочин [66.181.161.32] 2019-04-10 04:55:05

цалин тэтгэвэр нэмэх хэрэгтэй дор хаяж мянган доллар болгох хэрэгтэй монголчууд бид зовох ёсгүй

Zochin [202.126.89.63] 2019-04-10 04:34:38

Tsalin tetgeuer vneheer ydaj hagas sar heregleh amjirgaanii dood tvushind hvrehvv bodit amidral deer tootsoog gargah ni chuhal tetgeuriin dood hemjee 300,0 myn tog bol 100 eurotoi tentsej bn gaduur ymni vne Europod bgm shig l zarim ni tendees ch ilvv vnetei bhiin sudlah heregtei jishee ni jims gehed: usan vzem 16,0-18,0 myn tog bn em tariag ydarsan hvn yaj auahiin yaj emnelgiin tuslamj auahiin vneheer bolomjgvi meregjiltnvvd bvgd medej bgaa harin darga nar haa amidarch haaguur yudgiig medehgvimoo niigmees hol amidardag bhoo

Зочин [202.21.127.226] 2019-04-10 04:30:37

3 хүүхэд төрүүлчихээд насаараа улсад ажиллаад байж байна тэтгэвэрт гарахад тэтгэмж энэ тэр маш бага суугддаг багш нар болохоор авдагаа аваад гарчихдаг удаан жилийн нэмэгдэл ур чадварын нэмэгдэл хөдөө орон нутагт юу ч өгдөггүй төр засаг харж үзэх хэрэгтэй байна

Зочин [202.21.127.226] 2019-04-10 04:29:22

Эмэгтэй 55 эрэгтэй 60 тай гэсэн харьцаагаар тэтгэвэрт гармаар байна нас уртасгах тусам бид нар тэтгэвэрт тогтоолгож чадахгүй нас барж байна төр засаг анхаарах хэрэгтэй

Зочин [202.21.127.226] 2019-04-10 04:28:29

өндөр насны тэтгэвэрийг нэмэх нь зөв харин тэтгэвэрийн насыг нэмэх шаардлагагүй байн төрийн өндөрлөгүүд энэ насны байдлыг судалж нотолж үзэх хэрэгтэй

Зочин [150.129.142.135] 2019-04-10 03:51:43

худлаа гэсээн

зочин [66.181.161.32] 2019-04-10 03:18:36

тэтгэврийн сан чинь байгаа муу байхгүй болчихсон юм уу сая хүрэлбаатар чинь эвгүй царайлаад капитал банкинд байсан энэ тэр гээд сандраад байна лээ

зочин [202.179.31.108] 2019-04-10 02:47:22

НДШ -ийн сан мөнгөгүй болсон гээд байсан хаанаасаа мөнгө авч өгөх гээд байнаа

зочин [202.179.31.108] 2019-04-10 02:43:59

Сонгуулийн шоу болгож түр зуурын хууль гаргаад санал авсаны дараа хуулийг хүчингүй болгодог , олон хүүхэдтэй эхчүүд мөнгө олох дахин өөрсдийг нь дэвшүүлэхээр нүдэнд нь харагдаад байдаг тийм л арга барилд шилжжээ. Одоо арай өөр өөр харах байлгүй хэдэн жил ингэж хуурах билээ дээ ,хийж хэрэгжүүлэх хугацаа өчнөөн л байлаа хүмүүсийн доог болчих юмаа энэ Оюунхорол авгай .

Зочин [66.181.183.83] 2019-04-10 02:31:47

мөнгөгүй байж попроод л. сонгууль дөхөж буйн шинж. энэ авгайг бүү сонго.

Зочин [202.179.31.95] 2019-04-10 01:02:30

тэтгээрийн насыг хучнаар байлгаж 50 хүрсэн бол хурдан гаргаж ажилгүй залуучуудад зай таьж өг олон жил зөндөө төлбөрөөр сурчгаад ажилгүй залуучуудаа дэмжье тэнэг амьдрал мэддэггүй тнэг чавганц минь чи өөрөө зайлуулбал бүр сайн бушуу тонил 461-д оч

4 ХҮҮХЭД ГАРГАСАН НАС 50 ХҮРСЭН ХҮНИЙГ ТЭТВЭРТЭЭ ГАРГАХ ХЭРЭГТЭй малминь энэ аьгай их солоиотай юм [202.179.31.95] 2019-04-10 00:56:44

Зочин [202.5.198.15] 2019-04-10 00:29:40

Хүнд хүрэхгүй худлаа юм яриад төрийн ордонд өтлөөд байхын энэ авгай

hulgaich [185.39.141.204] 2019-04-09 17:54:13

hulgaich shulmas . chi vhliin muugaar tonilnoo

Иргэн [202.179.10.162] 2019-04-10 04:40:11

Яасан муухай хэлдэг юм

Иргэн [203.91.115.42] 2019-04-10 03:26:24

Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэдэг үг бий. Хүнийг ингэж харааж зүхэж болохгүй шүү дээ

ро [107.167.104.198] 2019-04-09 15:35:14

Завханыхан энэ шуналтай муухай эмгэнээ татаж аваач ээ.

Зочин [59.153.85.123] 2019-04-10 02:16:07

zavhanaas garaagui shu de ene nuhur nutagtaa ner hundgui bolood hotoos ner devshsen shu de kkkkk

Zochin [66.181.186.26] 2019-04-09 12:54:33

Tetgewriin dood gemjeeg 500 bolgo

зочин [202.9.43.202] 2019-04-09 12:45:05

Энэ зөрүүг мөн ч олон жил яриад ийм нөхцлөөр тэтгэвэр тогтоолгосон эхчүүдийн ихэнх нь бурхны оронд явсан даа. Одоо үлдсэн цөөн хэдэн эхчүүдэд төр гараа сунгах цаг болсон доо. Харж үзээсэй билээ....

Зочин [112.72.11.105] 2019-04-10 01:56:13

ench ystoi boduushtai harj uzmeer asuudalshuu ardchilaliihan golduu Oyunhorol gisuuniig heleh helehguigeer duudaj bn ardcilal ehleed h.battulga z.enhbold s.erdene dorligjav g.bathuu bayrtsogt da.ganboldmetiin shunaltanguud ted narin hani hamsaatanguud Monglin buh tom baga uildver uilchilgeenii gazaruudiig hyvitslal nereer luivardaj avch ajilgui bolgoj yduugiin tuild hurgee bizdeeene luivarchidii gar hul tanil taluud n turuur tejeelgeh gej eh oronch hishuudiig doromjilj suuh ichij uhmeruud

Зочин [103.26.194.107] 2019-04-09 12:28:02

daatgaluudiin sangiin mungiig hulhi bankand hiij bgaad deeremdeed tsulmuchinu tegeed bankiig dampuuruulna. bas tetgever nemlee yu, odoo yunaas yaj hulgailj avch ene munguu nuhuh gej bgaa bol doooo

р [103.10.23.116] 2019-04-09 12:07:34

тэтвэгрийн доод хэмжээг ядаж 450 мянга болгох хэрэгтэй мөнгөний ханшаа бодолдоо ямар байгаа бэлээ дээ

Зочин [202.126.89.83] 2019-04-09 10:55:21

СОХОР ЗООСГҮЙ БАЙЖ БАС ХУУЛЬ ГАРГАА ЮҮ. НААД ХУУЛИА АЦАНДАА ЧИХ

Новшнуудаа [202.126.89.83] 2019-04-09 10:53:59

НААД ХУУЛИА ХУЙЛААД АЦАНДАА ЧИХ. . СОХОР ЗЗОСГҮЙ БОЛСОН. ОЙЛГОВ УУ

Зочин [103.57.94.64] 2019-04-09 10:47:20

энэ тарган гахай худлаа попрох. сонгуульд манай тойрогт бол салаавч шуу

Зочин [66.181.187.165] 2019-04-09 10:25:08

Hudlaa songuuliin onoo avah gesen poprol bna.


30 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
30 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.