Налайхын замыг хаах үед дараах чиглэлээр зорчино

М.Амаржаргал / Нийгэм

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг энэ сарын 15-ны өдрөөс эхлэн хязгаарлана. 20,9 км авто замыг дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд түр хаахтай холбогдуулан тухайн чиглэлийн авто замын хөдөлгөөнийг дараах байдлаар зохицуулахаар болсныг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Зүүн болон өмнөд бүсийн Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймгууд, нийслэлийн алслагдсан Багануур, Багахангай, Налайх дүүрэг, Тэрэлж-Горхийн аялал жуулчлалын бүсээс Улаанбаатар чиглэлд хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн бүх жин нь 3,5 тн-оос дээш ачааны машин, 8-аас дээш хүний суудалтай зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг “Налайх, Чойрын уулзвар-4 дүгээр зөрлөг-Төв аймгийн Зуунмод-Улаанбаатар”, “Улаанбаатар-Зуунмод-4 дүгээр зөрлөг-Налайх, Чойрын уулзвар” гэсэн чиглэлээр зохион байгуулна.

Бүх жин нь 3,5 тн-оос дээш ачааны автомашин болон 8-аас дээш хүний суудалтай зорчигч тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгслүүд Гачууртын уулзвараас-Налайх, Чойрын уулзвар хүртэлх чиглэлд гаргасан түр замаар зорчино. Тээврийн цагдаагийн албанаас автозамын барилгын ажлыг гүйцэтгэхтэй холбогдуулан дээрх чиглэлүүдийн автозамын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллах бөгөөд иргэдийг мэдээлэх самбар, тэмдэг, тэмдэглэлийн дагуу хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.


Сэтгэгдэл

Зочин [202.9.43.138] 2019-04-10 06:58:14

20km zam barih gej yun uddag yum bebvhel bvten 7 car mun archaagvi bna da

Зочин [66.181.167.95] 2019-04-10 05:10:59

Зорчигч тээврийн автобус, 8-аас дээш суудлын авто машинд тэгж тойрууд явах юм байна.

Зочин [112.72.11.115] 2019-04-10 04:58:14

Ёстой нэг ядуу хувилбар байна даа сэтгэх чадвар нь буурчихсан толгой нь ажиллах чадваргүй хэсэг нөхдийн мөнгө гувчуулах арга биш үү ард олноороо хэлэлцүүлээч

Зочин [64.119.23.102] 2019-04-10 04:27:23

Naadmaar zuun tiish yvbal tugjreed uheh ym bna

Зочин [202.131.227.51] 2019-04-10 03:27:25

гачууртаас цааш цэргийн зориулалттай хөвдөг гүүр түр тавьчаачээ Тэгвэл шууд цаашаа асфальтан зам ойрхон байгаа

зочин [103.212.116.98] 2019-04-10 15:46:16

Санадаг л санаа. Гүүр гатлалтын ангийнханы хувьд сайхан дадлага болно биз. Харин шатахууныг нь өгөх хэрэгтэй. Хамаагүй хямд тусна даа

зочин [202.9.44.173] 2019-04-10 03:12:19

Хамгийн буруу, муу хувилбарыг сонгосон байна. Монгол өөр улсад ийм хувилбар сонгохгүй .....Сэтгээч бүгдээрээ хэлэлцээч...


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.