Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг шинэчлэх хөрөнгө шийдвэрлэгдлээ

Б.Гэрэлмаа / Нийслэл

Улаанбаатар Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгон шинэчлэх ажлын хөрөнгийг шийдвэрлэлээ. Тодруулбал, Монгол улсын Засгийн газар, Европын сэргээн босголт хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-т Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Европын сэргээн босголт хөгжлийн банкийг төлөөлж тус банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ирина Кравченко нар гарын үсэг зурлаа.

Энэхүү хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газарт Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас 300 сая ам.долларын зээлийн санхүүжилтийг зам тээвэр, дэд бүтцийн салбарын төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд олгож байгаа юм. Эхний ээлжид Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 4 эгнээ болгон шинэчлэх бүтээн байгуулалтын төслийг хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам нь Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр, “Бүс ба зам болон Бүгд Найрамдах Хятад Ард Улс-Монгол Улс-Оросын Холбооны Улсын эдийн засгийн коридор” санаачилгын хүрээнд хамрагдах эдийн засаг, худалдааны чухал ач холбогдолтой. Монгол Улсын Засгийн газар, Зам, тээврийн хөгжлийн яамны зүгээс энэхүү коридорыг 4 урсгалтай буюу “Asia Highway 3” стандартын 1 дүгээр зэрэглэлийн зам болгохоор ажиллаж байна. 1996 оноос хойш их засвар хийгдээгүй Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ачаалал жилээс жилд нэмэгдэж, хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах, замын өргөтгөл шинэчлэлийг хийх нийгмийн хэрэгцээ, шаардлага өндөр байгаа юм.


Сэтгэгдэл

Зочин [202.179.31.124] 2019-04-10 22:38:32

Хөрөнгө нь шийдэгдээгүй байхад өчнөөн удаа жил дамжаад мэдээгээр гараад байсан хэрэг үү? Нэг замаар ямар их шоуддаг?

zam dagaj hugjil geed l bsan.. [45.117.35.51] 2019-04-10 20:02:55

zam dagaj hugjil geed l baisan haana bna ter hugjil? zam dagaj hulgaich luivarchjid l ihesdeg yum shivdee

Зочин [150.129.142.135] 2019-04-10 18:01:18

ДАН ЦЁМЁНТЭЭР ЦУТГАЧИХ ДАРАА НЬ МӨНГӨТЭЙ БОЛООД БҮРЧИХ..ХАРИН ДАВАА ГҮВЭЭ БОЛГОНОО САЙТАР УХААД НАМСГААД ӨГ..ХОРИХ АНГИА АШИГЛААЧ САЙХАН ҮНЭГҮЙ ХҮЧ БАЙХАД..

Зочин [202.21.109.34] 2019-04-10 17:45:24

Japanuudaar bariulbal zvgeer

Халиун [66.181.177.44] 2019-04-10 16:38:01

Юун хятад вэ? Японуудаар НАРНЫ ЗАМ шиг зам тавиулах хэрэгтэй. Хятадууд дандаа хулхи зам тавьж өгдөг шүү дээ.

Зочин [103.212.118.205] 2019-04-10 16:30:41

чанартай барья хэдэн жилдээ толгой овдохгуй байя гэвэл Хятадын компанид огоорэй. 2 - 3 том компани материалы огсон гэсэн. манайх оорсдоо естой худлаа. Дундговийн зам шиг барьж дуусаагуй шахуу нохоос эхлэнэ шуу

Зочин [150.129.142.135] 2019-04-10 17:55:54

Дундговийн замыг хятадууд барисан биз дээ.

Зочин [103.229.121.41] 2019-04-10 14:47:38

Бvтээмж ендертэйг нь бодоод Хитад компаниар тавиулах нь дээр байх!! Манайхныг туслагч дагалдангаар оруул!! Манайхныг оруулбал чадал хvчинд нь тохирохоор 5—10 км — ээр хувааж оруулах нь зев байх!! Нэг монгол компанид бvрэн даалгавал баруун зам шиг баларсан юм болж 20 жилийн хэрvvл болно шvv!! Ажлаа хийж чадахгvй болохоороо cvvлд нь АН-д элсэж ороод хариуцлагаас зугтаад олдохоо больдог тэр замаар орно шvv!,

Сэлэнгэ [59.153.113.189] 2019-04-10 14:29:15

Ашгүй дээ сайхах мэдээ бна хурдан чанартай зам босвол уул нь сайхан л байна шүү амөилт хүсэе

Зочин [202.179.31.25] 2019-04-10 13:58:33

Европын том банкинд халтар царайтай хулмастай орос хүүхэн бхийн сонин юмаа оросууд ч бүдүүлэг тарихчид шүү дээ

Зочин [202.9.43.254] 2019-04-10 19:31:29

Орос биш хохол хүүхэн .... Одоо европчууд оросуудаас бүрэн татгалзсан ......тэд хэзээ ч оросуудтай хамтарч ажиллахгүй харин байлдаж бол магадгүй...гэхдээ оросууд хүчирхэг цөмийн зэвсэгтэй тул тэд айж бгаа...

Зочин [66.181.178.169] 2019-04-10 14:59:35

Үнэн шүү

Зочин [202.179.26.70] 2019-04-10 13:48:13

Бетон цутгамал байх хэрэгтэй. Хямд гэсэн шүү дээ. Монголын дарга нар мөнгөнөөс идэх гээд л асфальт тавиулна гэж тэнэгтээд байгаа гэсэн

Зочин [150.129.142.135] 2019-04-10 17:56:35

яг

Зочин [150.129.142.135] 2019-04-10 13:29:07

өөрсдөө хийвэл зүгээр юмаа


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.