Бразил Венесуэл рүү довтлохыг үгүйсгээгүй ч партизаны дайнаас эмээж байгаа гэв

Д.Тулга / Гадаад мэдээ

Энэ оны нэгдүгээр сараас эхлэсэн Венесуэлийн дотоодын хямрал олон улсын анхааралд хэдийнэ өртөж, дэлхийн улс орнууд Николас Мадуро гэсэн өнөөгийн хууль ёсны ерөнхийлөгч болон өөрийгөө “түр Ерөнхийлөгч” хэмээн зарласан Хуан Гуайдо хоёрыг дэмжин, хоёр хэсэгт хуваагдаад байгаа юм.

Эдийн засгийн хямралын давалгаанаар үүссэн улс төрийн хямрал энэ улсыг нэг мөр өвдөг сөхрүүлэн, инфляц “тэнгэрт хадаж”, цахилгаан байнга тасалдаж байгаагийн улмаас ундны усны хомсдолд орсон төдийгүй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн ч нүдний гэм болсон энэ үед Венесуэлд төрийн эргэлт , эмх замбараагүй байдал үүсэх нөхцөл хэдийнэ бүрэлдчихээд байгаа юм.

Ийм нөхцөлд олон улсын зүгээс асуудлыг цэргийн аргаар шийдэхийг үгүйсгэхгүй гэсэн таамаглал хэдэнтээ гарч байлаа.

Мөн ийм байдлаар асуудлыг шийдэхийг үгүйсгэхгүй гэж Венесуэлийн хөрш Бразиль улс мэдэгдсэн байна. Тодруулбал Бразилийн Ерөнхийлөгч Жаир Болсонару Венесуэлийн дотоод хямралд цэргийн хүчээр оролцохыг үгүйсгээгүй ч энэ тохиолдолд Америкийн нөхөдтэйгээ ярилцан үйл ажиллагаагаа зохицуулна хэмээжээ. Гэхдээ одоогоор Бразиль улс Боливарын улс руу дайрахаар бэлтгээгүй байгаа, харин энэ улсын эрх баригчдад хамгийн том дарамт болох арга нь хориг арга хэмжээ гэдгийг Бразилийн Ерөнхийлөгч онцолсон байна.

Тэрбээр Венесуэлийн армийг “хагалан бутаргахын тулд”АНУ-ын Засгийн газартай хамтран ажиллаж байгаа гэдгээ Ройтерс агентлагт ярьжээ. Ройтерс агентлагт Бразилийн Ерөнхийлөгч ярихдаа, Венесуэл руу цэргийн хүчээр довтлох тохиолдолд нэн тэргүүнд Бразилийн Үндэсний батлан хамгаалах зөвлөл болон конгресст хандан энэ асуудлаар Бразилийн эрх баригчдын үйл ажиллагааг зохицуулах хүсэлт гаргах гэнэ.

“Бид Венесуэлийг шинэ Куб эсвэл Хойд Солонгос болохыг зүгээр хараад сууж болохгүй” хэмээн Бразилийн Ерөнхийлөгч цохон тэмдэглэжээ.

Гэхдээ хэдийгээр цэргийн хүчээр асуудлыг шийдэх арга байгаа ч гэсэн энэ аргыг хэрэглэвэл Венесуэлийн дотоод зөрчилдөөн партизаны дайнд хүргэж болзошгүй гэдгийг тэрбээр онцоллоо.

“Венесуэлд дайн эхэллээ гэж бодоход тэнд байгаа партизануудын талаар мартаж болохгүй. Нутаг орны байрзүйн онцлог партизануудад давуу тал болох бөгөөд партизаны дайн дэгдвэл үүнийг шийдвэрлэхийн тулд хичнэн хугацаа шаардагдахыг төсөөлөхөд бэрх” хэмээн Болсонару ярьжээ.

Хэдийгээр гаднаас, цэргийн хүчээр асуудлыг зохицуулах гэж оролдсон ч Мадуро “хоёр мянган генерал”-ынхаа ачаар засгийн эрхэнд үлдэх гэнэ. “Эцсийн эцэст энэ улсад ардчилал, диктатур хоёрын аль нь тогтох нь армиас л шалтгаална. Венесуэлийн ерөнхийлөгч асан Уго Чавесын үед ч тийм л байсан, Мадурогийн үед ч тийм л байна. Ер нь аль ч оронд ийм л байдаг” хэмээн Бразилийн ерөнхийлөгч ярьсан байна.

Гэхдээ Бразиль улс одоогоор Венесуэлийн асуудалд цэргийн хүчээр оролцох эрмэлзэлгүй байгаа гэдгийг тэрбээр дахин онцлоод, гагцхүү эдийн засгийн хориг л өнөөгийн засгийн газрыг унагаж дөнгөнө гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Энд дуулгахад, одоогийн байдлаар Бразиль улс АНУ-тай нягт хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ нь Венесуэлийн нөхцөл байдалтай холбоотой байр суурь ижил гэдгээс үүдэлтэй хамтын ажиллагаа юм. Үүнтэй холбоотойгоор, гуравдугаар сарын 19-ний өдөр Брзилийн Ерөнхийлөгч Болсонару Цагаан ордонд Дональд Трамптай уулзахдаа улс орноо НАТО-ийн бүрэлдэхүүнд оруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан юм.

Түүгээр ч зогсохгүй Вашингтонтой цэргийн салбарт хамтран ажиллах сонирхол их байгаа гэдгээ илэрхийлж, нутагтаа Америкийн цэргийн баазыг байгуулахаар амалж байв. Ерөнхийдөө энэ уулзалт нь Венесуэлийн асуудалд гол анхаарлаа хандуулсан байсан бөгөөд тиймдээ ч Бразилийн Ерөнхийлөгч Венесуэлийн асуудал дээр Трампын дэмжлэгийг харна гэдгээ илэрхийлж байв.

Эргэн сануулахад, Николас Мадуро дахин сонгогдож, албан тушаалдаа орсон нэгдүгээр сарын 10-ны өдрөөс хойш Венесуэл дэх нөхцөл байдал хурцадсан юм. Тухайн үед Венесуэлийн сөрөг хүчин, барууны болоод латин Америкийн орнууд Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байв.

Улмаар нэгдүгээр сарын 23-ны өдөр Венесуэлийг эсэргүүцлийн давалгаа нөмөрч, сөрөг хүчний тэргүүн, Венесуэлийн Парламентын спикер Хуан Гуайдо өөрийгөө түр ерөнхийлөгч хэмээн зарласны дээр зэвсэгт хүчин өөрийг нь дэмжиж байгаа хэмээнмэдэгдэж байлаа. Түүнийг АНУ, Аргентин, Канад, Перу, Колумби зэрэг олон орон хүлээн зөвшөөрсөн бол Орос, Хятад тэргүүтэй орнууд Николас Мадурог хууль ёсны ерөнхийлөгч гэж үзсэн хэвээр байгаа юм.

Б.АНАНД


Сэтгэгдэл

Зочин [202.179.25.249] 2019-04-11 14:30:43

ene bylidog snig pambiga nuxur oroc xyatad xoyort naidaad baix snig dain tylaan gexeecee ene nuxriig nydarcnixval gvitsee daitax snaardlagagvi neg myy autobycnii joloocn pyaxlyy baican gecen pzd


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.