Туулын бургасыг нөхөн сэргээх асуудлаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлжээ

П.Урнаа / Улстөр

НИТХ дахь АН-ын бүлэг өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлсэн байна.

Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы төрсөн ах С.Уламбаярын эзэмшлийн “Зүүнбаян Рэфайнери” компани Туул голын бургасыг хядан барилга барьж, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын хэлснээр 13 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байна. Харин ч бүр хууль бус үйл ажиллагаа явуулахыг нь эрх мэдлийн хүчээр хамгаалж, өөгшүүлж байсан байж болзошгүй хэмээн үзэж буй аж.

Түүнчлэн “Зүүнбаян рэфайнери” компанийн газрын хугацаа 2013 оны найман сард дууссан боловч 2014 оны дөрөвдүгээр сараас газрын эзэмших эрхийг сунгаж, үе шаттай хууль бус ажиллагаа явуулж ирсэн байна.

Иймд Нийслэлийн удирдах дээд байгууллагад ажиллаж байхдаа ахынхаа компанийн хууль бус үйл ажиллагааг нууж, нийслэлийнхний төдийгүй Туул голоос ундаалдаг Монгол Улсын иргэдийн нийтлэг эрх ашгийг зөрчсөн С.Амарсайханыг хотын даргаар ажиллах ёс зүйгүй гэж НИТХ дахь Ардчилсан намын бүлэг үзжээ.

НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн шаардлагад хууль бус үйл ажиллагаа явуулж ирсэн хамаарал бүхий этгээдээ хамгаалж, нуун дарагдуулсан С.Амарсайханд хариуцлага тооцох, компанийн учруулсан 13 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулах, Туул голын хойд болон урд эргийн дагуух төлөвлөлтийг олон нийтэд ил тод зарлах зэргийг дурдсан байна.

image


Сэтгэгдэл

ЗОЧИН [202.131.233.190] 2019-04-12 06:59:52

ХАЖУУГААС НЬ ХАРСАН, ҮНЭХЭЭР НҮД ХАЛЬТИРМААР ХЯДСАН БАЙНА БИЛЭЭ, ХҮНИЙ ШУНАЛ ХҮСЭЛД ХЯЗГААР ГЭЖ ҮГҮЙ ЮМ БАЙНА Л ГЭЖ БОДСОН, ХУУЛЬ ЖУРАМ ЗӨРЧӨӨД ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫГ, УБ-ЧУУДЫН УНДНЫ УСНЫ ЭХ БУЛАГ, ХАТАН ТУУЛЫН УРД ЭРГИЙН БУРГАСЫГ ИНГЭЖ ХЯДНА ГЭХЭД ИТГЭМЭЭРГҮЙ, ЭРҮҮЛ САРУУЛ УХААНТАЙ ХҮН ҮҮНИЙГ ХИЙХЭЭСЭЭ ӨМНӨ БИ ЮУ ХИЙЧИХ ГЭЖ БНА ВЭ, ДАРАА НЬ БИ ЮУ ХИЙЧИХВЭЭ ГЭЖ БОДМООРДОО, ОДОО ӨӨРИЙН НЬ ХӨРӨНГӨӨР БАРИЛГЫГ НУРААН ЗАЙЛУУЛЖ НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН МАШ ЯАРАЛТАЙ ХИЙЛГЭХ ХЭРЭГТЭЙ,ЭНД ХАРИН ТӨР ТӨМӨР НҮҮРЭЭ ХАРУУЛАХ ЁСТОЙ ШҮҮ, ХОТЫН МЭР ХАРИН АХЫГАА ХАМГААЛААГҮЙ, НУРААЛГАЖ НӨХӨН СЭРГЭЭЛНЭ ГЭСЭНД ТАЛАРХАЖ БНА, ХУУЛЬ ХЭНД Ч ТЭГШ ҮЙЛЧЛЭХ ЁСТОЙ, ЭРХ МЭДЭЛТЭЙ,МӨНГӨТЭЙ ХҮМҮҮСТ ХУУЛЬ ҮЙЛЧИЛДЭГГҮЙ БАЙХ ЁСГҮЙ.

MGL [66.181.161.58] 2019-04-11 12:57:00

CHINGIS HAAN BAISAN BOL ALI HEZEE TSAAZALSAN BAIGAA!!! UUL USAA SUITGESEN BIRDUUDIIG TOLGOIG NI AVCH ZAISAN TOLGOID DUUJIL !!!!! ARD TUMNEE 30 JIL LUIVARDSANIIG CH BAS !!!! HOICH UED SURGAMJ BOLOG !!!! HONHNII DUU SEREE SEREE !!! SHUDARGA YOS YALAG!!!! BIRD BOO LAM NAR UILIIN UREE UUREG!!!!!

Зочин [66.181.161.98] 2019-04-11 08:48:00

Төрийн төмөр нударгыг үзүүл . Барьсан байьин савуудыг нурааж цэвэрлэх хэрэгтэй

Зочин [192.82.65.199] 2019-04-11 08:42:36

Дэндүү шуналтай ард олныг басан доромжилсон хүн хогны л нэг дээ хөөрхий

зочин [64.119.18.53] 2019-04-11 08:34:02

Зайсангийн асуудалыг нэгмөр шийд аялал жуулчлалаар зөвшөөрөл авчихаад орон сууц бариад байхад нүд нь сохорсон аятай байсан түшээдийг шоронд хий авилагал авсан нь тодорхой байшингуудыг нь нураа Москвад шинэ баячууд хууль зөрчөөд барьсан барилгыг бульдозер аваачаад шууд нурааж байсан төр тийм л байх хэрэгтэй гаргасан зардалыг хууль зөрчиж барилга барьсан нөхөд төлсөн.

Зочин [122.201.19.99] 2019-04-11 07:58:05

Төр төмөр нударгатай гэдгээ харуулах цаг болсон дэндүү даварсан этгээдүүд л ийм увайгүй үйлдэл хийнэ штээ, өндөр торгууль оногдуулж, нөхөн сэргээлт хийлгэж, хармуцлага тооцож албан тушаалаа өгөөрэй

Bold [202.9.43.82] 2019-04-11 06:29:26

Nuraay modoo tariulay

Zochin [112.226.74.32] 2019-04-11 06:09:40

Shuud nuraa Tuul goliig ingeed bhiin bol udahgui undnii usgui bno shuu

Зочин [202.21.98.10] 2019-04-11 05:47:52

Хотын дарга Амарсайхаан ичээсэй новшнууд худлаа шудрага үнэний дүрд тоглоод цаагуураа дандаа мөнгөний төлөө явна. Муусайн авилгачид. Наад топор чинь ч бараг адилхан


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.