“Улсын тариаланчдын зөвлөгөөн” болж байна

П.Урнаа / Улстөр

“Улсын тариаланчдын зөвлөгөөн” өнөөдөр төрийн ордонд болж байна. Энэ удаа Монгол улсад Атар газар эзэмшиж газар тариаланг шинжлэх ухааны үндэстэй, бие даасан салбар болгон хөгжүүлсний түүхт 60 жилийн ой тохиож, газар тариалангийн салбарт техникийн үе шаттай шинэчлэл хийгдэж байгаа гэдгээрээ онцлогтой аж.

Улсын тариаланчдын зөвлөгөөнд Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле тэргүүтэй, 21 аймгийн удирдлага, ХААГ-ын мэргэжилтэн, тариаланчид оролцож байгаа юм. Зөвлөгөөнөөр 2019 оны зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ, техник технологийн шинэчлэл, хаврын тариалалтын бэлтгэл явц, хаврын тариалалтад баримтлах технологийн ерөнхий зөвлөмж, төрөөс үзүүлэх дэмжлэг, газар тариалангийн салбарын хөгжлийн чиг хандлага, анхаарах асуудлуудын талаар мэдээлэл өгч, санал солилцож буй аж.

-2019 онд 478.4 мянган га-д тариалалт хийнэ-

2019 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтын 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Ховд аймгийн Булган, Жаргалант суманд жимс жимсгэнийн суулгац үржүүлгийн төв байгуулах, Булган аймагт Шинэ хөдөө төслийн хүрээнд 7 суманд тус бүр 8 га талбай бүхий жимс жимсгэнийн дуслын усалгааны төхөөрөмж, суулгац, нийлэг хальсан нийлүүлж жимс жимсгэнэ, хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Мөн улсын төсвийн 171 сая төгрөгийн санхүүжилтээр алим, чавга, интоор, үхэр нүд, нэрс зэрэг бага тархацтай жимс жимсгэнийн суулгацыг нийлүүлж үржүүлүүлэх ажлыг зохион байгуулна.

БНХАУ болон Монгол улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Улаанбаатар хотод 50 га талбай бүхий хүлэмжийн аж ахуй байгуулахаар хамтран ажиллаж байна.

2019 онд улсын хэмжээгээр 387.3 мянган га-д үр тариа, үүнээс 367.7 мянган га-д улаанбуудай, 31.9 мянган га-д малын тэжээл, 29.1 мянган га-д тосны ургамал, 13.8 мянган га-д төмс, 8.9 мянган га-д хүнсний ногоо, 7.3 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 478.4 мянган га-д тариалалт хийнэ.

Ургац хураалтын дүнгээр 508.1 мянган тонн үр тариа, үүнээс 487.2 мянган тонн улаанбуудай, 63.8 мянган тонн тэжээлийн ургамал, 24.0 мянган тонн тосны ургамал, 165.8 мянган тонн төмс, 107.2 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авч буудай, төмсний хэрэгцээг 100 хувь, голлох нэрийн хүнсний ногооны хэрэгцээний 60 хувийг дотоодын ургацаас хангана.

Нийтдээ 386.3 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэснээр эргэлтийн талбайн хэмжээг 884.8 мянган га-д хүргэж ашиглалтыг сайжруулах зорилтыг дэвшүүлж хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна.

-Тариаланчдад үзүүлэх дэмжлэг үргэлжилж байна-

Тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангах зорилгоор Увс, Хөвсгөл, Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн энэ онд дээрх аймгуудын тариалангийн бүс нутгийг тогтоолгохоор ажиллаж байгаа бөгөөд энэхүү шийдвэрийг гаргуулснаар нийтдээ 10 аймгийн нутагт бүс нутгийг зааглан тогтоосноор цаашид тариалангийн салбарыг эрчимжүүлэн хөгжүүлэх, тогтворжуулах боломж бүрдэнэ гэж үзэж байна.

Газар тариалангийн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах, хүн амын хүнсний хэрэгцээг хангах, үйлдвэрүүдийн түүхий эдийн хангамжийг сайжруулах зорилгоор бодлого, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд “Таримал ургамлын үр сортын тухай”, “Тариалангийн даатгалын тухай” хуулийн төслийг боловсруулж, энэ ондоо багтааж УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна.

Хаврын тариалалтад зориулан тариалан бүхий аж ахуйн нэгж, иргэд 35.6 мянган тонн, ТЭДС болон Улсын нөөцийн салбарт 11.4 мянган тонн, нийтдээ 47.0 мянган тонн үрийн буудайн нөөц бүрдэж, дутагдах 10.0 мянган тонн үрийг импортоор нийлүүлэхээр хүсэлт гаргасан аж ахуйн нэгжүүдэд квот олгох ажлыг зохион байгуулж байна.

-Түүнчлэн энэ хаврын тариалалтад зориулан дотоодын эх үүсвэрээс нөөц бүрдүүлсэн 11.4 мянган тонн үрийн буудайг зөвхөн ТЭДС-гаар дамжуулан 30 хувийн урьдчилгаатайгаар худалдан борлуулж, намрын ургацаас нөхөн бүрдүүлэхээр ОБЕГ-ын Улсын нөөцийн салбартай тохиролцож, хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Газар тариалангийн техник тоног төхөөрөмжийг долоон жилийн хугацаатай зээлээр олгохоор шийдвэрлэжээ.

image

image


Сэтгэгдэл

Гарчигт хаалт хэрэглэсэн нь ямар учиртай юм бэ? [202.131.228.118] 2019-04-11 02:12:05

Сэтгүүлчээ! "Улсын тариаланчдын зөвлөлгөөн" болж байна" гэж арга хэмжээний нэрийг ХААЛТАД бичдэг нь яаж байгаа юм бэ? Үүний учрыг та мэдэхгүйдээ ингэж бичив үү, эсхүл санатайгаар ингэж бичив үү? САНААТАЙГААР ингэж БИЧСЭН БОЛ та энэ зөвлөлгөөнийг бусдыг монхруулах зорилгоор, нүд хуурахын тулд хийж байна гэсэн утгаар та энэхүү нийтлээлээ бичиж байна гэсэн үг. Иймд тэр ХААЛТЫНХАА учрыг олж бичихийг сэтгүүлч болон редакци нь олооройдоо.

Ёслолын "генералууд" зөвхөн НЭЭЛТЭД оролцдог юм. [202.131.228.118] 2019-04-11 02:00:29

Дарга нарыг КРЕСЛ дээр суулгачихсан хурал болсон байншдээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл дарга нар хурлын НЭЭЛТЭНД оролцочихоод ЯВААД ӨГСӨН гэсэн үг. Тэгээд тариаланчид өмнөө тулгарсан асуудлаа ДАНГААРАА хоорондоо хэлэлцсэн. Тэрнээс биш асуудал шийдэхэд оролцсон бол дарга нар КРЕСЛ-д биш харин ШИРЭЭНИЙ хойно бичиг цаасаа дэлгэчихээд, нүдний шилээ зүүчихээд АЖИЛ ХЭРЭГЧ байдалтай сууж байх байсан.

Zocgin [202.126.89.203] 2019-04-11 01:47:00

Khyatad 50 ga hylemj baihdaa yahav de iim teneg hogiin shaarnuud umaaa

Зочин [66.181.161.22] 2019-04-11 00:33:48

Улсын тариаланчид байх даа яахав дээ.

Зочин [66.181.182.71] 2019-04-11 00:09:17

Хурэлсух ажил хийхгуй нь ээ цэргийн хун худлаа л даа. инженер хун еронхий сайд хийвэл сийрэг сэтгэнэ .очигдор 4 цагт Энканто орчихсоон гуйж харагдана. ажлын цаг баймаар

Зочин [77.111.247.17] 2019-04-10 15:52:17

Тариаланчид гэж бүх юм үнэгүй гээд итгэчихсэн луйварчид байдаг юм

Зочин [202.72.240.5] 2019-04-10 11:12:14

Х нь үргэлж байнаа...

Зочин [202.126.89.146] 2019-04-10 12:31:55

Завсаргүй л бгаа байх даа чи минь....

Зочин [202.126.89.146] 2019-04-10 12:16:35

Хүлээж байна... Х даа ирээч м х. Ааа

Зочин [202.126.89.146] 2019-04-10 12:10:56

Намайг бодоод л байж байгаа м хань тиймээ...

Зочин [202.126.89.146] 2019-04-10 12:10:31

Хайртай хайрлана амьдарна... Хүлээнэ...

Зочин [202.126.89.146] 2019-04-10 11:43:52

nadad Nandin bkhad bukhentei bna.... biye setgel eruul mend amidral ajil mini urgelj saikhan bna....

Зочин [202.72.240.5] 2019-04-10 11:11:48

Хүлээж байсанд баярлалаа м х аа...

zochin [202.126.89.146] 2019-04-10 10:24:06

tarj bna.... khairtai minii nandin mini...

zochin [202.21.96.212] 2019-04-10 09:31:58

nadad urgelj baigaarai m KH...


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.