"Капитал" банкны 20 саяаас дээш төгрөгийн хадгаламжтай иргэд Монголбанканд шаардлага хүргүүллээ

М.Амаржаргал / Нийгэм

“Капитал” банканд 20 сая төгрөгөөс дээш хадгаламжтай иргэд өнөөдөр 10.00 цагт Монголбанканд шаардлага хүргүүллээ. Тус шаардлагад:

  • Татан буулгаж байгаа нийт хадгаламж эзэмшигчдийн /20 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй/ нэрс болон хохирлын хэмжээг гаргаж өгөх
  • Чанаргүй зээлдэгчдийн нэр болон зээлийн хэмжээ, төлөх хугацаа, барьцаа хөрөнгүүдийн талаар мэдээлэл өгөх
  • “Алтжин” худалдааны төвийн захирал Г.Алтан, Эдуард Сүрэн гэх этгээдүүд тус банкинд маш их хэмжээний мөнгөн дүнтэй хадгаламжтай байсан. Түүнийгээ банк татан буух гэж байгаа сургаар жижиглэн 20 сая хүртэлх төгрөгийн хадгаламж болгон бусдын нэр дээр шинээр данс үүсгэсэн талаар мэдээлэл өгөх.
  • Монголбанк татаж бууж байгаа "Капитал" банкны үйл ажиллагаа нь 2015 оноос хойш доголдоод байхад ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн талаар мэдээлэл өгөх
  • “Капитал” банкны хувьцаа эзэмшигчдийн нэрс нийт актив, бүртгэлтэй хөрөнгүүдийн жагсаалт гаргаж өгөх гэх мэт шаардлага хүргүүлжээ.

Хохирогчдын эрх ашгийг хамгаалах “Шударга төв” ТББ-ын тэргүүн Х.Оюунцэцэг: “Банк дампууруулах хэмжээнд хүргэсэн зээлдэгчдийг Монголбанк зарлах ёстой. Мөн банкны 99.97 хувийг эзэмшдэг гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн атлаа “Капитал” банк надад хамааралгүй гэсэн УИХ-ын гишүүн Б.Ундармаатай өнөөдөр уулзана. Өчигдөр “Капитал” банканд 20 сая төгрөгнөөс дээш хадгаламжтай 60 орчим иргэн хохирогчдын холбоонд хандсан. Монголбанкнаас тус банкийг дампуурсан гэдгийг зарласан өдрөөс хойш хохирогчдын сэтгэл санаа маш хүнд хямралтай байна. Монголбанк арилжааны банкуудад хяналт тавих эрх бүхий байгууллага. 2015 оноос хойш “Капитал” банкны үйл ажиллагаа доголдож эхлэхэд ямар хяналт тавьж чиг үүрэг өгсөн талаар бид мэдэх хэрэгтэй байна. Дээрээс нь банкны чанаргүй зээл 80 хувьд хүрсэн гэлээ. Гэтэл арилжааны банкуудын чанаргүй зээл таван хувьд хүрэхэд улаан гэрэл асах хэмжээнд хүрсэн байдаг аж. Гэтэл 80 хувь хүртэл нь чимээгүй байсан Монголбанк ямар хариуцлага хүлээх вэ. Бидэнд хуйвалдаж, хавсарсан гэж харагдаад байна. “Капиал” банканд 20 сая дээш хадгаламжтай 800 гаруй хүн байна. Нийтдээ 42 тэрбум төгрөгт хүрнэ гэсэн тоо баримт байна. Цаашид 20 сая төгрөгнөөс дээш хадгаламжийнхаа мөнгийг ямар арга замаар гаргаж авах вэ гарц гаргалгааг мэдэж авмаар байна” гэлээ.

Хадгаламж эзэмшигч Д.Халзан: “Би энэ банканд 300 орчим сая төгрөгийн хадгаламжтай байсан. Би 2010 оноос Капитал банкинд хадгаламж нээлгэсэн. Насаараа хөдөлмөрлөж, багахан бизнес хийж цуглуулсан мөнгөө хөгшин бид хоёр энэ банкинд хадгалуулсан. Би хамгийн сүүлд өнгөрсөн гуравдугаар сарын 26-нд “Капитал”-д очиж хадгаламжийн хугацаагаа сунгуулаад, хүүгээ аваад гарсан. Тэр үе лавлахад “Манайд ямарч доголдол гараагүй, хэвийн ажиллаж байгаа” гэж хэлсэн. Тээвэр хөгжлийн банк татан буугдахад биднийг дуудаад “Банкны үйл ажиллагаа доголдсон. Та мөнгөө шилжүүлж авна уу” гэхээр нь хамгийн ойроор нь “Капитал” банк руу шилжүүлсэн. Гэтэл энэ банк ямар ч мэдээлэл өгөхгүй удаа дараа танай банкны үйл ажиллагаа доголдож байна гэхэд “Үгүй” гэж хариулаад л байсан. Хадгаламж дахь мөнгөө татах гэхээр “Манай банкны талаар гадуур худал мэдээлэл цацагдаад байна. Та мөнгөө татах шаардлага байхгүй” гээд мөнгө гаргаж өгдөггүй байсан. Гэтэл өнөөдөр хар л даа. Гэнэтхэн нэг л өдөр дампуурлыг нь зарлаж байна” гэлээ.


Сэтгэгдэл

иргэн [202.131.251.130] 2019-04-11 04:26:20

Ундармаагийн хөрөнгийг хурааж төлүүлэх хэрэгтэй

Оожоо [64.119.22.154] 2019-04-11 00:30:46

МАН ер нь муу ёрийн нам даа

Зоч [66.181.161.105] 2019-04-10 23:36:07

Одоо ч нөхдүүд АН, Элбэгээ, Үүл өөр хэн ч юм нэгэнрүү бухаж эх оронч дүрээр сэнхэртэл яринаа. Иимэрхүү болон тараана, барина, шалгана, цуцлана гэсэн фонтой 20 оны сурталчилгааны ажиллагаа үргэлжилнээ

Soguuliin hurungu bosgoj bn [108.218.234.108] 2019-04-10 16:56:29

MAN soguuliin hurunguu bosgoj bn daa

Зочин [66.181.176.17] 2019-04-10 16:02:51

улсынх юм чин найдвартай дампуурал ойртоход төрийн хяналттай гээд итгэдэг. гэтэл шуналтнууд төрийн банkийг хувчилж авах гэж санаархаад бгаа сураг дуулдсан. хувийн болчихвол найдах банk бхгүй боллоо. хувчилж авах биш өөрсдөө мөнгөө гаргаад шинэ банk бий болгоход ер н яадаг бнаа. дандаа л улсын юмыг авна авна л гэх

зочин [112.72.11.106] 2019-04-10 15:44:35

хуйвалдаан.Даанч энэ бүхнийг таслан зогсоодог эрүүл төр бахгүй байна.Төр банкыг залгихаар бэлтгэж маневр хийж байгаа нь энэ

Зочин [77.111.247.17] 2019-04-10 15:44:01

Хүүк эби барзгар баабар олон улсууд банк дампууруулж идсэн дээ

Зочин [77.111.247.17] 2019-04-10 15:42:40

Халзан гуай ч халзарлаа даа

Зочин [202.126.89.184] 2019-04-13 08:18:38

Хөдөлмөрөөрөө зүтгэж яваа настай хүнийг элдвээр хэлж яахнав дээ

Зочин [66.181.161.85] 2019-04-10 14:41:22

yndarmaa gegcn xvvxen lyyxaan enxoldiig xamgaalj Xvrelcvxiin ecreg baican odoo karier n tugcuj baina daa zailyyl nytgiin ner baacdlaa

Мэдээлэлд ойр байх сайхан [139.5.217.152] 2019-04-10 13:53:20

Иргэдийн иргэний үнэмлэх цуглуулаад хохиролгүй салдаг хүн мэдээлэлийг Монгол банкны хэн гэдэг хүнээс авч чаддаг вэ?Авлига ийм хохиролтой

Huhuhu [139.5.218.202] 2019-04-10 13:13:52

Huu ondor zarlaj 100.0 sayaas deeshhiig tohiroltsoj undruur hadgaldag. Manai naiz ovoo heden yum namar hiisen. Huund ni bolood. 200 sayiig. Bi bitgii muu bank. Tetgevree ch tavikh mungugui bolchdog geed helehed minii ugend oroogui. Hohi ni gej bi helsen

Huu ni hedtei baisiim be? [108.218.234.108] 2019-04-10 16:52:06

Undur huu gej yag hed baisiim be?

h [122.201.21.67] 2019-04-10 11:37:11

irgediin mungiig zaawal tulj baraduularai

ard [202.126.89.63] 2019-04-10 11:35:32

Хүн банканд мөнгөөхииж болохгүй эдгүүсиин байгуулсан ххк хувьцааг авиилдааа нэг өдөрл ханшин унан нэг дэлгүүр гуанз нээгээд ажилуулхгээл үзхээр бөөн шалгаж байна эсвэл хаана барин монгол мөнгөтэй хүн үлдэхнүүү нам нам дагасан лаларуудл мөнгөтэй байнадааа

Zochin [103.26.194.144] 2019-04-10 10:46:06

Hergees multarah gesen bashir arga shu de dampuural gedeg chin. Hariutslaga tootsoh heregtei!

Zochin ii [66.181.161.74] 2019-04-10 10:31:16

Ene talaar haanaas asuuj boloh bol. Medeh hvn bval heleed uguuch. Lavlah utas ni bolohgvi yum.

Zochin [203.217.139.228] 2019-04-10 09:01:10

Undarmaa gedeg ene baliar avgai /nuhriig ni Ariunbold gedeg/ undur huu amlaj irgediin mungiig uurtuu tatchihaad odoo uguh uguhguidee tulaad baihdaa yadgiin be. Turuur tuluuleh sanaatai zavaarch baigaa baih, Mash bayan avgai uuruur ni tuluuleh heregtei.

Зочин [202.126.89.8] 2019-04-10 08:01:23

Энэ Баяртсайханыг шалгах хэрэгтэй

Зочин [202.179.10.22] 2019-04-10 07:28:57

10 хоногийн дотор мөнгөө авахгүй бол олдохгүй гэж үнэн үү

БЫӨ [66.181.161.97] 2019-04-10 07:26:41

АЛЬ Ч БАНК ЕР НЬ НАЙДВАРГҮЙ. 1 Л ӨДӨР ДАМПУУРНА. УЛС МӨНГИЙ НЬ БУЦААЖ ӨГӨХ ГЭЖ НОХОЙН БАААС ШИГ ЦУВУУЛНА. ТЭГЭЭД ЦАГ ХУГАЦАА ХҮҮ ЭНЭ ТЭР ХОГ БОЛНО. ЗА БАЯРТАЙ

Зочин [202.170.80.25] 2019-04-10 07:18:30

Мэдээж хэрэг ажилтнууд нь юу л гэж банкаа дампуурна гээд мэдээлэл өгөөд сууж байхав дээ. Энэ их мөнгө хадгалуулсан хүмүүсийн өөрсдийнх нь л шунал байхгүй юу. Капитал бусад банкнаас хамаагүй өндөр тусгай хүүгээр хадгаламж авдаг. Тэрэнд нь хууртсандаа хохирч байвал ёстой хохь нь гэж хэлье. Манай улсын жаахан мөнгөтэй хүмүүст банкны найдвартай байдал чухал гэдгийг харуулсан том сургамж болно энэ дампуурал.Энэ хүмүүс бол аль өндөр хүү амласан банкинд аваачиж мөнгө хийдэг. Тэр банкны найдвартай байна уу гүй юу гэдгийг огт судалдаггүй ш тэ.

Huu ni hed baisiim be? [108.218.234.108] 2019-04-10 16:54:43

Huu ni yag hed baisiim be?

зочин [66.181.161.32] 2019-04-10 06:03:30

ман ын гадаа очиж жагссан н дээр ундармаа би мэдэхгүй нам мэднэ гэсэн ш дээ

Naraa [64.119.18.80] 2019-04-10 05:58:45

Hadgalamj ezemshigch nartaa bnga hudlaa yarina. Tanaih tsahimaar yarigdaad bnaa uil ajillagaa heviin baij chadahu geheer zugeer tsuu yaria gd bsan. Olon udaa asuusan tov bankni zahiral ni hurtel zugeeree l gd bsan. Mongoo yaj olj avah ve? Batalgaa bna u

Зочин [139.5.217.101] 2019-04-10 05:44:08

Манай Монгол банканд ажилдаг хүмүүс дотор байгалын ухааны дата анализ хийдэг мэргэжлийн хүн нэг байхгүй. Монгол банк эрсдлийн үнэлгээг хийж чадахгүй ирсэн гол шалтгаан нь дээрх мэргэжлийн ур чадвартай хүн байхгүйтэй холбоотой. Нөгөө талаас эрсдлийн үнэлгээг хийж чадахгүй байсан болохоор гүйлгээний банкны дампуурлыг урьдчилан сэргийлж чадахгүй байгаа юм. Монгол банканд байгалын ухааны тооцоолон бодох, загварчлал, эрсдлийг зөв дүгнэх чадвартай хүнийг ажлуулахыг шаардаж байна. Монгол банкны эрсдэл их байна.

Зочин [139.5.217.101] 2019-04-10 05:47:22

Өөрөөр хэлбэл эрсдлийн тооцооны инженер байхгүйтэй маш их холбоотой.

100% tatvar avdag baij [108.218.234.108] 2019-04-10 05:43:46

Huunees 100% tatvar avdag baij, butsaaj uguhduu 20 saya- g l ugnu gej doromjilj baigaamuu. Humuusee zad zargaldaad munguu 100% + huutei ni avaarai. Mongol bankiig haraad mud butehgui, tiimees ezed ni bolon tom zeeldegch nariig ni huviaraa shantaajilj tootsoo hiigeed avsan ni shuluuhan baih.

Ардын нам банк залгидаг уу [66.181.184.216] 2019-04-10 05:43:35

Буруу мэдээлэл өгч хууран мэхэлсэн гэж хэрэг үүсгэх бооомжтой . Ардын нам банк дампууруулж бизнэс хийдэг гарууд угаасаа. Хадгаламж зээлийн хоршоод Махн -ын үэд унасан. За тэгээд Хадгаламж Зоос Анод банкууд Ман-ын үeд л бас унасандаа. Одоо Капитал банкийг залгилаа. Ардын намын дарга дорго гишүүд нар банк залгиж бизнэс хийж мөнгөждөг сонгуулмйн мөнгөө босгодрг гэсэн хардлага олрн нийтмйн дунд байна. Үнэний хувьтай байхыг үгүйсгэхгүй юмдаа. Чөтгөр шулам болж лээ угаасаа

Зочин [66.181.190.191] 2019-04-10 06:29:43

харин тийм аргатай хүмүүс байгаа юм. бас Эрдэнэтийг ёстой сэглэнэ шүү дээ.

Зочин [49.0.184.30] 2019-04-10 06:24:30

biznes bish luiwar


31 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
31 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.