Монголчуудын угсарсан “TBC-2MC” агаарын хөлөг туршилтын нислэг хийлээ

Б.Гэрэлмаа / Технологи

TBC-2MС агаарын хөлгийг Монгол орны нөхцөлд уялдуулан тоноглож, олон төрлийн зориулалтаар ашиглах боломжтой байдлаар МИАТ ТӨХК ажиллан, анхны загварын туршилтын нислэгээ хийсэн байна. Буянт ухаа дахь Чингис хаан ОУНБ-ын аэродромын бүсийн туршилтын нислэгийг ОХУ-ын Новосибирск хотын “СибНИА” /Сибирийн нисэхийн эрдэм шинжилгээний хүрээлэн/-ийн захирал, туршин нисгэгч В.Е.Барсук үйлдсэн юм.

TBC-2MС агаарын хөлөгт АНУ-ын “Honeywell” компанийн ТПЕ-331-12 хөдөлгүүр, “Hartzell Propeller Inc” компанийн 5 алгатай сэнсийг суурилуулснаар уг онгоцны хүндийн жин 500 килограммаар багасч, хурд 220 км/цаг болон нэмэгдсэн байна. Мөн тав тухыг сайжруулж, бүхээгний дулаалгыг дуу чимээ тусгаарлагч материалаар доторлон, зорчигчийн гар тээш хадгалах тавиурыг хийжээ.

Түүнчлэн гэрэлтүүлэг, агааржуулалтын системээр тоноглож, ариун цэврийн өрөөг суурилуулан, нийлүүлэлт элбэг ТС маркийн нисэх онгоцны шатахуун ашигладаг зэрэг олон давуу талтай болж байгаа.

ТПЕ-331-12 хөдөлгүүрийг их биед суурилуулах бэхэлгээний рамд бат бэхийн туршилтуудыг хийж 25.000 цагийн нислэг үйлдэх баталгаа гаргасан байна.

TBC-2MС онгоцны угсралтыг МИАТ ТӨХК-ийн болон ОХУ-ын Новосибирск хотын “СибНИА”-ийн инженер, техникийн ажилтнууд хамтран гүйцэтгэжээ.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан TBC-2MС онгоцыг 1965 оноос эхлэн монголын тэнгэрт нисч ирснийг дурдаад, хүчтэй хөдөлгүүр суурилуулсан нь өндөр уулын бүсэд оршдог, салхины солбилцол ихтэй манай орны онцлогт нийцэж, богино зайд хөөрч, буудаг нь хөдөө аж ахуй, эмнэлгийн түргэн тусламж, онцгой байдлын салбар болон алслагдсан аймаг сумдын зорчигч тээвэр, шуудангийн зориулалтаар ашиглах өргөн боломж бий гэдгийг онцлов.

ЭХ СУРВАЛЖ: ЗАМ ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМimage

image


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:00:07

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:00:07

zochin [64.119.20.202] 2019-04-11 03:44:42

II ITGEJ HUN SUUH UU.SONGUULIIN UEEER NISEH GEJ BAIGAAD ARAI L DELBERCHEEGUI BIZ DEE.

Зочин [50.99.240.67] 2019-04-11 02:44:04

Ер нь бол дэмий гэж бодол байна тийм л их Еронхий нисэх хэрэгтэй юм бол урагшаа дээшээ орчин уе руугээ юм оролдсон нь зугээр дээ. 40-50 настай онгоцнууд шуудээ, Хуулинд 20 гэдэг тоо байдаг санагдана.

Зочин [202.179.31.36] 2019-04-11 00:59:19

Ашиглалтаас хасагдсан АН-2 онгоцыг хөдөлгүүрийг сольж сайжруулсан юм шиг байна сайн туршил хийсний дараа ашиглах хэрэгтэй янз бүрийн нөхцөлд алс аймгуд руу явуулж үзэх хэрэгтэй

Зочин [77.111.247.17] 2019-04-10 15:49:49

Монголчуудын хийсэн онгоцонд сууснаас суугаагүй нь дээрээ

НМ [92.40.249.206] 2019-04-10 13:16:55

Ажил хийсэн хүмүүсээ дэмжмээр байнаа. Чадахгүй бол чадсан нэгнээ хараад, мэлрээд, ангайгаад, бахархаад сууж бай.

Болгоомж [203.217.139.225] 2019-04-10 10:48:38

Оросын онгоцнууд ч эвгүй шүү. Хэдэн жилийн өмнө угсраад нисгэх гэж оролдсон боловч нөгөөх нь унаад сүйд болсон биз дээ. Хүмүүсийг мартагнуулж байгаад дахиад гаргаад иржээ.

Зочин [103.26.193.48] 2019-04-10 09:46:44

Ан 2 царцаа ногооны моторыг сольсон юм уу

Зочин [150.129.142.135] 2019-04-10 10:02:57

залгасан

Зочин [122.201.23.28] 2019-04-10 08:06:15

bayar xurgey ! Xonjiliinxee xireer xoloo jii gedeg,xotsrogdson ongots ch gesen yum xiigeed surchixna gedeg tom ololt amjilt shuu xo.Yavaandaa xund ovchtong xodoonoos mashinaar bish ongotsoor tsag aldalgui zoodog bolno gesen ug l dee....

Зочин [176.179.156.72] 2019-04-10 06:30:49

Bi lav itgej suuhgui

Зочин [96.49.75.135] 2019-04-10 06:04:38

good job

Зочин [202.126.89.251] 2019-04-10 05:47:54

Тэр айхтар америк хөдөлгүүр, сэнс нь их биенээсээ салаад нисчих вий дээ. Одоогийн орос ч чанарын хувьд эвгүй, хужаагаасаа дор болсон шүү. Байсхийгээд л орост онгоц нисдэг тэрэг унана, осол аваар их гарна эвгүй дээ.

Банзай [124.158.90.47] 2019-04-10 05:47:34

Камиказэ

Зочин [64.119.23.239] 2019-04-10 05:39:24

Онгоц яахвэ оймс бандаашаа олигтой хийж сурцгаая

Зочин [202.179.31.122] 2019-04-10 05:35:02

дээр үеийн АН- 2 юм бишүү. Оросууд хаясан онгоцыг жаахан засаад л шахцан байхаа даа.

Zoogii [172.58.43.155] 2019-04-10 04:52:15

Hezee unah yum boloo

Батдорж [202.21.125.158] 2019-04-10 04:10:15

Сайхан мэдээ байна.АМЖИЛТ

Нямсүрэн [202.126.89.154] 2019-04-10 03:58:57

Сайхан мэдээ та бүгдэд ажлын амжилт хүсье

Зочин [64.119.22.82] 2019-04-10 03:38:18

Unegui suu gej helsen ch suuhgui

Зочин [150.129.142.135] 2019-04-10 04:00:56

боль

Зочин [202.179.31.25] 2019-04-10 03:15:32

Ий. Монгольский народод нэг л.итгэхгүй бн шүү


23 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
23 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.