Баянзүрх дүүргийн удирдлагуудыг шалгуулна гэв

П.Урнаа / Улстөр

Өнөөдөр Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Дэмбэрэл, Г.Хонгор, А.Баяр нар сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. 2017 оны эхний найман сард төсвөө огт батлалгүй, дур зоргоороо хяналтгүйгээр захиран зарцуулсан зөрчил илэрсэн тухай мэдэээллэв.

Энэ үеэр ИТХ-ын төлөөлөгчид БЗД-т сүүлийн долоон жил төсвийн хууль зөрчиж, төсвийн сахилга бат алдагдуулсан хүмүүс БЗД-ийн Тамгын газрын үүдэнд эсэргүүцлийн жагсаал хийж, дүүргийн үйл ажиллагааг гацааж байгаа гэлээ. Иймд Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд хандан санхүүгийн хариуцлага алдсан БЗД-ийн өнөөгийн удирдлагуудыг хууль журмын дагуу шалгаж, иргэдийн алдагдсан эрхийг сэргээж өгөхийг хүсэв.

Энэ тухай БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч Б.Дэмбэрэл хэлэхдээ “Сүүлийн үед БЗД-ийн ажил зогссон. Дүүргийн Тамгын газрын барилга руу нэвтэрч орох боломжгүй болсон. Энэ бүхний цаана төсвийн сахилга бат алдсан, олон иргэдийн сайхан амьдрах боломжийг хулгайлсан хүмүүс байгаа” гэсэн бол ИТХ-ын төлөөлөгч Г.Хонгор “Дүүргийн хэмжээнд иргэдэд нэн шаардлагатай төслүүдийг хэрэгжүүлэхгүй сахилга батгүй ажиллаж ирсэн нь хүмүүс өнөөдрийн дүүргийн засаглалын хямралыг бий болгоод байна. Хууль хяналтын байгууллага төсвийн хөрөнгийг үр дүнгүй зарцуулсан хүмүүсийг шалгах ёстой” гэсэн юм.

Баянзүрх дүүрэгт Нийслэлийн аудитын газраас хийсэн шалгалтаар 2015 онд 1.5 тэрбум, 2016 онд 5.1 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан билээ.


Сэтгэгдэл

Зочин [139.5.217.101] 2019-04-10 10:47:13

Ямарч ялгаагүй хоёр нам. Хэрүүлгүй шийдэж болно доо.

Сараа [59.153.113.189] 2019-04-10 06:26:34

БЗД г тараа

зочин [66.181.161.32] 2019-04-10 06:02:05

хууль бус сонгууль зохион байгуулсан хүмүүсээ шоронд хийх хэрэгтэй


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.