Прокурор А.Цэрэнсодномтой  холбоотой хэргийг Цагдаагаас шалгаж эхэлжээ

У.Уранцэцэг / Хууль

Өнөөдөр /2019.04.10/ Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвд цагдаагийн байгууллагаас энэ оны нэгдүгээр улирлын гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Нийслэлийн цагдаагийн газрын мөрдөн шалгах газрын хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга цагдаагийн дэд хурандаа Э.Товуудорж хэлэхдээ:

“Энэ оны нэгдүгээр улиралд нийслэлд 6666 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1309 хэргээр буюу 16.4 хувиар буурч илрүүлэлт тодорхой хувиар өссөн сайн дүн мэдээ гарсан байна.

Тухайлбал,

-хулгайлах гэмт хэрэг 36.2 хувь,

-дээрэмдэх гэмт хэрэг 42.7 хувь,

-хүний амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэмт хэрэг 12.7 хувь,

-хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 13.3 хувь,

-халаасны хулгайн гэмт хэрэг 49.3 хувиар тус тус буурчээ.

Үйлдэгдэж байгаа гэмт хэргүүд дээр дүн шинжилгээ хийхэд хөдөө орон нутгаас нийслэл хотод ирж гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүсийн тоо нэлээдгүй өсөх хандлагатай байна. Эдгээр иргэд хотод ирээд тодорхой оршин суух хаяггүй, нийтийн байруудад амьдарч, шөнө оройн цагаар гарч дээрмийн болон бусад гэмт хэрэг үйлдэж байна.

image

Иймээс нийслэлд нийтийн байр түрээсэлж үйл ажиллагаа явуулдаг 649 байгууллагад шалгалт хийхэд:

-зөвшөөрөлтэй гэрээ байгуулан ажиллаж байгаа 195,

-ямар нэгэн зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа 454 аж ахуй нэгж байгууллага байв.

Шалгалтын үеэр цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж байсан 140 оргодол этгээдийг нийтийн байрнаас олж тогтоосон.

Дээрэмдэх гэмт хэрэг ихээр бүртгэгдэж байгаа нийслэлийн Баянгол дүүрэг дахь цагдаагийн нэгдүгээр хэлтэс шөнө оройн цагаар эргүүл шалгалтын ажлыг явуулахад, хоёр бүлэг зургаан этгээд бага насны хүүхэд болон шөнө оройн цагаар ганцаараа явж байгаа эмэгтэйчүүдийг дээрэмддэг болох нь тогтоогдсон” гэв.

Харин НЦГ-ын халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга хурандаа Э.Бат-Эрдэнэ “Халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг сэжигтэй 53 этгээдийг цуглуулж хууль сурталчлан гэмт санаа бодлоос нь татгалзуулах чиглэлээр үйл ажиллагаануудыг явуулсан бол гурван бүлэг 18 этгээдийг дайчлан баривчлан шалгасан. Хууль бусаар гар утас эд зүйлийг худалдан борлуулдаг гурван ченжийг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна” гэв.

Мэдээллийн дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Өчигдөр хууль зүйн байнгын хорооны хурал дээр О.Баасанхүү гишүүн өөрийг нь эрүүгийн цагдаагийн ажилчид тойргийн гишүүдтэйгээ уулзаж байхад нь тагнаж чагнасан гэсэн асуудал яригдсан. Үүнийг шалгасан уу?

-2019 оны гуравдугаар сарын 24-ны өдөр УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийн сонгогдсон тойрог болох Эрдэнэт хотод иргэд сонгогчидтой уулзах уулзалтыг аймгийн хүүхдийн ордонд 15.00 цагийн үед зохион байгуулсан. Үүнд цагдаагийн байгууллага хуулиар хүлээсэн үүргийн дагуу олон нийт цугласан газар эргүүл гаргаж ажилласан. Эргүүлийн чиглэлд ажиллаж байсан цагдаагийн алба хаагч эргүүлд гарч байхдаа өөрийн жудогийн секцэд хамт бэлтгэл хийдэг байсан танил дүүтэйгээ тааралдсан.

Тааралдаад энгийн яриа өрнүүлээд салсан бөгөөд тааралдсан хүн нь УИХ-ын Баасанхүүгийн орон тооны бус зөвлөх болж таарсан. Тэрээр, гишүүнд таньдаг ахтайгаа тааралдсан тухайгаа хэлтэр О.Баасанхүү гишүүн ЦЕГ-ын даргад танай цагдаагийн ажилчид намайг тагнаж чагнаад байгаа юм биш үү гэх агуулга бүхий аман гомдол гаргасан. Үүний дагуу дотоод хяналт шалгалт аюулгүй байдлын хэлтсээс энэ асуудлыг шалгаж, ЦЕГ-аас О.Баасанхүүд албан ёсоор мэдэгдсэн. УИХ-ын гишүүнийг тагнаж чагнасан асуудалгүй.

-Сүхбаатар дүүргийн ахлах прокурор А.Цэрэнсодномтой холбоотой хэрэг танайд шалгагдаж байгаа юу?

-Шалгалтын ажиллагаа эхэлж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй.


Сэтгэгдэл

Saran [180.149.93.98] 2019-04-11 03:34:27

Энэ хүн сэтгэцийн хувьд жаахан эрүүл байх шүү

Зочин [202.126.89.175] 2019-04-10 16:42:05

sonsogch [66.181.161.18] 2019-04-10 15:25:21

Hotiin geed bga nuhud yadag we kamergvi gazruudad gemt hereg hiideg bolohoor ilereegvi heregmash ih bdag baih da huurhii

zochin [139.5.219.81] 2019-04-10 14:17:17

baasanhuu gej vsen baas bna

Зочин [59.153.112.140] 2019-04-10 15:00:31

ЖДҮ аваагүй, авилга аваагүй банк дампууруулаагүй 60 тэрбум орооцолдоогүй ЧАМД ЯМАР ГАЙ БОЛОВ? ХАМААТАН ЧИНЬ ХУЛГАЙ ХИЙХЭД СААД БОЛООД БНУУ үхэр манааг минь

Зочин [103.10.21.77] 2019-04-10 07:40:00

НИЙТИЙН БАЙР БУЗАР БУЛАЙН ГАЗАР ШҮҮ ДЭЭ

Гурван зургаа гарна гэдэг их муу ёрын зүйл. [202.131.228.118] 2019-04-10 07:32:07

6666 хэрэг гэдэг чинь ЧӨТГӨРИЙН ТОО байнадоо. Нэг л муу ёр үүгээр шүглээд яваад байна.

Зочин [202.131.232.78] 2019-04-10 07:22:23

Нийтийн байрнуудыг хянадаг шалгадаг байгууллага албан тушаалтан байх хэрэгтэй л байгаа юм.Хувь хүний эзэмшлийнх гээд орхигдуулаад эцэст нь хамаг муу муухайгын үүр уурхай л болж байна.Эзэд бол яахав мөнгийн авч байвал хэн ч орж байхад тоодоггүй .Хэлээд ч нэмэргүй.Тэдэнд хэдэн халтар цаас нь чухал.Ямар хүн ямар айл хэдэн хүн амьдрах гээд бүр цаашлаад эрүүл ахуй тал дээр ч анхаарах ёстой.

Зочин [202.126.89.123] 2019-04-10 07:16:28

Энэ олон хүн эрэн сурвалжлагдаж байхад, хэвлэл мэдээлэл цахим орчин, автобусны буудал, олон нийтийн газар зурагтай нь тавьсан бол эрт баригдах боломж байсан.

Зочин [66.181.176.167] 2019-04-10 07:58:34

Тийм

Зочин [202.126.89.123] 2019-04-10 07:11:27

Хөдөөний оркууд гудамж камертай, автобус камертай гэдгийг мэдэхгүй хулгай дээрэм, зодоон цохион хийгээд яваад байна.

Зочин [103.26.193.48] 2019-04-10 09:44:45

Харин тийм


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.