Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу? өдөрлөгөөр эмч нар зам дээр жагсана

У.Уранцэцэг / Хууль

-ЭМЧИЛГЭЭ САЙЖИРЧ БАЙГАА Ч ХАВСАРСАН ГЭМТЭЛТЭЙ ХҮҮХДҮҮД ТУСЛАМЖ АВЧ ЧАДАХГҮЙ АМЬ НАСАА АЛДАЖ БАЙНА-

Осол, гэмтлээс сэргийлэх тогтвортой хөгжил-2030” салбар дундын үндэсний чуулганыг угтаж “АВТО ОСЛООР АЛАГ ҮРСЭЭ АЛДСААР БАЙХ УУ?” өдөрлөгийн хэвлэлийн бага хурал боллоо. Хэвлэлийн бага хуралд ЭМЯ, ЗТХЯ, БСШУСЯ, НЭМҮТ, ГССҮТ, ТЦГ-ын холбогдох хүмүүс оролцсон юм.

Нийслэл хот болон орон нутгийн замд жолооч нар хурд хэтрүүлэх, мөн хүүхдийг зориулалтын суудалд суулгадаггүй, хамгаалах бүс зүүлгэдэггүй, урсгал сөрөх, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглсэн үедээ хөдөлгөөнд хүүхдээ тээвэрлэн оролцох, машин жолоодож байх үедээ гар утсаа байнга ашиглах гэх мэт томчуудын буруутай үйлдлээс болж осол болж улмаар хүүхэд бэртэж гэмтэх амиа алдах, эрүүл мэндээрээ хохирч, насан туршдаа эрэмдэг хөгжлийн бэрхшээлтэй болдог.

Иймд өнөөдөр нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд, Тээврийн цагдаагийн алба хамтран “Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу” өдөрлөг зохион байгуулж байгаа юм. Энэ хүрээнд 12:30-13:00 цагийн хооронд Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг эрүүл мэндийн салбарын бүх эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд “Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу” уриан дор дуу хоолойгоо нэгтгэн, байгууллагынхаа гадна талбай болон ойролцоох авто замын дагуу осол, гэмтлээс сэргийлэх уриалга, улаан өнгийн анхааруулга тэмдэг бүхий лоозон барьж зогсон зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд нэгдэж жагсах аж.

ГССҮТ-ийн эмчийн хэлж буйгаар, “Жилд осол гэмтлийн улмаас 2000 гаруй хүн амиа алдаж байна. Энэ тоо буурахгүй нэмэгдэж байна. Тиймээс осол гэмтлээс сэргийлэх тал дээр нэгдсэн арга хэмжээ авах хэрэгтэй. Үндэсний зөвлөлийг байгуулж, олон улсын жишгээр цогц арга хэмжээг авах ёстой. Олон салбарын уялдаа холбоог холбож шийдэл гаргасан зөвлөлтэй байх ёстой.

Манай эмнэлэг дээр осол аваарт ороод ирсэн хүүхдүүдэд амь насыг аварч, цаг алдалгүй эмчилгээ хийж байгаа. Эмчилгээ үйлчилгээний чанар сайжирч байгаа ч эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадахгүй, тусламж авсан ч амь насыг нь аврах боломжгүй хавсарсан хүнд гэмтэлтэй хүүхэд, хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Тэгэхээр бид нар үүнээс урьдчилан сэргийлэх тал дээр нь илүү анхаарч ажиллах хэрэгтэй” гэв.


Сэтгэгдэл

Зочин [103.229.121.118] 2019-04-11 11:39:37

ХУЛХИ ЖОЛООНЫ КУРСҮҮДЭЭ ЧАНАРТАЙ БОЛГООЧ ..

зочин [64.119.18.53] 2019-04-11 08:38:04

БУРУУ ТАЛДАА РУЛЬТЭЙ МАШИН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД БҮҮ ОРУУЛ АСУУДАЛЫГ ИНГЭЖ ШИЙДНЭ.ХУУЛЬ ЗӨРЧӨӨД БАЙХАД НҮД НЬ СОХОРСОН ӨӨРӨӨ ӨӨРСДИЙН ХАЙРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭРСДЭЛД ОРУУЛЖ БАЙГАА НЬ ҮНЭН БИЗ ДЭЭ. ҮНДЭСИЙГ НЬ АРИЛГА БҮҮ ШОУ ХИЙЦГЭЭ.

irgen [112.72.11.122] 2019-04-11 05:33:53

Shaltgaan ni emch nar chanartai emchilgeeg tsag aldahgui zuv hiij chadaagui baisan ch mashind murguulsen gedeg shaltgaar uursdiiguu hamgaalaad ungurdug shuu dee. Emch nariig hariutslaga huleelgedeg bolohgui bol tsag busaar ami nasaa aldsaar l baih bolno.

Зочин [64.119.17.32] 2019-04-11 04:49:30

humuusee huuhduuddee sain anhaaruuij helj baigaarai.zovlong n medej, harj baigaagaaraa hedhen emch nariin l setgel uvduh ym daa

Мөнхцэцэг [66.181.160.4] 2019-04-11 04:05:44

50 настай эргүү жолооч яг гарцан дээр хүүг минь мөргөсөн.Азаар амьд үлдсэн .Эмчилгээ хийлгээд гайгүй болсон.Эмнэлэгт хүүгээ сахиж байх хооронд бүх хорыг найруулчихдаг юм билээ.

Зочин [150.129.140.86] 2019-04-11 03:46:01

цэвэр нийгэмшээгүй жолооч нарын буруу ш дээ. гарцан дээр дайрч алчих гээд байх юмаа. хүмүүс ногоон гэрэл асангуут гарах гэхээр зогсохгүй дайраад л ороод ирэх юм. ялангуяа сургуулийн орчинд малнууд яг адгуус шиг давхидаг. хотыг гутаасан хулгайчууд!!!!


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.