Ерөнхий прокурор олны анхаарлыг татсан хэргүүдэд хяналт тавих ажлын хэсэг байгууллаа

П.Урнаа / Хууль

Улсын Ерөнхий Прокурорын 2019 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн тушаалаар ажлын хэсэг байгууллаа.

Ажлын хэсгийн прокурорууд төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокурор, Авлигатай тэмцэх газар, Тагнуул, Цагдаагийн байгууллагын албан хаагч холбогдсон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд байгаа ээдрээтэй, хэвлэл мэдээлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлж, олны анхааралд орсон эрүүгийн хэргүүдийг татаж хянах болжээ.

Хэргүүдийг хянаснаар мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлж, шуурхай шийдвэрлэхэд чиглэсэн арга хэмжээг авахаар төлөвлөж байгаа аж. Түүнчлэн хүний эрхийг хууль бусаар хязгаарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргуулахгүй байхад онцгойлон анхаарахыг даалгасан байна.

Ажлын хэсгээс өгсөн чиглэл, даалгаврын хэрэгжилтийг хангуулж, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг нэг мөр, бүрэн гүйцэт явуулж дууссаны дараа бодитой мэдээллийг нийтэд хүргэж байхаар шийдвэрлэжээ.

ЭХ СУРВАЛЖ:PROKUROR.MN


Сэтгэгдэл

Иргэдийнхүсэлт [64.119.25.139] 2019-04-11 06:52:49

Зоригийн хөнөөлтөөс эхэл,Маш шудрага. ажилла,Цаадуулд. чинь алт диллер, өмч хувьчлал ,хахууль, оффошор ,дарамт,шахалт,жду зэрэг олон аргаар дээрэмдсэн асар их мөнгөтэй гэж Хурц хэлсэн шүү!!Амжилт хүсье!!!!!

Ахмад эдийн засагч [66.181.183.154] 2019-04-11 02:07:10

Та ажлаа их зөв эхэллээ. Амжилт хүсье. Үр дүнгийг нь олон түмэн харж байх болно .

Зочин [64.119.17.89] 2019-04-10 12:25:19

зиа дүү минь найдввар алдав тэр амарболд гэж дайсанд итгэж болохгүй шүү ойрын рүмүүсээ сайн сонгож ард олныхоо алдагдлыг олж ѳгѳѳрѳй

зочин [64.119.18.53] 2019-04-10 10:14:45

Амжилт, хэний хүү билээ үзүүлээд өг хулгайч нарын зүрхэнд шар ус хуруулаад өг.

Зочин [43.242.243.56] 2019-04-10 07:48:20

Гол нь маш шудрага тангарагтаа чин үнэнч ажиллаарай Эс тэгвэл ард түмэн дугуй суухгүй шүү. Амжилт хүсье.

zochin [121.57.14.44] 2019-04-10 07:08:37

amjilt

зочин [202.9.43.252] 2019-04-10 06:13:55

зөв бурууг нэг тийш болгож шудрага үнэнээр хуулийн дагуу шийдэхийг ард олон хүсч байна

h [59.153.115.114] 2019-04-10 05:48:46

болж бна сайн ажиллаарай цаг өөр болсон

Zochin [172.58.43.155] 2019-04-10 04:55:58

HOM iin meduulegtee altan tsagaa haanaas avsanaa helsen uu! Garal uusel une tarifaa helsen uu? Aimhai tsaraitaa

Chinii ehneriin amragtaa ugsun beleg ni gesen [126.205.3.229] 2019-04-10 06:33:49

Ehnerii chine amragtaa ugsun beleg shvde


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.