“Босоо заяатай монгол 9” хүүхдийн бөхийн барилдаан болж байна  

Т.Хулан / Улстөр

УИХ-ын гишүүн С.Бямбацогтын санаачлагаар цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд зохион байгуулдаг “Босоо заяатай Монгол” үндэсний бөхийн барилдаан 9 дахь жилдээ Ховд аймагт болж байна.

Барилдаанд Жаргалант сумын болон 16 сумын 30 цэцэрлэгийн 160 орчим хүүхэд багачууд оролцож авхаалж самбаа хүчээ сорьж уран мэхээ уралдуулан барилдаж байгаа аж.

Монгол үндэсний бөхийн дэг жаяг, арга техникийг бага наснаас нь эхлэн хүүхэд багачуудад таньж мэдүүлэх, сурталчилах, Ховд нутгаас төрөн гарсан улсын алдар цолтой бөхчүүдийн ирээдүйн залгамж халааг бэлтгэж ирээдүйн аваргуудыг төрүүлэх, барилдах дур сонирхолтой хүүхдүүдийг хөхүүлэн дэмжиж, тэдний авьяас чадварыг нээн илрүүлж хөгжүүлэх, эрүүл чийрэг бие бялдартай иргэн болгон төлөвшүүлэх зорилготой юм байна.

ЭХ СУРВАЛЖ: NEWKHOVD.MN

image

image

image


Сэтгэгдэл

монгол [5.77.26.139] 2019-04-10 23:15:09

худалаа хуухэд онгиргон сагсуу болгож хумуужилд согогтой болно ! эвсэл зов ходолгоонд сурах зов унаж сурдаг тэгэхгуй бол уурдийн тахир татуу болно гэмтэнэ зовно хайртай хуу чинь !!!

зочин [103.229.120.36] 2019-04-10 11:56:07

Энэ илүү арга хэмжээ байна. Бага насны хүүхдүүдийг ѳрсѳлдүүлэхгүй гэсэнтэй зѳрчилдѳж байна Бѳх болох хүүхдүүд ѳѳрдѳѳ торойгоод товойгоод гараад ирнэ. Үүний оронд зан харьцаа эх оронч үзэл тѳлѳвшүүлвэл зүгээр биш үү

Зочин [66.181.161.72] 2019-04-10 13:10:21

Хуцалгүй дуугай бай чи... Монгол хүн мянга2 ан жил барилдаж ноцрлдож ирсийн. Бидний дархлаа ингэж байж л Монгол хүн болдийн

Ирээдүйн аваргууд [103.87.255.42] 2019-04-10 08:22:47

Иржэдүйн сварга арслангууд энэ хөөрхөн хүүхдүүд дундаас төрнө дөө. Бямбацогт гишүүндээ баярлалаа


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.