Арьс ширний сургалт, судалгаа инновацийн төв байгуулна

Д.Тулга / Нийгэм

Европын холбооны Erasmus + хөтөлбөрийн санхүүжилтээр “Establishment of Leather Hubs in Russia and Mongolia” буюу “Арьс ширний сургалт, судалгаа инновацийн төв байгуулах” төсөл 2019 оны 01 сарын 15-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Төслийг Монгол улсын ХААИС, ШУТИС, Арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, ОХУ-ын Улан-Үдэ хотын Дорнод Сибрийн технологи удирдлагын их сургууль, Бурядын ХАА-н Академи болон Худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран хэрэгжүүлж байна.

Төслийн зорилго нь арьс ширний салбарын R&D буюу судалгаа хөгжүүлэлтийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, инноваци дамжуулах замаар үйлдвэр болон их дээд сургуулиудын хооронд гүүр болоход оршино. “Арьс ширний сургалт, судалгаа инновацийн төв байгуулах” төслийн ерөнхий зохицуулагчаар Туркийн ЭГЭ их сургууль ажиллаж, Итали, Грек, Польш, Румын болон Латви улсын арьс ширний төвүүд зөвлөх үүрэгтэй оролцно.

“LeatHub” төвөөр дамжуулан Европын орны түншлэгчдээс туршлагыг нэвтрүүлэх ажлыг зайн болон ганцаарчилсан сургалтын аргаар хэрэгжүүлж, web- conference хийх замаар харилцах юм. Тус төв нь шаардлагатай тоног төхөөрөмжүүд, европын орны эрдэмтэн, судлаачдын инноваци, бизнесийн туршлагын талаархи мэдээллийн сан, веб платформоор хангагдана. Веб платформ нь олон нийтэд нээлттэй байх ба веб хуудаст хандан мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх юм.


Сэтгэгдэл

Зочин [103.212.116.65] 2019-04-13 02:22:17

Евходын олон их сургууль дээр ERASMUS хөтөлбөр байлаг ба зөьхөн магистр доктор оюутнууг сургууль аоорондын солилцоогоор stage д явуулдаг.Тэтгэьжрт гарах дөхсөн багш нар нар нь яваад байдгыг мэдэхгүй бн.

Зочин [103.212.116.65] 2019-04-13 00:57:40

Сургууомйэ багш нар хэзээ ч судлаач биш.Харин судлаач хүн багш болж чадна.

Зочин [103.212.116.65] 2019-04-13 00:49:41

ШУТИС д очсон Ой модны эрлэм судлалын төв үйл ажиллагаагүй болж 4замд балгас брлсон Нэхмэлийн хүрээлэн нэр нь байхгүй болж сургууль ч биш хүрээлэн ч биш болсон.Хөнгөний зураг төслиын институт мөнгөар арьс хийдэг газар болсон.Ингэж л хөгжүүлнэ гэж юу байхав лээ.ШУТИС -ШУНАЛТАЖ УНАГААЖ ТАРААЖ ИДДЭГ СУВАГ гэсэн үгниы товчлол

Зочин [103.212.116.65] 2019-04-13 00:39:28

ШУТИС юу ч хийж чадахгүй.арьс ширний чиглэоийн мэргэжлийн анги.төгсөгч байхгүй Арьс ширний мэргэжлийн багш байхгүй хэдэн тэтгэвэртээ гарсан багш нараараа хичээл заалгах боловч тэд нар нь дандаа гутлын технологич нар.Хими мэдэхнгүй Давсны томьёо ч мэдэхгүй.Худлаа юм хийсэн нэртэй энд тэнд хурал хийгээд цай кофё уугаад л тардаг бодит үр дүн алгадаа.Ингэж байснаас наад төслмйнхөө мөнгөөр гадаадад хэдэн оюуиан сургах нт улс оронд хэрэгтэй .Хэднн тэтгэрт гарсан.гарах дөхсөн багш нар гадаадад хуралд оролцлоо гээд монголын ахьс шир хөгжихгүй.Гаднаас хэдэн монголыг үзэх гэсэн хэдэн хөгшид ирнэ хурал хийнэ.хээр гарна.Тайлан гэж хэдэн логотой болсон хэдэн хуудас.марлийсан өөрсдийнх зураг.Багш хүн судлаач биш

Зочин [103.212.116.65] 2019-04-13 00:25:57

Тэр төь байгаа.Арьс ширний салбартаа туршилт судалгаагаа хийгээд стандартаа боловсруулаад экспортын шинжилгээ оюутнуулыг дадлагажуулах гэх мэт.в бодит ажил хийж бндаа. Арьс ширнмй чиглэлээр гадаадын олон төсөл байдаг боловч хэрэгтэй байгуулоага нь ШУТИС ийн хэдэн механик мнженер эдийн засагч багш нар хэхэгжшшонэ гээд будаа болгож бндаа

Зочин [202.179.31.4] 2019-04-11 03:39:28

Бид мөнч их хөглөх юм даа. Хоцрогдсонч гэсэн арьс ширээ үйлдвэрийн аргаар боловсруулаад гутал,савхин дээлээ хийгээд өмсөөд болж байсныг устгаж орхиод одоо цоо шинээр арь боловсруулахад дахиад сурган ч гэх шиг,тэр чигээрээ байсан бол техник,технологио шинэчлээд одоо дэлхийд гаргчихаар боллоош дээ хайран хайран цаг хугацаа,үндэсний үйлдвэр....

tuguldur [202.179.25.209] 2019-04-10 10:08:07

holbogdoh utas baina uu?? hna bdg gazar yumbe yu hiidgiin ochij uulzah gesen yum holbogdoh utas ugnu vv

Зочин [112.72.8.90] 2019-04-10 09:24:36

арьс ширний эрдэм шинжилгээний төв гэж Чех улсын тусламжтайгаар баригдсан өвч тоноглогдсон 6 орчим хими технологийн лабораторитой туршилтийн томоохон цехтэй сайхан төв байлаа. устгаад л хаясан осолгүй барилга нь байна билээ. түүнийгээ хуудуутай хувьчлалаас нь буцаан авч шинэчлэн тоногловол арай хямд тусах бизээ. гэхдээ эхлээд үйлдвэрүүд нь байх ёстой юм биш үү одоо монголчууд арьс ширний анхан шатны боловсруулалт хийж байгаа юм уу

Д.Ламжав [122.201.21.203] 2019-04-10 09:12:16

Арьс ширийг яаж сургадаг юм бол? Арьс шир боловсруулах сургалт байсан юм болов уу.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.